• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөрөнгө оруулагчид “долоо буудуулсан чоно” шиг хаширлаж байна

Монгол Улсын Засгийн газар томоохон төслүүдээ удахгүй хөдөлгөж эхэлнэ, дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ сэргэж байгаа, төсвийн алдагдал буурсан зэргээр бага ч гэсэн эерэг дохионууд эдийн засагт асаад эхэлжээ. Өндөр дүнтэй тоо ярьдаг том эдийн засагтай оронтой харьцуулахад манай улс өөртөө гарч ирсэн багахан боломжийг л  зөв ашиглаж чадвал эдийн засаг нь сэргэж, хүн зоны зоо тэнийж байдгаараа онцлогтой.

Магадгүй жижигхэн байхын давуу тал нь энэ байх. Гэхдээ Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөртэй тэргүүлэх салбаруудынхаа бодлогыг уялдуулах зайлшгүй шаардлага, өр зээлийн дарамтаа хэрхэн багасгаж, хугацааг нь хойшлуулах вэ гэдэг “шүдний өвчин”, улс төрийн тогтворгүй байдал, дэлхийн зах зээл гэж ярьдаг ч үнэндээ түүхий эдийн үнэ нь Хятадын үйлдвэрлэгчдээс ихээхэн хамааралтай эмзэг байдал, зээлжих зэрэглэл нь гуравхан сарын дотор гэрлийн хурдаар доошилж буюу хоёр удаа буурсан зэрэг сөрөг зураглалууд ч бас бий.

Ийм л хувь тохиол, хур бороо, шавар шалбаагтай намрын өглөө “Инвест Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган “Шангри Ла”-д 11 дэх жилдээ нээгдлээ. Хоёр өдрийн турш зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар болон тэргүүлэх чиглэлийн гол салбаруудын төлөөлөл, санхүүгийн байгууллага, олон улсын хөрөнгө оруулагчид, эдийн засгаар мэргэшсэн сэтгүүлчид, Монголын томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 1000 гаруй оролцогч нэг дор цугларсан юм.

Тэд бүгдээрээ л улстөржилт, элдэв янзын попролгүйгээр мэргэжлийн төвшинд нүүр тулан уулзаж, эмх цэгцгүй байгаа буруу ойлголцлоо залруулж, нэгдсэн нэг  ойлголттой болох, томоохон төслүүд болоод эдийн засгийн нөхцөл байдал, хууль, эрхзүйн орчин, энэ жилд гарсан томоохон өөрчлөлт, ирэх онд гарч ирэх давуу тал, болзошгүй эрсдэл, банк, санхүүгийн зах зээл, нийгмийн болон хөгжлийн асуудлуудаар үнэнд хамгийн ойр байж болох бодит мэдээллийг анхны албан ёсны эх сурвалжаас нь л авахыг чармайж байлаа. Хэрэв үүнийг бийр будаг ашиглан илэрхийлбэл, Монгол Улс бас ч гэж дампуурлын намаг балчигт арай живчихээгүй байгаа юм байна гэх тайтгарал, аврагдах гарцаа хайж, харцаа эрэг хавьцаа чиглүүлж байгаа горьдлого бүхий дүр зураг л бууна.

Энэхүү чуулганыг Японы хөрөнгө оруулалттай “Фронтиер Монгол” компани  жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус компанийн гүйцэтгэх захирал Маса Игата “Бид сүүлийн гурван сарын турш салбар бүрийн мэргэжилтнүүдтэй ярилцсаны үндсэн дээр хөрөнгө оруулагчдад тулгамдсан хамгийн чухал асуудлуудыг анхааралтай сонголоо.

Чуулга  уулзалт  маань  хэн  нэгнээс хараат  бус болдог. Хуралд  оролцогчдын  үзэл бодлыг тэнцвэртэй тусгахыг эрхэмлэдэг юм. Бидний зорилго бол хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалт шаардлагатай ААН-үүд хоорондын ойлголтын зөрөөг арилгаж, хоёр талд стратегийн болон санхүүгийн хувьд харилцан ашигтай байдлыг бий болгох” гэдгийг онцолж байсан.

Ирээдүй цаг дээр ярьдаг хэлбэрээ өөрчлөхийг Ерөнхий сайд шаардав

Харин энэ удаагийн чуулганы нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ “Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зөвхөн уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байлаа. Энэ хэрээр манай эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай хэвээрээ байна. Эдийн засгийн өрөөсгөл энэ бүтэц болон бусад хүчин зүйлээс хамааран эдийн засгийн өсөлт тогтвортой бус, хэлбэлзэл ихтэй явж ирсэн гэдгийг та бүхэн сайн мэднэ. Сүүлийн 5-6 жилийн дотор эдийн засгийн өсөлт 17 хувиас нэг хувь болтлоо эрс унасан.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5.3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн төвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарсан” гэж онцлоод “Хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна. Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэн. Үүнээс гадна ашигт малтмалын шинэ орд газрууд ч илэрч байгаа.

Түүхий эдийн үнэ ханш өсч, Оюутолгойн далд уурхайн олборлолт эхлэх болсноор гадаад худалдаа, үүний дотор экспортын урсгал илүү тогтвортой байх урьдчилсан нөхцөл харагдаж байна. Монгол та бүхний сонирхолыг татах бизнес, хөрөнгө оруулах ирээдүйтэй зах зээлтэй улс хэвээрээ байгаа. Харин бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчны тухайд нэг талаас хөрөнгө оруулагчид та бүхэн, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний байр суурь ялимгүй зөрөхийг үгүйсгэхгүй.

Магадгүй, зарим хөрөнгө оруулагч манай улсын хөрөнгө оруулалтын орчныг “Сайнгүй, эрх зүйн орчин хангалтгүй” гэж болох юм. Үүнтэй би Ерөнхий сайдын хувьд санал нийлэхгүй. Өнөөдөр манай эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, болзошгүй эрсдлийг зохих төвшинд хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон.

Аливаа хамтын ажиллагаа тал талын эрх ашигт нийцэх эрх зүйн орчинтой байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Харин ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг энд сануулахад илүүдэхгүй” хэмээн үзэж буйгаа ч илэрхийлэв. Мөн тэрбээр эцэст нь “Монгол Улсад хөрөнгө оруулах нэг л зорилготой чуулганыг бид янз бүрийн нэршил дор сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ.

Заримдаа жилд хоёр, гурваар нь хийлээ. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад олон ч хөрөнгө оруулагч ирж байна. Гэвч эдгээр чуулганы бодитой үр дүн амьдрал дээр тэр бүр харагдахгүй, үүнээс болж арга хэмжээ маань өөрөө үнэгүйдэх хандлагатай байгааг зохион байгуулагчид анхаарах хэрэгтэй. Бид цуглаж суугаад ирээдүй цаг дээр олон жил ярилаа. Хөрөнгө оруулалтын ийм чуулганууд одоо хэлбэрийн хувьд дараагийн шатандаа орох хэрэгтэй. Ярьж чуулахаас илүүтэй, хамтарч хийдэг бүтээдэг бодитой хамтын ажиллагаа чухал байна.

Энэ удаа үр дүнгүй цугларалт болоод өндөрлөхгүй гэдэгт итгэж байгаа бөгөөд аль салбарт ямар компани хамтын ажиллагааны эхлэл тавьсан, гэрээ байгуулсан, эргэж уулзахаар болсон гээд чуулганы бодит үр дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газарт ирүүлэхийг үүрэг болгож байна. Засгийн газар тэр бүгдийг хуулийн хүрээнд бүх талаар, бодитой дэмжиж хамтран ажиллах болно” гэв.

Хөрөнгө оруулалт 60 хувиар өссөн ч ...  

Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална” гэдгээ тус чуулганы индэр дээрээс амласан юм.

Гэхдээ энэхүү чуулган, салбар хуралдааны хэлэлцүүлгүүд дээрээс анзаарагдсан нэг зүйл нь ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа, зарим түүхий эдийн үнэ өсч, хамгийн гол түнш болох Хятадын зах зээл улам тодорхой болж байгаа хэдий ч гадаадын хөрөнгө  оруулагчдын хандлага  мэдэгдэхүйц  сайжраагүй гэдэг нь тодорхой боллоо.

Тухайлбал, “Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдал” хэлэлцүүлгийн үеэр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сэкир “Арилжааны банкууд дунджаар 25 хувийн хүүтэй, богино хугацаатай зээл олгож байгаа тул эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа.

Иймд ОУВС банкны системийн эрүүл мэндэд ихээхэн анхаарна” гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог зарим байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг САА1 болгож бууруулснаа нэг хэсэгтээ ангилал байрыг ахиулахгүй нь. Чуулганд оролцсон зарим эдийн засагч үүнтэй санал нийлэхгүй байгаа юм.

Улсын төсвийн алдагдал өнгөрсөн сарын байдлаар 500 тэрбум төгрөг болж буурсан, мөн хөрөнгө оруулалтын хууль, эрхзүйн орчин харьцангуй сайжирсан, зарим хөрөнгө оруулагч бодлогод л хэт анхаарч байсан нь сул тал боллоо гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг эерэг хандлага, нааштай үзүүлэлтүүдийг авч үзэхгүй байгаад жаахан сэтгэл дундуур үлдлээ. Уг нь Монголд хийж буй хөрөнгө оруулалт 60 хувиар өсчээ. Зөвхөн уул уурхай гэлтгүй эрчим хүч, дэд бүтэц, банк, санхүүгийн зах зээл, хөдөө аж ахуйн салбарыг хөрөнгө оруулагчид сонирхдог болсон байна.

Харин тус чуулганы зохион байгуулагч, ноён Маса Игата “Гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтэд хүргэдэг зүйл бол Монгол Улсын төр, засгийн тогтворгүй байдал. Монгол Улсын Их хурлаас Засгийн газраа шинэчлэн байгуулах гэж байгаа тухай мэдээлэл олон улсад түгсэн. Засгийн газар нь өөрчлөгдвөл өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Хэрэгжүүллээ гэхэд, яаралтай хийх байсан бодлогын арга хэмжээнүүд удаашрах муу талтай. 

Нөгөөтэйгүүр, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, эрх баригчид өөр өөр намын төлөөлөл байгаагаас зөрчил гарч болзошгүй гэх мэт таамаглалууд нь хөрөнгө оруулагчдыг түгшээж байж магадгүй” гэдгийг үгүйсгэсэнгүй. Юутай ч энэ намар хөрөнгө оруулагчдын ээлжит чуулган болдогоороо л боллоо. Гэхдээ хөрөнгө оруулагчид “долоон удаа буудуулж шархадсан чоно” шиг хаширлаж байна. Өөрөөр хэлбэл, тэдний Монголд итгэх итгэл бүрэн сэргээгүй аж. Тиймээс өнөөдөр өгч байгаа хариулт нь “Магадгүй” эсвэл “Ийм эрсдэлтэй” юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN
Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой
Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Нийслэл
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
Цензургүй яриа АНУ-д суух иргэн...
Цацраг идэвхит туяа...

Хөрөнгө оруулагчид “долоо буудуулсан чоно” шиг хаширлаж байна

Ганчимэг 2017-09-05

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN
Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой
Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

11 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

11 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

11 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

12 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

12 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

12 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

12 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

12 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

12 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

2026-04-28 өмнө

Л.Энх-Амгалан: Багш хаана ажиллах, ямар цалин авах нь хувь хүний эрхийн асуудал

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах