• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Цэцэгмаа: Эрчүүдэд сэтгэлийн дэм, урмын үг их хэрэгтэй

Архийг зарим хүн идээний дээж хэмээн хүндэтгэдэг бол нөгөө нэг нь чөтгөрийн ундаа гээд нэг нүдээрээ ч үзэхгүй. Алтан наран алаггүй ч аавын хөвгүүд адилгүй учир архинд хандах хандлага нь бас ондоо. Ёс учраас ёроолыг нь гаргаж, дуртайдаа духандаа хүргэн дугтарсаар архичин гэдэн “ажил”-тай болсон нь ч цөөнгүй. Амьдралдаа ийн алдаж эндэж яваа нэгнийг эхийн сэтгэлээр тосч аваад чадахаасаа чадахгүйгээ хүртэл араас нь дагаж, өврөөс нь түшихээр сэтгэл шулуудсан нэгэн сайхан багшийг бид “Чухал хүн” булангийнхаа зочин хойморьт урьсан юм. Түүнийг зарим нь багш аа хэмээн хүндэтгэн дууддаг бол зарим нь ээж ээ хэмээн “эрхэлнэ”. ШШГЕГ-ын харьяа Согтууран мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын сургагч багш Ноосойн Цэцэгмаатай доорх яриаг өрнүүллээ.

-Ажиглаад байхад та фэйсбүүктэй их нөхөрлөдөг бололтой. Гэхдээ дийлэнх пост нь цаанаа л нэг сургамжилсан өнгө аястай юм. Олон шавьтай хүн арга ч үгүй биз.

-Өө, би онч үгсийг их маягийн тавина шүү дээ. Сэтгэлийн дэм өгч, урам хайрласан үгэнд хүн их баярладаг. Авах хүнд үг ганцдахгүй. Ер нь үг хүнийг амьдруулж, бас үхүүлэх шидтэй шүү дээ. Гэхдээ би “Аав хүнийг уурлуулбал Алтайн уулс нурах мэт, ээж хүнийг гомдоовол эхтэй булаг ширгэх мэт” гэхчилэнгээр дандаа хүнд ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулсан онч үгсийг их тавьдаг. Фэйсбүүк хол байгааг нь дэргэд байгаа юм шиг уулзуулж, ганцаараа байгаа нэгэнд бол сэтгэлийн хань юм даа.

-Таны шавь нар аймаг болгонд бий байх. Удахгүй шавь нар чинь цугларна гэж сонссон?

-Миний багш зохиолч, яруу найрагч Ж.Цогтсугар. Багш маань “Монголчууд архинаас татгалзаж байна” нэвтрүүлгийг хөтөлдөг. Энэ сарын 19-нд “Багшаа алдаршуулъя” цэнгүүнийг багш маань ШШГЕГ-ийн “Төр хур” амралт сувилалд зохион байгуулах гэж байгаа юм. Монгол Улсын 18 аймаг, гурван том хотоос ирсэн хүмүүс ширхэг ч архины шилгүй их гоё арга хэмжээг зохион байгуулна гээд төсөөлөөд үз дээ. Тэд маань согтууруулах ундаанаас ямар ч хамааралгүй болсон хүмүүс.

-Ёстой мундаг юм аа. Гэхдээ яаж. Айл гэрт архи уудаг ганц хүн байхад л ямар хэцүү, хүндрэлтэй байдаг билээ. Гэтэл тийм олон хүнийг архинд донтох өвчнөөс нь салгаж чадсан гэхээр нэг л санаанд багтахгүй юм. Магадгүй зарим нь бүр итгэхгүй байх л даа. Ямар гээчийн нууц жор хэрэглэчих вэ?    

-Хамгийн гол нь хүнтэй ажиллах арга эвээ л сайн олох юм уу даа.

-Ингэхэд та яагаад заавал архинд донтсон хүмүүстэй “ноцолдсон” юм бэ. Таны чин сэтгэлийн угаас хийхийг хүсч байсан ажил уу. Эсвэл цэрэгжилттэй газрын жишгээр даргын тушаалыг л үг дуугүй дагав уу?  

