• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэдийн амьдралд улаан гэрэл асаасан хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжсэн гэв

Урьд хожид ард иргэдийн чихэнд сонсогдоогүй нэгэн нэршил сүүлийн үед трэнд болж буй. Тодруулаад хэлэхэд, уналтад орсон улс эх орныхоо эдийн засгийг аврах ганц арга нь Олон Улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэмээн эрх бариг­чид үзсэн хэрэг. Энэхүү шийд­вэ­рийг гаргаснаас эхлэн сонин, хэвлэлийн тэргүүн нүү­рэнд ОУВС-ийн өргөтгөсөн хөтөл­бөр­тэй холбоотой мэдээлэл гарч эхэлсэн. Чихэнд чимэгтэй нь тус хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Засгийн газарт орж, Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл ассан явдал байлаа. Хэдийгээр ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсын эдийн засагт ногоон гэрэл асаасан ч ард иргэдийн амьдралд улаан гэрэл асаасан гэхэд болно. Учир нь тус хөтөлбөрт хамрагдах урьдчилсан нөхцөлийн хүрээнд долоон төрлийн татварыг гурван үечлэлээр нэмж буй

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 1-нээс эхлэн автобензин, шатахууны онцгой албан татвар, приус машины татвар тэглэлтийн хугацаа дуусч, гаалийн онцгой албан татвар 50 хувиар нэмэгдлээ. Энэ мэтчилэн иргэдийн амьдралд улаан гэрэл асаасан олон шийдвэр бий. Нөгөөтэйгүүр, тус хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг юаны своп хэлцлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк , санхүүгийн байгууллага, Япон, Солонгос зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум орчим гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээ­лийн санхүүжилтийг төсвийн дэмж­лэг, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгох, эдгээр төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийг ашиглан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэрэгт туссан эдийн засгийг төрөлжүүлэх , ажлын байр нэмэгдүүлэх, төсөв мөнгөний бодлогын шинэчлэл хийх зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх юм. Тэгвэл УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан өнгөрсөн баасан гарагт хуралдав. Хуралдаанаар олны анхаарал татсан нэгэн сэдэв яригдсан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танилцуулга байлаа.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүү­жил­тийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар тавьсан асуулгын хариуг УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгов. Тус сангийн захирлуудын зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэмжиж баталсан байдаг. Энэ өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгоно.

Мөн хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар байх юм. УИХ-ын чуулганд сонсгосон асуулгын хариултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай улсад ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн уналтыг зогсоож, тогтвортой өсөлтийн суурийг тавьсан. Монгол Улсын эдийн засаг аажмаар сэргэж 2016 оны эцэст 1.2 хувийн өсөлт, 2017 оны эхний улирлын байдлаар 4.2 хувийн бодит өсөлтөд хүрлээ. Мөн валютын ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа.

Түүнчлэн Хөгжлийн банк алдагдалд орж, дампуурах нөхцөлд орсон байсныг цэгцэлж, Хөгж­лийн банкийг үндсэндээ дахин шинэчилж байгуулав. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийгмийн шинж чанартай, арилжааны биш төслүүдийг Улсын төсөвт шилжүүлж, банкны тайлан тэнцлийг цэвэрлэлээ. Хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын бондоор төлж барагдуулсан. Банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмж, цаашид тогтвортой ажиллан эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдүүллээ.

Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүй иргэдийн тоог 20 хувиар бууруулсан. Засгийн газрын хэрэгжүүлсэн макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг бий болгох бодлогын үр дүнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн төвшин 9.1 хувь болж тус тус буураад байна. Дампуурч, банкны зээлээ төлж чадахгүй хаагдсан олон бизнес, аж ахуйн нэгж буцан сэргэж, өр зээлээ барагдуулж байна. 2016 онд банкууд дахь чанаргүй зээл нийт зээлийн 9.5 хувь болж өссөн нь буурч 2017 оны дөрвөн сарын байдлаар 8.5 хувь орчим боллоо” гэв. Гэвч энэ хөтөлбөрийг ядахдаа хагас жил хэрэгжсэний дараа үр дүнг нь хэлэлцэх учиртай.

Гэтэл МАН-ын бүлгийн гишүүн асуулга тавьж, түүнийг нь УИХ-аар хэлэлцэж буй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хэмээн шүүмжлэх хүмүүс ч байлаа. Өөрөөр хэлбэл, төрийн ажил явах учиртай чуулганы танхимыг хүртэл улс төрийн сонгуулийн пиарт ашиглаж байна хэмээн бухимдах хүмүүс олон байсан юм. Үүний дараа гишүүд асуулт, асууж хариулт авлаа. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд юу хэлснийг хүргэе.

Д.Эрдэнэбат: МАН богино зайны улстөржилт хийж байна

-Өнөөдрийн ОУВС-ийн асуудалд дүгнэлт өгөхөд арай эртэдсэн гэж харж байна. Ер нь ОУВС-д орсон, үгүйг дүгнэх хугацаа ирэх намар. Гэхдээ өнөөдөр богино зайн улстөржилтөөс болж оруулж ирлээ. Тиймээс өнөөдөр өгсөн мэдээлэлд чинь үндэслэж хэдэн зүйлийг асууя. Шатахууны жижиглэнгийн үнэ төдийлөн нэмэгдэхээргүй байгаа гэдгийг юу гэж томъёолох юм бэ. Нэмэгдэнэ гэх үү, нэмэгдэхгүй гэх үү. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв гэж бичсэн байна. Хэчнээн хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн бэ.
Ж.Эрдэнэбат: Хаана ямар хөрөнгө оруулалт орж ирж байгааг тоолоод суудаг хүн нь би биш.

Ж.Мөнхбат: Иран улс руу эхний экпортын махыг явуулсан

-Иран улс руу мах гаргах ажлын гэрээ хийгдээд эхний ачилт хийгдэж байна. 400 мянган толгой хонь гаргах асуудал шийдэгдлээ. Хүнд хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн уг ажлын гэрээг хийж, эхний ачилтын арга хэмжээнд оролцсон. Иран улс руу мах гаргах ажил малчдын амьдралд эерэгээр нөлөөлнө. Мөн  махны экспорт нэмэгдэнэ.

Л.Болд: Төрийн залгамж халаа алдагдсан нь харамсалтай байна

-Иран руу мах гаргах талаар мэдээлж байгаад баярлалаа. Ямартай ч энэ асуудал ажил хэрэг болоод явж байгаа юм байна. Урагшаа харахаараа  л үргэлж болохгүй, бүтэхгүй гэж ярьдаг. Энэ бол одоогийн Засгийн газрын хүрээнд ажил хэрэг болоод бүтчихсэн зүйл биш л дээ. Би маш сайн санаж байна. Ерөнхийлөгчийн айлчлалыг 2012 онд зохион байгуулж байлаа. Тухайн үед Гадаад харилцааны сайд болон бусад олон сайд нартай уулзаж, Монгол, Иран улсын худалдаа,  эдийн засгийн харилцааг дэмжих асуудлаар санал солилцсон. Тэр дундаа мах худалдаалах талаар ярилцаж, Иран улсын төлөөлөгчдийг хүлээн авч байсан. Манайхаас тэр үед Хөдөө аж ахуйн сайд байсан Х.Баттулга энэ асуудлыг нэлээд шаргуу хөөцөлдсөн юм. Энэ олон жилийн дараа өнөөдөр үр дүн нь гарч байгаа юм байна. Төрийн ажлын залгамж халаа гэж үүнийг хэлж байгаа юм. Түүнээс өнгөрсөнөө буруутгаад тоть шиг өмнөх цаг үеийн бүх юм муухай гэхийг хэлдэггүй юм. Өмнө нь хийгдэж байсан ажлыг бид үргэлжлүүлээд энэ шатанд хүргэлээ гэж ярих ёс жудаг харагдахгүй байгаа нь харамсалтай. Та бүхэн энэ сэдвийг очер дайруулан өнөөдөр оруулж ирсэн нь өмнөх Засгийн газрын мууг л ярих гэсэнтэй холбоотой  бололтой. Гэхдээ энэ арга явахгүй ээ. Одоо баттерей дууссан.

М.Оюунчимэг: Нүүрсний экспортоос нэг тэрбум ам.долларын ашиг олсон

-Эдийн засгийн нөхцөл байдлыг нэлээд анхаарч байна. Сүүлийн 10 орчим сарын хугацаанд нүүрсний экспортоос манай улсын гадаад худалдаа нэг тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ бол амаргүй ажил. Яагаад гэвэл өмнөх дөрвөн жилд нүүрсний үнэ  25 ам.долларт хүрч унасан. Дэлхийд нүүрсний экспортоор нэгдүгээрт орох хэмжээнд хүрчээ. Харин нүүрсний эдийн засгийн үр ашгийг иргэд рүүгээ чиглүүлэх ажлыг хийж эхэлнэ гэж бодож байна. Ерөнхий сайдаас асуумаар байна. Эдийн засгийн үр дүнгээр иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд ОУВС-аас зөрчилдөх зүйл бий юу.

Ж.Эрдэнэбат: Нүүрсний үнэ өссөн ч эргээд буурч байна

/Монгол Улсын Ерөнхий сайд/

-Бид олдсон боломжийг цаг алдалгүй ашиглах ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. Үүнийг би нүүрсний борлуулалттай холбож хэлж байгаа юм. Нүүрсний үнэ хэсэг хугацаанд өслөө.  Одоо буурах хандлага руугаа орсон байна. Өсөлтийн хугацааг ашиглан, хил гаалийн хэлэлцээрийг хийж, хамтын ажиллагаагаа сайжруулан хүндрэл бэрхшээлийг давах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний үнэ нэмэгдсэн. Хоёрдугаарт, нүүрсний борлуулалтаас улсын төсөвт болон тухайн аж ахуйн нэгжид орох орлогыг нэмэгдүүлэх бодлогыг арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Эдийн засгийн үзүүлэлт энэ жил -0.2 хувьтай байна хэмээн үзэж баталж байсан. Гэтэл өнөөдөр 4.2 хувьд хүргэлээ. Маш хурдан хугацаанд сайжруулж, ОУВС-ийн хөтөлбөрт гурван жилээс бага хугацаанд тавьсан шаардлагыг нь биелүүлэх боломжтой. Ингэснээр тус хөтөлбөрөөс хурдан хугацаанд гарах боломжтой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Бид ч гэсэн хуультай болмоор...
Мүн Жэ Ин хулгайлагдсан тамгаа л...

Иргэдийн амьдралд улаан гэрэл асаасан хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжсэн гэв

Батзаяа 2017-07-03

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах