• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Саранзаяа: Энэ баримт дөнгөж эхлэл нь шүү

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа өнөөдөр дахин хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь өмнөх удаад хэвлэлийнхэнд хандсан боловч Д.Гантулга гишүүн уучлал гуйж, буруугаа хүлээн зөвшөөрөх нь битгий хэл түүний болоод дүүгийнх нь нэрийг олонд зарлаж, өрөөл бусдаар гүтгэсэн, биеэ үнэлэгч байсан мэтээр яриулж байгаа учраас баримт нотолгооны зах зухаас дэлгэхээс өөр аргагүй болсон байна.

Тэрбээр “Эхний удаад нүүр царайгаа нуугаад, хэвлэлийнхэнд хандсан. Гэтэл миний зургийг сошиалаар тараагаад, Сарангэрэл гэдэг эмэгтэйтэй холбоод байгаа учраас яах аргагүй ил гарч байна. Өөр арга алга. Нийгэмд ийм муухай байдлаар харагдаж байгаадаа уучлал хүсэж байна. Гэр бүл, найз нөхөд, нутаг усныхнаасаа уучлал хүсье. Би энэ хэргийг анхнаасаа хэвлэлээр биш хуулиар шийднэ гэсэн бодолтой байсан.

Гэтэл хэвлэлд хандаагүй байж байтал эргээд хүний нэр төрд халдсан хэрэгт орох бүхий л зүйлийг тэд зохион байгуулчихсан байна. Энэ бол яах аргагүй сонгуулийн үеэр болсон гэмт хэрэг. Түүнээс хойш бид хоёрын хажууд хэн ч байгаагүй. Хоёулахнаа л байсан.  Миний цүнхэн дотор хангалттай баримтууд байгаа. Би бүгдийг нь та бүхэнд өгнө. Хүмүүс бидэнд эргэлзээд байх шиг байна. Шүүх эмнэлэгтээ хандахгүй яасан юм бэ гээд.

Шүүх эмнэлэгт хандсан бичиг нь өдөр судартай байгаа. Цагдаагийнх нь явуулсан шинжээч томилж өгөх, шүүх эмнэлэгт төлбөрөө төлөөд үзүүлсэн тухай баримт бүгд байна. Харамсалтай нь шүүх эмнэлэгт байсан бүхий л баримт бичгийг устгачихсан. Манай дүүгээс арчдас, цусны шинжилгээ авсан.

Гэр хүрч ирээд цагаан хэрэглэл, дүүгийн өмсч байсан дотуур өмдийг аваад явсан. Гэтэл бүгдийг нь устгасан. Би бас энэ хугацаанд зүгээр суугаагүй. Тодорхой хэмжээнд хэрэг яаж байгааг судалж байсан. Шүүх эмнэлгийн эхний дүгнэлтээр эр бэлгийн эс илэрсэн гэж гарсныг би сонссон. Гэтэл эцэстээ шинжилгээний хариу бидний эсрэг гарсан. Ямар ч бэлгийн хавьтал байгаагүй, болоогүй гэж гарсан гэсэн үг.

Тэгээд Баянзүрх дүүргийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би өнөөдөр дахиж Баянзүрх дүүргийн прокурорт хандана. Дахиад энэ хэргийг сөхөөд, ажиллаач гэж шаардана. Ер нь бол тэд энэ байдлаараа манай дүүгийн зураг хөргийг гаргаж тавих юм байна л даа. Өнөөдөр манай аав, ах маань хотод ирчихсэн байгаа. Ээж маань гэртээ даралт нь 240 хүрээд сууж байна. Ийм нөхцөл байдалд хүргэхгүй гэсэндээ би сонгуулийн хугацаанд ил гаргаагүй.  Дүүтэйгээ ярилцаад, сонгууль нь өнгөртөл чимээгүй байя. Арай ч энэ хэргийг нуун дарагдуулаад өнгөрөхгүй байлгүй. Хоёулаа сонгуулиар энэ асуудлыг ярьвал хоёр намын дунд хавчигдуулагдаад, хүмүүст гүтгүүлээд, доромжлуулаад дуусна гээд өнгөрөөсөн. Гэтэл өнөөдөр бүх баримтыг устгаад, эргээд биднийг гутаан доромжилж байна.

Би шуудхан хэлье, Гантулга тохиръё гэсэн. Сонгууль дуустал энэ хэргээ хойш нь тавьчихаач гэсэн. Би итгэсэн. Үнэнээ хэлье, би энэ хэргийг тохиролцоод дарчихъя гэж болдсон. Гэр бүл, найз нөхөд, нэр төрөө бодож, тийм шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр бүх баримтыг устгаад, буцаагаад хүний нэр төрд халдсан хэрэгт холбох гээд байж байна. Одоо надад айгаад байх юм алга. Би хамт олонгүй болчихлоо, найзууд маань бүгдээрээ надаас урвачихлаа.

Өнөөдөр өглөө гэхэд манай дүүгийн оюутны ангийн найз Ану гэдэг охиноор элдэв юм яриулж байна. Би сайн танина, хэцүү амьдралтай. Хүүхэд нь төрөлхийн зүрхний гажигтай ийм л охин. Гэтэл нэг хэсэг найз нөхөд гэж явж байсан  хүнийхээ талаар элдэв юм яриад зогсч байна. Тэрийг хэн хийлгэж байгаа юм. Гантулга аа, болиоч. Яагаад мөрөөрөө амьдрах гэж ядаж байгаа эмэгтэй хүмүүсийг хооронд талцуулаад, алалцуулаад байгаа юм. Тэр охин одоо хүн гүтгэсэн хэргээр явна шүү дээ. Яагаад ил гарч ирээд энэ талаараа мэдэгдэл хийж чадахгүй байгаа юм бэ. Үнэхээр хүчингийн хэрэг хийгээгүй юм бол мэдэгдээч дээ.

Гантулгыг дагаад олон хүн ажилгүй, амьдралгүй болох дээрээ тулчихаад байна. Баянзүрх дүүргийн цагдаад байсан эд мөрийн баримтыг устгасан. Дээрээс нь шүүх эмнэлэг. Мөн Баянзүрх дүүргийн прокурор. Түүнээс гадна над руу дайрч, гүтгэж байгаа найзууд нь бүгд хэрэгт унах аюултай болсон. Надад 8 ширхэг флаш байгаа. Үүнд баримт нотолгоо бий. Би зургадугаар сарын 11-ний шөнө хүүхдээ сахиад хоносон.  12-ны өглөө Гантулга “Гурван гал” эмнэлэг дээр ирсэн. Ирсэн хоёр машин нь дугаартайгаа, дотроос нь миний дүү гарч ирж байгаа гурван ширхэг фото зураг байгаа.

“Гурван гал” эмнэлгийн 303 тоот тасагт би хүүхдээ хараад хоносон. Цагдаа нар үнэхээр ажлаа хийгээд явах юм бол бүртгэлийг нь шалгахад ч болно. Миний хүүхэд хэвтэж байсан бүртгэл бий. Тэр эмнэлэгт Гантулгын найз Анхбаяр хоёрын ярьсан яриа надад бий. Зураг нь хальт гарсан дүрс бичлэг байгаа. Тэрийг би дэлгэнэ.  Би эцсээ хүртэл явна. Монголын шүүх эмнэлэгт тогтоож чаддаггүй юм бол чаддаг газар руу нь явна.

Цагдаа, хуулийнхан надаас ч мэдүүлэг аваагүй байж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ядаж миний найз гээд байгаа Ц-гээс гэрчийн мэдүүлэг авах ёстой биз дээ. Гэтэл нэг ч мэдүүлэг аваагүй. Баянмонгол хорооллын бүх камерын бичлэгийг утсгасан. “Гурван гал” эмнэлэгийнхийг ч гэсэн. Би камерын бичлэгийг авах гээд очиход устгачихсан байсан. Одоо манай найз Ц хэрэг үйлдсэн хүмүүсийн талд орчихсон, намайг доромжлоод л явж байна.

“Гурван гал” эмнэлэгт байхад Гантулга найз Анхбаяртайгаа ирсэн гэж би түрүүнд хэлсэн. Тэр хоёр ирээд, уучлаарай гээд ширээн дээр мөнгө тавьчихаад явсан. 20 сая төгрөг өгсөн. Мөнгөө эргүүлж аваа гэж утсаар хэлсэн. Ирж аваагүй. Түүнээс хойш ерөөсөө холбогдоогүй, утсаа ч аваагүй. Ингэж явсаар хэргийг хаалгачихлаа. Миний өнөөдөр дэлгэж байгаа бичлэг дөнгөж эхлэл нь. Цаана нь маш олон баримт байгаа. Тэр баримтуудыг дэлгэхэд цагдаагийн байгууллага, дээрээс нь баримтыг устгасан маш олон хүн чирэгдэнэ.

Би шууд бүх баримтаа дэлгээд гаргачихмааргүй байна. Тэр хүмүүст боломж олгож байгаа юм. Тэд амьдрал авч явах гэж, дээрээс нь тушаал биелүүлж яваа байх гэж бодож байна. Тэд алдаагаа засаад, уучлал гуйгаад, үнэнээ хэлэх боломжийг нь үлдээж байгаа. Тэгж чадахгүй бол өчнөөн баримт байгаагаа дэлгэнэ. Гантулгыг дагаад олон хүн ноцтой хэрэгтэн болно шүү гэдгийг хэлмээр байна” хэмээн хэллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
“Зайсан хилл”-д 4D кинотеатр...
НБА ТОК №29

Ч.Саранзаяа: Энэ баримт дөнгөж эхлэл нь шүү

Пунцагболд 2017-07-05

Сэдвүүд : #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
59 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах