• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Наадмын гоёлоо зэхэж амжсан уу

Уул тал мөнх ногоон нөмөргөө нөмөрч, хаа нэг хур бороо шаагин зуны дунд сар гарч аль хэдийн үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Энэ өдрүүдэд хөдөө нутагт хүүхэд багачуудын гийнгоон дуу цангинаж, уяа тойрч морь шинжсэн халуун яриа өрнөж байхад хот газарт наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажил эд өрнөхийн зэрэгцээ наадмын гоёлууд ч аль хэдийн гарч, хэн хүний нүдийг булааж эхэллээ. Монголын уламжлалт эрийн гурван наадмыг үндэсний хувцас болох монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гадаад дотоодын жуулчдын нүдийг булааж, чихийг хужирлах наадмын нэгэн чимэг нь монгол дизайнеруудын ур ухаанаа гаргаж урласан монгол дээл байдаг.

Тэгвэл үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд өөрчлөгдөн улам дэгжин болсоор буй. Үүнийг дагаад хэрэглэгчид ч хамгийн загварлаг басхүү чанартай дээлийг өмсөхийг хүсэх болсон. Тэр ч үүднээс Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонин жил бүр наадмын өмнө тухайн жил трэнд болж буй дээлний өнгө, загварын талаар сурвалжлан хүргэдэг уламжлалтай. Энэ удаад ч Үндэсний баяр наадмын дээлний чиг хандлагын талаар энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.

СУЛ, УНАЛТТАЙ МАТЕРИАЛТАЙ ДЭЭЛ ЭНЭ НААДМЫН ТРЭНД

Хааш яайшхан зассан захын задгай талбай. Худалдаа эрхлэгчдийн бараагаа агуулах том модон хайрцаг. Хоорондоо гурван алхам зай бүхий өндөр сараалжин хананы завсарт 30-40 худалдагч зогсч, хажуугаар өнгөрсөн хүмүүсийг “За, юу сонирхож явна” хэмээн халуун наранд борлосон царайндаа үл ялиг инээмсэглэн тодруулан асуух аж. Энэ бол нийслэлийн хүн амын бараг ихэнх  хувь нь зорин очиж, худалдан авалт хийдэг басхүү хэсэг хувь нь амьдралаа залгуулдаг түм түжигнэж, бум бужигнасан “Нарантуул” захын дээлний худалдаа эрхлэгчдийн нэгэн өдрийн дүр зураг.  Биднийг очих үед нар хэдийнэ дээш хөөрч “Нарантуул” худалдааны төвийн худалдаачид лангуун дахь бараагаа дэлгэсэн байв. Хэдий мягмар гараг таарсан ч, Үндэсний баяр наадмын амралт дөхсөн учир худалдаа эрхлэгчид амралтгүй ажиллаж буй нь энэ аж.

“Нарантуул” захын задгай талбайд буюу хивс, хивсэнцэр худалддаг хэсгийн өмнөх хоёр хананы хооронд орших хэсэгхэн талбайг дээлний худалдаа эрхлэгчид дүүргэжээ. Тус тасаг руу ормогц богино өмд, эрээн цамцтай махлагдуу эрэгтэй угтан авч, “Ямар дээл сонирхож байна” гэж асуулаа. Түүнээс холгүй хар нүдний шил, даашинзтай бүсгүй ч, “янз бүрийн дээл байна шүү” хэмээн чанга дуугаар хэлээд, өөрийн хажууд өлгөсөн хэсэг дээлийг заах нь тэр.

Бид ч хэрэг явдлаа хэлж энэ жилийн хамгийн их эрэлттэй байгаа дээлний өнгө, загварын талаар асуухад дээрх эрэгтэй худалдагч “Хүмүүс энэ жил уналттай сул материалтай, босоо захтай дээл их сонирхож байна. Өнгөний тухайд улаан, шар, ногоон, цэнхэр гэсэн хурц өнгө зонхилж байна. Загвар нь хүний сонирхлоос л хамаарч байгаа. Гэхдээ урт хормойтой дээл илүүтэй худалдан авч байна. Үнийн хувьд дээл 80-300 мянгын хооронд байгаа. Харин монгол загварын цамц 20-80 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна даа. Үнийн хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Яах вэ, материалаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр хэлбэлзэж байгаа юм” гэсэн юм. “Нарантуул” захад худалдаа эрхлэгчид өөрсдөө дээлний загвар, өнгөө сонгон үйлчлүүлэгчдийн эрэлтэд нийцүүлэн урладаг бөгөөд басхүү нэг нэгнийхээ загварыг давтахгүй, өөрийн гэсэн онцлогтой байхыг эрхэмлэдэг юм байна. Бидний уулзсан сайх эрэгтэйн лангуун дахь дээл бусдаасаа материал, цэцгэн хээгээрээ ялгарах гэнэ.

Цэцэгтэй торгон болон даавуун материалтай дээл тэдний онцлог брэнд. Түүнчлэн, энгэр хэсэгтээ өөр өнгийн оруулгатай Орос цэргийн хувцаснаас сэдэвлэсэн загвартай дээлийг ч урлаж байгаа аж. Худалдагч эр “Одоо чинь ялгарахгүй л бол болохгүй болсон. Энгийн загвартай дээлийг хүмүүс төдийлөн сонирхохоо больсон” гэлээ. Үндэсний баяр наадам болоход хэдхэн хоногийн хугацаа үлдсэн ч, худалдан авалт өнгөрсөн жилүүдээс муу байна  гэсэн юм.

Өөр нэгэн лангууны тухайд дээлнийхээ энгэр болон хормойн хэсэгт цэцгэн хээг оруулж өгсөн байв. Харин худалдагч нь “Бусдаасаа өөр болгохын тулд хормой, энгэр хэсэг нь цэцгэн чимэглэл оруулж өгсөн. Энэ жилийн чиг хандлага нь ч гэсэн цэцэгтэй загвар зонхилж байгаа. Хээтэй дээлнүүд ерөнхийдөө гарчихсан учраас цэцгийг оруулж өгснөөрөө онцлог. Бусдаасаа ялгарахгүй л бол орлогогүй болно шүү дээ” гэж ярилаа. Дээлний тасагт худалдан авагчид цөөн.

Сумын наадамд Монгол үндэсний дээл өмсөж оролцох гэж буй Солонгосоос ирсэн гурван жуулчин, загвар сонирхож явна гэх залуухан бүсгүй, хос дээл сонирхож яваа гэр бүлийн хоёроос өөр үйлчлүүлэгч ирсэнгүй. Нүдэн баримжаагаар 30 орчим метр үргэлжлэх ганц тасгийг хэд тойрч байж тэд сонголтоо хийж байгаа нь харагдсан. Харин худалдагч нарын дуу энд тэндгүй сонсогдож, хажуугаар өнгөрөх тоолонд нь  дуудаж байлаа. Мөн өнгө дурдан хослон, хээ хуараар чимэглэсэн торгон, чисчүү,  даавуун материалтай, дан болон давхар эмжээртэй янз бүрийн загварын дээлнүүд өлгөөтэй байв.

Дэлхийд ховор монгол наадамдаа хэнээс ч дутахгүй өнгө үзэмжтэй сайхан харагдахыг хэн хүнгүй хүсдэг. Тэр тусмаа хөдөө орон нутгаас наадмын гоёлоо авахаар ирсэн иргэд их хатуу шалгуур тавин худалдаж авдаг гэнэ. Тэд эмжээрийн нарийн бүдүүн, танаас, ухлаадас, хойд хормойны оруулга, хавалт, дээлний материалын чанар зэргийг маш нарийн харж, худалдан авалт хийдэг нь бужигнасан олны дотор аажуу тайван гэгч нь даавууны ширхэг бүрийг тэмтрэн зогсож байгааг харахад л илт байлаа.

“УР УНДРАХ” ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ КАЛИГРАФ БИЧИГТЭЙ ДЭЭЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Тухайн хүний хүссэн загвар, хэлбэр хэмжээгээр нь дахин давтагдашгүй цор ганц дээл хувцсыг урладаг олон салон байдгийн нэг нь “Ур Ундрах” компани. Үндэсний их баяр наадмыг угтан эдний хамт олон калиграф бичигтэй, чоно, морьтой  чимэглэл бүхий  дээлийг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа гэнэ.

“Ур Ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяа “Энэ жилийн үндэсний баяр наадмаар манайх Тайланд, Энэтхэг улсаас оруулж ирсэн сайн чанарын зөөлөн, биед эвтэйхэн, хүний биед ямар нэг харшил өгөхгүй цэвэр хөвөн даавуун материалаар дээл, хувцсаа оёж үйлчилж байна.  Нэг хэсэг монголчууд Хүннү захтай дээл өмсдөг байсан бол өнөөдөр харьцангуй гайгүй болсон. Гэхдээ богино хүзүүтэй, махлаг бүсгүйчүүдийн тухайд захны суулт нь чөлөөтэй байдаг учраас хүннү дээлийг сонгон хийлгэж байгаа.

Манайх Үндэсний баяр наадмыг тохиолдуулан монгол хүн морийг сүлдэндээ дээдэлдэг учраас морийг ханба, цэмбэнд хатгаж байгаа. Цаашдаа үүнийгээ брэнд болгож, Монгол даяар сурталчлах бодолтой байна. Бас Монгол бичигтэй цамц урлаж байгаа. Өвөл хийж байсан, одоо ч хийж байгаа. Олон аймгийн хүмүүс юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр дагуулна гэж үгүй. Тэдний сэтгэлд ноёд, засаг төрийн ажил яв цав нийцсэн тохиолдолд улсын хөгжил ирнэ гэсэн Чингис хааны сургаалийг калиграф үсэгтэйгээр урласан. Энэ бол монгол хүний юугаар ч сольшгүй брэнд болно гэдэгт найдаж байна” гэлээ. 

Тус салоны Үндэсний баяр наадмын дээлний трэнд өнгөний тухайд шар,  ногоон, номин цэнхэр, улбар шар, цагаан шаргал гэх мэт тод өнгө зонхилж буй гэнэ. Улирал нь урин дулаан цаг учир цэцэг дэлгэрч буй мэт номин цэнхэр, улбар шар, шар, ногоон, шаргал, улаан, цагаан  зэрэг тод өнгийн дээлнүүд эрэлттэй байгаа бол өвлийн улиралд өнгөний чиг хандлага өөрчлөгддөг байна.

Мөн Ур-Ундрахын нэг онцлог нь сувдаар үндэсний хээ урлан,  бүтээгдэхүүнээ чимэглэдэг юм. Тэгвэл энэ талаар А.Алтантуяа захирал “Бид сувдаар хас, ланз хээ хийдэг. Ийм дээлийг өмсөхийн тулд 2-3 сарын өмнө захиалгаа өгөхгүй бол болохгүй. Сувдныхаа ширхэг бүрийг шаглаж оёдог учраас маш чанартай. Манай Ур Ундрахынхан гар ажиллагааг эрхэмлэдэг. Цаашдаа есөн эрдэнээр чимэглэсэн дээл урлах бодолтой байгаа” гэсэн юм.

Мөн тэрбээр үндэснийхээ хувцасны загварыг төдийлөн өөрчлөхийг хүсдэггүй аж. Одоогоор аль хэдийнэ захиалгаа хаасан учир наадмын гоёлоо сонгож амжаагүй иргэд тус салонд зочилж, бэлэн байгаа бараан бүтээгдэхүүнээс сонгох боломжтой юм байна. Үнийн хувьд материал, хэр ажиллагаа шаардахаас хамаарч янз бүр байх бөгөөд хамгийн хямд дээл 120-130 мянга байдаг аж.

Дашрамд сонирхуулахад, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй монголчууд Ур Ундрахыг ихээр  сонгон үйлчлүүлдэг бөгөөд дээлэндээ калиграф бичгээр “Би Монгол”, “Хөх тэнгэр” гэх мэт үг бичүүлдэг бол зарим нь Монгол Улсынхаа газрын зураг, чоно, мориор чимэглүүлдэг байна. Тиймээс монгол хүн та ч гэсэн үндэстний онцлог, бахархлаа шингээсэн дээлийг энэ зуны наадмын гоёлоороо сонгож болох нь ээ. Түүнчлэн, эднийх малгай урладаг гэдгээрээ ч мөн онцлогтой.

40-ЭЭС ДЭЭШ НАСНЫХАНД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЗАГВАР БИЙ ГЭВ

Наадмын гоёлоо хайж буй хэн бүхэнд зөвлөх дараагийн газар бол “Urban Jeans”. Үндэсний брэндийг дэлхийд гаргахыг зорилгоо болгон ажилладаг чадварлаг хамт олон  Монголын үндэсний уламжлалт баяр наадамд зориулан “Хүрээ” коллекцоо гаргажээ. Энэ удаагийн коллекцийнхоо өнгө төрхийг дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улирлын өнгөний чиг хандлагыг тодорхойлдог Пантоне колор институтээс гаргасан өнгөний иж бүрдлүүдээр тодорхойлжээ. Энэ талаар “Urban Jeans” брэндийн дизайнер Б.Болортуяатай цөөн хором ярилцлаа.

-“Urban Jeans”үндэсний брэндийн хамт олон аль хэдийнэ наадмын “Хүрээ” коллекцоо гарган, үйлчлүүлэгч нартаа бэлэг барьжээ. Юуны өмнө коллекцийнхээ талаар танилцуулахгүй. Ямар онцлогтой вэ?

-Манай компани үндэсний их баяр наадамд зориулан “Хүрээ” нэртэй коллекц гаргаад байна. Бид дэлхийн загварын ертөнцийн чиг хандлага болон Монголчуудын өдөр тутмын амьдралын хэв маягт тохирсон хэрэглээг судалсны үр дүнд энэхүү коллекцио гаргасан. Баяр наадмаар гэлтгүй өдөр тутам өмсөх боломжтой эхнэр, нөхөр, залуучууд, бүсгүйчүүд болон хүүхдэд зориулсан цамц, өмд, даашинзыг урлалаа. Сүүлийн үед манай улсын иргэд хос дээл, хос цамцыг илүү сонирхож байна. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн коллекцдоо хос хувцаснуудыг багтаасан.

-Энэ жил монгол дээлний загварт ямар өнгө давамгайлж байна вэ?

-Дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улиралын өнгөний чиг хандалгыг тодорхойлдог Пантоне колор институт гэж байгууллага бий. Уг байгууллагаас 2017 оны өнгөний чиг хандлагыг тодорхойлсон. Манай коллекцид цайвар, ягаан, усан цэнхэр гэх мэтчилэн өнгө давамгайлж байна.

-Залуу охид, бүсгүйчүүдэд зориулсан загварын дээл олон бий. Гэтэл 40-ээс дээш насныханд зориулсан загварын дээл төдийлөн байдаггүй. Танай коллекцид энэ насныханд зориулсан загвар байгаа юу? 

-Яах аргагүй 40-ээс дээш насны хүмүүс орхигдох гээд байдаг. Энэ насны хүмүүс ихэвчлэн мярайлаг хүмүүс байдаг учраас тэр болгон өөрт тохирсон загварын дээлийг олж чаддаггүй. Харин манай коллекцид энэ насны бүсгүйчүүдэд зориулсан загварууд бий. Тухайлбал, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж буй шулуун А болон O хэлбэрийн загвартай даашинз, цамц бий. Мөн бүсгүйчүүддээ энгэр болон ар нуруун талдаа хатгамал хээг шаглаж, хүзүүний зүүлт, бүс, цүнх зэрэг аксисуараар тодотгон чимж бэлэглэж байгаа.             

Б.ДАВААГЭРЭЛ: ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХӨӨ ХҮССЭН ӨНГӨ, ЗАГВАРЫН ДЭЭЛИЙГ УРЛУУЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛСОН

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд нэгэн пэйж хуудас “од” болж буй. Тодруулбал, үндэсний их баяр наадамтай холбогдуулан “Наадам 2017” коллекцио танилцуулсан “GereL Fashion” салоны хамт олон. Тус салоныг үүсгэн байгуулагч Б.Даваагэрэл хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж яваа нэгэн аж. Хүүхэд байхаасаа хувцас, загвар сонирхож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө мэргэжлийн сургуульд нь суралцаж төгсчээ. Түүнээс хойш өөрийн нэрийн брэндийг гаргахын төлөө тууштай ажиллаж яваа. Одоогоор нэрийн дэлгүүрээ байгуулахаар тун шаргуу ажиллаж байгаа гэнэ билээ. Түүнтэй энэ жилийн наадмын гоёлын талаар цөөм хором ярилцсанаа хүргэе.

-Тун удахгүй наадам болно. Хүмүүс наадын гоёлоо зэхэж байгаа. Зарим нь хаанаас юу авахаа мэдэхгүй эргэлзэж байж ч болох юм. Танай компанийн хувьд наадамд зориулж коллекц гаргасан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө салоныхаа талаар мэдээлэл өгсөн нь зөв болов уу. Манай салон хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хэрэглэгчиддээ өөрсдийн хийсэн бүтээлийг танилцуулах зорилгоор улирал бүр шинэ коллекц гаргадаг.

-Танай коллекцийн онцлог юу вэ.  Ямар насныханд зориулсан бэ?

-Манайх шинэ бүтээл гаргахдаа  хэрэглэгчдийнхээ хүсэл зорилгыг орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулан урладаг. Хамгийн сүүлд “Наадам 2017" нэртэй зуны загварын цуглуулгаа танилцууллаа. Энэ цуглуулгад үндэсний элементийг тусгасан загварын даашинз болон төрөл бүрийн цамцнууд багтсан. Манай салон үндэсний хувцасны элементийг орчин үеийн загвартай хослуулснаар дахин давтагдашгүй бөгөөд баяр наадам, өдөр тутам алинд ч өмсч болохоор  энгийн хэрнээ чамин бүтээлүүд гардгаараа онцлогтой.

-Энэ зун ямар өнгийн дээл трэнд болж байна вэ?

-Хэрэглэгчдийнхээ санаа бодлыг сонсоход илүү өнгөлөг гэгээлэг, завсарын өнгийг сонгож байгаа харагддаг. Гэхдээ хүмүүс өнгөнд баригдахаа  больсон. Илүү  өөртөө зохисон, дуртай өнгөө сонгон хэрэглэж байна.

-Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байна вэ?

-Загвар бүр хийц ажиллагаа, материалаасаа болоод өөр өөр үнэ ханштай. Бид зах зээлийн үнэ ханшийг бодвол хямд боломжийн үнийг хэрэглэгчиддээ санал болгодог.

-Энэ мэдээллийг уншсан хүмүүс танай коллекцийг сонирхож байвал та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?

-Одоогоор шинэ гаргасан бүтээлүүдээ цөөн тоогоор бэлэн худалдаалж, ихэвчлэн захиалгаар хийж байгаа. Тиймээс манай “GereL Fashion” пэйж хаягаар болон, 98366398 утсаар бидэнтэй холбондож болно. Цаашид үйлдвэртэй болж хэрэглэгчиддээ илүү хүрч ажиллахын тулд нэрийн дэлгүүртэй болохоор төлөвлөн ажиллаж байна.

Э.МАНДХАЙ: ЗАГВАР БҮРЭЭС ЗУРГААГ Л УРЛАДАГ

“EDEM” брэндийн загварлаг, дэгжин загварын ноолууран бэлэн хувцаснууд бидэнд аль хэдийнэ танил болсон. 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Цаст согоот HHK” компани ноос, ноолууран бэлэн хувцас тасралтгүй үйлдвэрлэж ирсэн түүхтэй.  Тус компанийн “EDEM” брэнд 2016 оноос нэмэлтээр оёмол бүтээгдэхүүн цөөн тоогоор гаргаж эхэлжээ. Тэгвэл “EDEM” брэндийн хамт олон ч наадмын загваруудаа гаргажээ. Энэ талаар тус компанийн Ерөнхий дизайнер Э.Мандхайтай ярилцсанаа хүргэе.

-Үндэсний их баяр наадам тун удахгүй болно. Танай компанийн хувьд наадамд зориулж коллекц гаргасан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компани үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан 20 орчим төрлийн дээл, даашинз, хүрэм гэх мэтчилэн бүтээгдэхүүн гаргаад байна. Загвар бүрээс 3-6 ширхэг гарч байгаа. Мөн загваруудын хувьд А силуэтийг ашиглан материалуудын нийлэмж дээр гар чимэглэлийг түлхүү оруулсан учраас бүсгүйчүүдэд маань их таалагдаж байгаа. Мөн хэт гоёлын гэхээсээ илүү өдөр тутам хүлээн авалт баяр ёслолын үеэр өмсөхөд тохиромжтой бүтээлүүд гарсан.

-Трэнд гэхээсээ илүү монгол загвар маань өөрөө их баялаг учраас маш бага деталыг ашиглаж өдөр тутам өмсч болох дорнын өнгө аястай дүр төрхийг бүтээх боломжтой. Мөн бусад монгол хувцас хийдэг урлан, салонууд өөр өөрсдийн трэнд болгох загвараа танилцуулсан байх. Манай “EDEM” брэндийн хувьд наадмын загвараа хөнгөн нимгэн өмсөхөд тээртэй биш байдлаар шийдэж өгсөнөөрөө онцлогтой.

-Наадмын коллекцид орсон загварууд хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Танай компанид заавал урьдчилж захиалга өгөх ёстой юу?

-Манай коллекцийн загварууд 200-500 мянган төгрөгийн үнэтэй. Мөн цор ганц гарах загваруудын хувьд өндөр үнэтэй байдаг. Манай бүтээгдэхүүнүүд “Гранд плаза” дэлгүүрийн хоёрдугаар давхарт 2-9 дүгээр тасагт худалдаалагддаг. Бид урьдчилж захиалга авдаггүй. Дэлгүүртээ бэлэн бүтээгдэхүүнээ худалддаг. Зарим тохиолдолд бидний гаргаснаас өөр размер хүсвэл хийж өгдөг. Гэхдээ нэг загвар зургаан ширхэгээс илүү гардаггүй. Тиймээс зургаан ширхэг гарсан загварыг дахин хийх боломжгүй.

Н.Батзаяа
Б.Даваахүү
Б.Болортунгалаг

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Жуулчны баазууд үнээ нэмж...
Д.Эрдэнэбат: Японы технологи,...

Наадмын гоёлоо зэхэж амжсан уу

Батзаяа 2017-07-05

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

12 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

15 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

18 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

22 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах