Үд хэлбийсэн үе. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын өмнөд эрэг хөл хөдөлгөөн ихтэй. Төрөл бүрийн маркийн машинууд замбараагүй байрлах бөгөөд сүүдэрт нь хүмүүс хэсэг бүлгээрээ тойрон сууна. Зарим нэг нь өмсөж ирсэн хувцсаа өдрийн ажлын ачаалалтайгаа тайлж орхиод нарны илчинд бүлээссэн голын усан дотор бие бие рүүгээ ус цацан хөгжилдөх аж. Энд хөзөр тоглож, нэгнийхээ ярихыг чих тавин чагнаж, үе үехэн инээх хэсэг хүн байхад голын эргийн бүлээн чулуун дээр дээш харан хэвтэх нэгэн ч цөөнгүй.
Гэвч, голын эрэг хавиар, бургасны орчимд, тэр бүү хэл гол дотор ч хог хөглөрнө. Салхи үл ялиг сэвшин үлээх тоолонд хаа нэгтэйгээс муудсан махны үмхий, гашилсан, нэгшсэн зүйлийн таагүй үнэр хамар цоргиж байв. Голын уснаас хэдхэн алхмын зайд байрлуулсан суудлын машиныхаа сүүдэрт өнөөх өмхий үнэрийг үл тоон усны урсгал харан үдийн цайгаа ууж суух хүмүүс ч байх аж.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.