-Эгч нь ШШГЕГ-ын харьяа Согтууран мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ажилладаг. 2010 онд би Тамхи, архинаас шалтгаантай эмгэг өвчин судлалын төв болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан сургалтад суусан юм. Ер нь манай байгууллага, хамт олон ерөөсөө л хүний төлөө байдаг. Та эмчлүүлэгч, байгууллага хоёрын хооронд гүүр болж чадах хүн гэж хэлээд намайг сургалтад суулгахаар явуулсан. Түүнээс хойш хамт олныхоо хүлээлгэсэн итгэлийг алдахгүй үүргээ биелүүлэхийг хичээсээр, архины хамааралтай хүмүүст “Сэтгэл зүй, оюун санааны есөн дэвшил” хөтөлбөр сургалтыг явуулсаар байна.

-Амьдрал дээр архинд донтсон хүн үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм шиг ээ. “Би архичин биш” гээд л агсам тавиад байдаг шүү дээ?

-Архинд донтох өвчнөө эмчлүүлж буй хүн маань 14 хоногийн турш дотоод журманд баригдаж амьдардаг. Халуун усанд орж, цагаан хэрэглэлтэй оронд унтана. Амарч тайвшрахаараа арай ондоо болно. Түүнээс биш анх ирэхдээ маш их үгүйсгэлтэй ирдэг. Цагдаа, ар гэрээ харааж зүхэн, хашгичсаар орж ирнэ. Өөрийгөө архинд донтох өвчтэй болсон байна гэдгээ ойлгож мэдэхгүй, огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. За тэгээд хамгийн эхний арга хэмжээ нь “Сэтгэл зүй, оюун санааны есөн дэвшил” гээд миний сургалт байдаг юм. Монгол эр хүний сэтгэхүйн онцлогт суурилсан энэхүү хөтөлбөрөөр тэднийг  эргэж хөл дээрээ босоход нь тусалдаг.

-“Сэтгэл зүй, оюун санааны есөн дэвшил”-ээр чухам юуг заадаг юм бол?

-Эхлээд хүн өөрөө чин сэтгэлээсээ архинаас татгалзах хэрэгтэй. Ингэж шийдэж сэтгэл зүйгээ удирдан жолоодож чадсан хүн л архинд донтох өвчнөөсөө салж чадна. Ийм эргэлт буцалтгүй шийдвэрийг өвчтнөөр өөрөөр нь гаргуулах ёстой. Дараа нь өөрийгөө хайрлах ёстой гэдгийг ойлгуулдаг. Өөрийгөө хайрлаж байгаа хүн архи уухгүй шүү дээ. Миний энэ сургалтаас гадна төрх зан үйлийн хичээл ордог хоёр сэтгэлзүйч байгаа. Тэд “Ахиж дэвших 12 алхам”-ыг заадаг юм. Мөн нийгмийн ажилтан гээд дөрвөн хүний хүч хөдөлмөр, гараар дамжиж байж эм тариагаар л асуудлыг шийдэх биш сэтгэл зүйгээрээ хүн бодол санаагаа өөрчилдөг. Хүний тархи оюунтай ноцолдож, дотоод  сэтгэлийг нь уудлаад ирэхээр тэр хүний мэдрэмж аяндаа өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Би үүнийг долоон жилийн турш явуулсан сургалтаасаа ажиглаж байна. Зөвхөн ийм сургалтаар архинаас гарсан олон хүн бий. Үр дүн гарч, архинаас гарсан хүмүүс янз бүрийн салбарт ажиллаж байна. Зарим нь бүр БНСУ-д хүний зэрэгтэй ажиллаж амьдарч байгаа. Хаана ч байсан бүгдээрээ эргэх холбоотой явдаг нь сайхан. Бүгд байгууллага, багш, нийгмийн ажилтантан, эмч, сувилагчтайгаа байнга утсаар ярина шүү дээ.   

-Зарим нь өөрсдөө архинаас гаръя гэж шийдсэн ч чаддаггүй. Заримыг нь  ар гэрийн хүмүүс нь яаж ч ноцолдоод дийлдэггүй шүү дээ. “Арай ч ингээд гудамжинд гаргачихаж болохгүй дээ” гээд л өр өвдөж байгаа нь анзаарагддаг. Иймэрхүү байдлаар аргаа  олохгүй асуудал бэрхшээлтэй амьдарч байгаа гэр бүл магадгүй энэ ярилцлагыг уншаад тантай уулзахыг хүснэ байх. Таныг хаанаас яаж олж уулзах вэ?

-Дээр хэлсэнчлэн манай байгууллага хүний төлөө л ажилладаг. Айлд архи уудаг ганц хүн байхад л ямар их асуудал дагуулдаг билээ. Гэтэл манай байгууллагын 46-хан ажилтан улсын хэмжээний архинд донтох өвчтэй хүмүүстэй ажилладаг. Энэ бол хүнд хөдөлмөр. Монголд ганцхан байгаа байгууллага. Гэхдээ манай байгууллагын нөхцөл бололцоо ч их сайжирсан. Бүх өрөөндөө засвар хийж, эмч сувилагч нар маань бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ хүмүүсийн төлөө нойр, хоолгүй ажиллаж байна. Манай байгууллагын ажилтнууд их мундаг. Сувилагч нь сувилагчаа, эмч нь эмчийнхээ ажлыг  хийдэггүй. Бүгдээрээ л энэ хүмүүсийн тархи оюунтай ноцолдож, нийгмийн ажилтан болцгоосон. Аймгууд ч манай байгууллага руу хүнээ их чиглүүлж байгаа. Харамсалтай нь зарим нэг орон гэргүй, очих хань ижилгүй хүмүүс гарч ирээд л дахиад архиа уучих гээд байдаг. Үүн дээр зарим аймаг их мундаг зохион байгуулалт хийсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийг нэр дурдаж болно. Тус аймгийн сүмийнхэн очих орон гэргүй, хань ижилгүй хүмүүсийг сүмийнхээ дэргэд авч амьдрах орон байраар хангаж байх жишээний. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар архигүй Хэнтийн төлөө маш сайн ажилласан.

-Таны ажлын хамгийн бахархалтай хэсэг нь хэзээ байдаг бол?

-Өвчтнүүд маань бүх сургалтаа дуусгасны дараа би өөрчлөгдсөн шүү гэдгээ илэрхийлж “Эдгэрэлийн баяр”-ыг хийдэг. Манай Нийгэм, сэтгэлзүйн алба энэ арга хэмжээг зохион байгуулдаг юм. Түүн дээр чин сэтгэлийн үгээ хэлж байгаа хүмүүсийг хараад бидний ажлын үр дүн юм даа л гэж боддог. Шавь нар, хүүхдүүд минь үнэхээр мундаг, бахархахгүй байхын аргагүй байдаг шүү.  

-Та түрүүнд шавь нар маань байнга эргэх холбоотой байж, утсаар ярьдаг гэж байсан?

-Тийм ээ. Эмч ээ, миний биед тийм өөрчлөлт өгөөд байна. Одоо яах вэ. Багш аа би таныхаа зааж сургаснаар сайн явж байгаа шүү гээд тулгамдсан асуудал, сэтгэлийн үгээ хэлж, өөр хоорондоо ярьж зөвлөдөг юм. Сувилагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан  ер нь бүгдтэй нь энэ мэтээр залгаад ярихад нээлттэй. Зарим нь “Энэ ч хүүгээ сайхан болгочих юмсан”, “Тэр ч дүүгээ архинаас гаргачих юмсан” гээд дагуулаад ирдэг. Энд ирж өөрийгөө эмчлүүлсэн хүн эргээд найзыгаа эсвэл хамаатныхаа хүнийг дагуулаад ирдэг шүү. Өөрөө архинаас гарсан хүн “Энэ миний жинхэнэ найз байгаа юм. Ээж аавыгаа өнгөрсөнөөс хойш жаахан гундаад байна. Найзыг маань архинаас ангижруулж өгөөч” гэдэг хүсэлт тээгээд ирдэг. Тэр бүхэнд л бид эрвийх дэрвийхээрээ тусална шүү дээ.  

-Ер нь ямар хүмүүс архинд донтдог юм бол. Зарим нь “Архи сэтгэлийн эд. Арчаагүй залхуудаа архинд орлоо” гэдэг ч бас тийм биш бололтой?

-Энэ чинь өвчин шүү дээ. Манай Монголын сор болсон урдаа барьдаг, чадварлаг хүмүүс ч архинд орчихсон байдаг. Заавал ажилгүй, ядуу, эсвэл арчаагүй хүн л архинд ордог юм биш.    

-Ажил төрөлтэй, нэр төртэй, амжилтаар халгиж цалгиж яваа ч архинд орчихсон хүмүүс байдаг. Гэр бүлийнхэн нь ч асуудал бэрхшээлээ шийдэх гэхээр олны хэл амнаас айгаад гэх үү ичээд гэх үү чимээгүй тэрүүхэн тэндээ шаналаад явдаг хүмүүс ч бий. Айхтар агсам согтуу тавиад, хэрэг зөрчилд холбогдоод явна уу гэхээр бас үгүй. Тэгсэн мөртлөө уух л дуртай болчихсон хүмүүс байдаг. Тэд хэзээ ч эр зориг гарган ирж эмчилгээ хийлгэхгүй шүү дээ. Эцэст нь Монголын нэг сайхан гэр бүл бутарч сарнина. Ийм асуудалтай хүмүүсийг яавал дээр вэ?

-Өөрийнхөө саналаар ирж эмчилгээнд орох хүн цөөхөн л дөө. Дийлэнх нь Шүүхийн шийдвэр гарч байж албадангаар ирдэг. Манай байгууллага Төв аймгийн Баян суманд байдаг. 1900-1950 лавлахаас утас аваад бидэнтэй ярьж болно. Манай багш, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай холбогдож байгаад хувь хүмүүс бас ирж болно шүү дээ. Миний багш Ж.Цогтсугар хэлдэг юм. Албадан эмчилгээний үүдэнд том том жийп машинууд ирээд “Би энэ ч хүнээ өөрчилье”, “Тэр ч хүнээ өөрчлөх юм шүү” гэж зорьж ирдэг болох цаг хэзээ юм бол доо гэж. Одоо манай байгууллагын нөхцөл бололцоо сайжирч, зөвөөр ойлгодог хүн олон болсон.

-Ер нь архинд донтох өвчтөн хурдан эдгэрэхэд хамгийн хэрэгтэй зүйл нь юу байдаг юм бол?    

-Эрчүүдэд маань жаахан сэтгэлийн дэм, урмын үг хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, зарим эмэгтэй хүн хэтэрхий их би-гээр  өвчилчихсөн байна. Би  л энэ амьдралыг авч явж байна. Би л их мөнгө олж байна. Чи юу чаддаг юм. Хэзээ юу олж ирж байсан юм гэх мэтээр. Энэ чинь эргээд эр хүний үнэт чанарыг алдагдуулж байна гэх үү дээ. Яадаг юм бэ, эхнэр нь ажилтай, орлоготой, илүү цалинтай байгаа л биз. Мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй зүйл чинь танай гэр бүлийн амар тайван, элэг бүтэн, аз жаргалтай, урт удаан амьдрал шүү дээ. Үүнийгээ л битгий устгаарай. Орчин үед эрчүүдээс гадна эмэгтэйчүүд бас мансууран согтуурч, архинд донтох өвчтэй болж байгаад сэтгэл маш их эмзэглэдэг. Сүүлийн үед архинд орсон эмэгтэйчүүдийн нас залуужиж байна. Эмэгтэй хүн өөрийгөө татаж авч, биеэ гоё авч явах хэрэгтэй шүү дээ. Ер эрэгтэй, эмэгтэй аль нь ч байлаа гэсэн сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

-Танаас ажлаа л хийж байна гэх хандлагаас илүүтэйгээр чин сэтгэл л илүү мэдрэгдэж байна. Ийм хүн ч одоо ховорхон болсон доо?   

-Хүн сэтгэлзүйгээрээ ядарна гэдгийг би биеэрээ туулж мэдэрсэн. Хар багаасаа ханилсан хань маань 10 жилийн өмнө өвчний улмаас бурхан болсон. Бидний залуу нас хайр сэтгэл гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч гэр бүл болж байлаа. Сайхан ханиа мөнх бусад алдчихаад гурван жил ганцаараа уйлж явсан. Тэр үедээ хэнд ч үнэн үгээ хэлдэггүй,  их ганцаардлын байдалд орсон доо. Хүн хэтэрхий их дотогшоогоо чиглэж бөглөрөөд яваад байхаар зүрх ачааллаа даадаггүй юм билээ. Улмаар даралт ихэсдэг, зүрх өвддөг болсон. Ерөнхийдөө л сул дорой нэгэн болчихсон байлаа. Би ингээд дуугарчихвал дэмий байх. Тэгээд хэлчих үү. За за яршиг гээд юм болгоныг буруу талаас нь боддог болчихсон үе надад бас байсан. Гэтэл 2010 онд байгууллага маань намайг сургалтад суулгахаар явуулдаг юм байна. Тэр сургалтад сууснаар би хамгийн түрүүнд өөрийгөө өөрчилсөн. Яагаад гэвэл би нутаг холтой. 10 хүүхэдтэй айлын хамгийн том. Өөрөө дөрвөн хүүхэдтэй. Хань маань найман хүүхэдтэй айлын хамгийн том нь байсан. Тиймээс би амьдралд нугарч болохгүй юм байна. Би сэтгэлзүйгээр баян байх ёстой юм байна гэдгийг ойлгоод өөрийгөө эхлээд өөрчилсөн юм. Дараа нь би зөвхөн өөрөө сайн хүн болохдоо бас гол нь биш. Маш олон хүний сэтгэлзүйд нөлөөлж, гэр бүлд нь баяр баясгалан, элэг бүтэн амьдралыг нь эргүүлж авчиръя гэж шийдээд миний чин үүрэг болсон. Одоо би энэ ажлаараа бахархдаг. Маш олон хүний амьдралд өөрчлөлт авчирч, гэрэл гэгээ тусгасан. Би хамт олноороо бахархдаг. Миний ядрах, жаргах тэр бүхэнд хамт олон маань миний дэргэд зогсч байсан. Би хамт олондоо маш их хайртай. Аав маань Хорих байгууллагын удирдах газарт насаараа ажилласан. Тиймээс би өөрийгөө аавынхаа үргэлжлэл шүү дээ хэмээн омогшуулдаг. Энэ байгууллагад би сэтгэлийн их  өртэй хүн.

-Одоо л зарим шавь чинь таныг “Ээж ээ” гэж дууддагийн учиг тайлагдаж байна шүү дээ?

-Олон дүүгийнхээ хажуугаар түмний сайхан үрсэд тус хүргэхийг хамгийн их хичээнэ. Зарим үйлчлүүлэгч “Ээж ээ” гэж дууддаг. 2012 онд би “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгт оролцсон. Эмчлэгдсэн хүмүүс намайг энэ нэвтрүүлэгт оруулсан юм. Намайг “Ээж ээ” гэж дуудахаар дотроо би “Нээрээ, энэ хүн ээж ээ гэдэг үгнээс ухаарчих юм биш байгаа даа” гэж боддог. Би ээж шиг нь байх ёстой хүн шүү гэж өөрийгөө үргэлж цэнэглэж явдаг юм. Ямар урмын үг хэлэх вэ, яаж зөв чиглүүлж, зөв амьдруулах вэ гэж санаж сэрж суудаг.

-Архинаас татгалзах эм­чилгээнд хамрагдаж байгаа өвчтнүүдийн үйлчил­гээний зардлыг хаанаас гаргадаг юм бол?  

-Шүүхийн шийдвэрээр алба­дан эмчилгээ хийлгэж байгаа учраас төрөөс л энэ хүмүүсийн эмчилгээ үйлчилгээний зардлыг гаргадаг. Манайд архины хордлого тайлах, шинж тэмдгийг дарах, архины дур дарах эмчилгээг хийдэг юм. Лабораторийн шинжилгээгээр тухайн хүн архинд донтох өвчний хэддүгээр үе шатанд байна вэ гэдгийг оношлоод эмчилгээг дэс дараатай хийж байна. Үүний хажуугаар сэтгэлзүйн сургалт маш үр дүнтэй байгаа.

-Өнөөгийн хүнд хэцүү цагт төр халамжлах ёстой иргэнээ халамжилж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгааг ойлголоо. Харин ар гэрийн зүгээс нь ямар дэмжлэг байдаг вэ?    

-Архинд донтох өвчтэй хүн эмчилгээнд хамрагдаж байх үед ар гэрийнхэн нь бидэнтэй холбогдон ирж “Энэ өвчин ийм учиртай юм шүү”, “Үүнийг нь анхаарч тал талаасаа анхаарч ажиллая” гээд бидэнтэй хамтарвал тухайн гэр бүлд л аз жаргал нь очно. Ингэж нээлттэй хамтарч ажиллавал эмчилгээний үр дүн илүү өндөр. Ар гэрийн зүгээс хэрэгтэй үед нь  түшигтэй байж чадвал тухайн өрх айл элэг бүтэн хэвээрээ үлдэнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.   

-Хэн ч байлаа зөв сэтгэлтэй, уйгагүй хөдөлмөрлөж чадвал аз жаргал аяндаа өөрөө ирнэ. Би үр хүүхэддээ сайн ээж нь, шавь нартаа сайн багш нь байхыг үргэлж хичээдэг. Хамт олноороо бахархаж, мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа талархаж явдаг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Аглуу Бооёо - Яг тэрэн шиг
ЛА Лэйкэрсийн бүх цаг үеийн...

Н.Цэцэгмаа: Эрчүүдэд сэтгэлийн дэм, урмын үг их хэрэгтэй

Ганчимэг 2017-08-17

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

15 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

18 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

20 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

24 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах