Хоолой хорсгом бараан саарал түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд хоёр хонолоо. Эх орон шатаж буйг илтгэх энэ утаа хэдхэн хүний буруутай үйлдлээс болсон хэрэг. Аливаа зүйлийн буруу, зөвийг мэдэх насны хүн бүрийн л хийж чадах хөдөө хээр явахдаа асаасан галаа гүйцэт унтраах, тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, архины шил хөдөө хаяхгүй байх зэрэг энгийн зүйлсийг мөрдөөгүйн улмаас эх орон шатаж байна. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын алба хаагчид хоёр долоо хоногийн өмнө гарсан түймрийг унтраахаар ар гэртээ ч харих завгүй өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллан Улсын баяр наадамтай золгуулсан билээ.
Гэвч сар хүрэхгүй хугацаанд хэн нэгэн иргэний хариуцлагагүй үйлдлээс болж дахин улсын хэмжээнд есөн түймэр асч байна. Тодруулбал, долдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр гурав, Хүдэр суманд хоёр, Төв аймгийн Батсүмбэр суманд дөрвөн түймэр, нийтдээ 12 түймэр гарчээ. Одоогийн байдлаар гурван түймрийг цурманд оруулж, есөн түймэр асч байгаа талаар Онцгой байдлын албаны сайтад мэдээлжээ. Тэр дундаа Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт асаж байгаа түймэр гамшгийн хэмжээнд хүрчээ. Түймэр зургаан хэсэг газарт ассан бөгөөд орон нутгийн иргэд, Онцгой байдлын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа гэнэ.
Түймэр газрын гүндээ 60 см-ээс илүү хуурайшилттай байгаа учир маш хурдан газар авч байгаа ажээ. Энх цагт бид буу зэвсэг барин эх орныхоо төлөө тэмцэж чадахгүй ч хэрэгтэй үед Онцгой байдлын газрын алба хаагчидтай холбогдон өөр өөрсдийн чадах зүйлээр л тусалцгаая. Одоогийн байдлаар хэсэг залуус санаачилан “Гал сөнөөгчдөд туслах групп” фэйсбүүкт нээн Төв аймагт ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад туслахаар ажиллаж байна. Мөн гал сөнөөгчдөд туслах Худалдаа хөгжлийн банкны 404198973 гэсэн данс нээсэн байна.
Түүнчлэн өөрсдийн хүсэл зорилгоор нэгдсэн залуус өнөөдөр 15:00 цагт Сүхбаатарын талбайд цугларч, Төв аймгийн Батсүмбэр сумыг зорих гэнэ. Залуучууд өөрсдийн санаачилгаар нэгдэн, бие биедээ туслаж, байгаль дэлхийгээ хайрлаж байгаа нь зөв үйлдэл. Гэхдээ түймэр гэдэг тоглоом биш. Нэг нэгнээ уриалан сэтгэл хөдлөлөөр хандаж, хамаагүй түймрийн голомт руу явах хэтэрхий аюултай.
Учир нь салхи ихтэй үед түймрийн чиглэл хаашаа ч эргэж мэднэ. Түймэр аль аль чиглэлд асч байгааг мэдэхгүй хүмүүс түймрийн голомт дээр явж орох ч аюултай. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болгохгүйн тулд хүн бүр сэтгэлийн хөөрөлдөө авталгүй бодит тусламж үзүүлэх нь хамгийн чухал болоод байна. Тиймээс Онцгой байдлын алба хаагчидтай холбогдон өөр өөрсдийн чадах зүйлээр туслацгаая хэмээн залуустаа уриалъя.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.