• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ард түмнийг даапаалж ханаагүй юу, АН-ынхаан

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар өчигдөр энэ оны эхний таван сарын байдлын статистик тоон үзүүлэлтийг танилцууллаа. Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан, инфляци өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан зэрэг ганц нэг гялтайх мэдээ дуулдаж байгаа ч сайнаасаа саар мэдээлэл илүү олныг дуулгав. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 17 хувьд хүрсэн нь аюулын харанга. Тэр тусмаа банкууд орон сууцны зээл олгохоо болих, зээлээ хумих бодлого баримтлах зэрэг асар олон сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй бид тулгарчээ. Үнэнийг нуух аргагүй болчихож. Мөн улсын төсвийн нийт тэнцэл 877 тэрбумын алдагдалтай гарсан муухай мэдээг тэд дуулгалаа. Нэгхэн сарын өмнө 670 тэрбум байсан алдагдал 30 хоногийн хугацаанд 200 тэрбумаар нэмэгдсэн нь өнөөдөр эрх барьж буй хүмүүсийн санаагаа чилээх асуудал мөн байлтай.
 
Харамсалтай нь төсөв хэдэн тэрбумаар тасарч байгаа нь эрх баригчдад тийм ч сонин асуудал биш болжээ. Сонгууль, сурталчилгаа, санал олж авахын төлөөх улайрлаас өөр юу ч ойлгохоо байсан эрх баригчдад төсвөө яаралтай тодотгох тухай бодол байхгүй нь илт. Уг нь хууль номоор бол УИХ-ын хаврын чуулганаар улсын төсвийн тодотголоос гадна 2016-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 оны төсвийн төсөөллийг баталсан байх учиртай. Гэвч улстөржилтөөс сэргийллээ гэсэн ядмагхан шалтгаанаар УИХ-ын чуулганыг завсарлуулж орхиод АН-ынхан сурталчилгаандаа мордсон юм. Хамгийн сонирхолтой нь төсөв нь хэдэн зуун тэрбумаар тасарчихсан байхад манай Засгийн газар асар мөнгөтэй гэдгээ илтгэх шийдвэрүүдийг ар араас нь угсруулан гаргаж байна.
 
Зургадугаар сарын 1-нд ахмадуудын тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмж “буян үйлдсэн”. Мөнгөтэй айлын баян бацаан шиг л ахмадуудаа асарч тойлно хэмээн баярхаж мэдэгдэл хийж байлаа. Тэгвэл энэ дуулиан намжаагүй байтал Засгийн газар мөн л хувьцаа худалдаж авах мэдэгдэл хийж олныг бужигнуулав. Орд газрыг хэн эзэмших нь тодорхойгүй, бүтэн таван жил талцаж хэрэлдэж, АН-ынхан өвөр зуураа булаалдаж байгаа энэ ордоос иргэн бүртээ 1072 хувьцаа өгөх тухай үлгэр ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Брокер диллерийн хэдэн компани иргэдээс 5000 төгрөг хурааж бошийсноос өөрөөр үр дүнгээ бараг л өгөөгүй.
 
онгол Улсын иргэн дансандаа хувьцаатай ч гудамжинд гуйлга гуйж амьдарч яваа нь худлаа биш шүү дээ. Харамсалтай нь энэ хувьцаа сонгууль болгоноор санал худалдаж авах хэрэгсэл болон хувирчихаж. Өмнөх сонгуулийн үеэр Сү.Батболдын Засгийн газар ахмад настан, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгохоос гадна, Чалькод барьцаанд тавьж орхиод хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн халамж хэмээн баахан мөнгө баруун, солгойгүй цацсан. МАН-ын тэр их тансаглал, хэрээ мэдэхгүй аашилсан үйл лайг бүтэн дөрвөн жил монголчууд үүрч, нүүрсээ үнэгүй шахам өмнөд хөрш рүү зөөснийг мартаагүй байна.
 
Үүнийг АН-ынхан үг болгоныхоо завсарт хавчуулдаг, ярьдаг шүүмжилдэг. Гэтэл МАН-аас нэг их ялгарахгүй гэдгээ АН энэ шийдвэрээр баталгаажуулав. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр МАН, АН адилхан л ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах шийдвэр гаргадаг юм байна. Халамжлах бодлогыг АН биш МАН гаргадаг байсан бол, ирэх дөрвөн жилд дахиад төр барихын төлөө үнэт зүйл, үзэл бодлоосоо урвалаа, ардчилагчид. Ядарсан ард иргэдийнхээ саналыг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргаж чаддаг юм байна, тэд. Хууль ёсоор хөдөлж эхлээгүй ордын хувьцааг худалдаж авах эрхийг арилжааны банкуудад олгож хууль зөрчив, АН-ынхан. Хөрөнгийн биржээр арилжаалагдах учиртай хувьцаа 13 банкны аманд орж, банкууд өчигдрөөс эхлэн ачааллаа дийлэхээ болж, төрдөө 300 мянган төгрөгөөр л “үнэлүүлсэн” түмэн олон гишгэх зайгүй багширчээ. Үйлтэй Тавантолгойн үлгэр ч дуусахгүй, сонгууль болгоноор намууд сорж шимж ханахгүй нь гачлантай. Хамгийн хоржоонтой нь эрх баригч намын дарга нь Үндэсний телевизээр “Аз болж Австралид үер болчихлоо.
 
Тэгэхээр Тавантолгой үнэд орно. Би хувьдаа хувьцаагаа зарахгүй” хэмээн ярих юм. Тэгсэн атлаа та хувьцаагаа зарчих, таны дансанд долоо хоногийн дараа л мөнгө оруулна, найдвартай хэмээн ядарсан иргэдээ даапаалах. Түүний ярианаас учир мэдэх баячууд бидэнд хувьцаа шиг үнэтэй зүйл үгүй. Харин учраа ойлгохгүй та нарт хувьцаа байгаад ч яах юм гэсэн утга агуулагдаж байгаа нь худлаа биш биз дээ. Тавантолгой чинь үнэд орно шүү. Тиймээс хувьцаагаа нам дараад үнэд оруул хэмээн уриалах ёстой юм биш үү, АН-ын дарга аа. Ард түмэн бид ч тэнэг юм. Хувьцаа тарааж “хошгируулж”, халамж тарааж орхисон өмнөх түүхээ мартаж орхиод л үлгэрт итгэн үүрээр банкинд очерлож зогсох ч гэж. Арга ч үгүй. Нэг сая төгрөгийн төлөө эх орноо худалдахад ч бэлэн гэдгээ саяхан Хятадууд Тавантолгойн хувьцааг авч байна гэсэн цуурхлаар харуулчихсан хүмүүс шүү дээ.
 
Урт цагаан, Эмээлтэд өдөр шөнөгүй очерлож зогссон тэд эх орноо худалдаж байгаагаа ойлгосон ч үүнээс өөр аргагүй хэмээн биесээ өмгөөлсөн. Тиймдээ ч Засгийн газрын тэргүүн нь өөрөө гарч ирээд зарлаж байхад хувьцаагаа зарахгүй гээд яах билээ. Магадгүй хувьцаа худалдаж авна гэсэн цуурхлыг АН дэгдээсэн ч юм билүү гэж хардах үндэслэл эндээс харагдаж байна. Иргэд яаж ядуурч, ямар ч хамаагүй үнээр мөнгөтэй болохын төлөө улайрч буйг тэд хангалттай сайн харсан нь дамжиггүй. Ид хийж бүтээх насны залуус могойн өндөр шэйрлэж, ажил амьдралаа төвхнүүлсэн байх учиртай дундаж насныхан нь түрийвчээрээ мөнгө даллаад олно гэдэгт итгэж суудаг учраас ард түмнээ 300 мянган төгрөгөөр л үнэлжээ. Бид ч ийм хүмүүст төрөө итгэж өгдөг зовлонтой ард түмэн юм. Ардчилсан Засгийн газрын ар араас нь тэслэх том шийдвэрүүд дандаа ард түмнээ даапаалсан байгааг та бид харлаа, үзлээ. Маргааш ямар “мөнгөлөг” шийдвэр гаргахыг тааж хэлэх аргагүй нь. Эндээс харахад, Засгийн газар хагартлаа баяжчихсан гэмээр. 
 
Гэтэл улсын төсвийн алдагдал яагаад тэрбум тэрбумаар нэмэгдээд байна вэ, эрх баригчид аа. Хувьцаа худалдаж авах нэрийдлээр тарааж буй 490 тэрбум төгрөгөөр төсвийнхөө алдагдлыг нөхөх ухаан алга уу. Ард түмний амьдралд увуулж цувуулж өгсөн 300 мянган төгрөг чинь нэмэр болох уу, нэрмээс болох болов уу. Хатуухан хэлэхэд, энэ хэдэн өдөр архины үйлдвэрүүдийн ашиг орлого нэмэгдэж, наадмын үеэр наргих мөнгө болоод л дуусна. Үнэхээр л амьдралд нь нэмэр болоосой гэж бодож байгаа бол яагаад нэг дор нь өгчихөж болохгүй гэж. Валютын ханшийг хиймлээр буулгаж, сонгууль хүртэл амь аргацаах гэсэн ядмаг арга, ахархан бодол нь иргэдийн амьдралыг улам туйлдуулна гэдгийг санаж сэрэх эрүүл ухаантан эдгээр өдрүүдэд лав гарахгүй нь. Энэтхэг улсаас зээлсэн тэрбум төгрөгөөр тансаглаад өнгөрч байна уу, эсвэл Оюутолгойн мөнгийг баруун, зүүнгүй цацаад дуусч байна уу гэдгийг тааж хэлэх аргагүй юм. Юутай ч монгол төр мөнгөгүй атлаа мөнгөтэй юм шиг аашилж буйг л мэдэж байна. Өнөөдрийн аргацаасан шийдвэр маргаашийн их хямралыг дагуулна гэдгийг л сайн ойлгож байна. Үүнийг ард иргэд ч ойлгож байгаа. Харин Ардчилсан нам л ойлгохгүй бололтой.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Серхио Рамос: Евро-2016-гийн...
Доналд Трамп vs Хиллари Клинтон

Ард түмнийг даапаалж ханаагүй юу, АН-ынхаан

Өнөртогтох 2016-06-14

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах