• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Долоодугаар сарын өрнийн зурхай

ХОНЬ – АЛТАН ДУНДЖИЙГ ОЛООРОЙ

Ерөнхий хандлага: Зуны дунд сард олон азтай учрал тохионо. Таны хувьд юу хамгаас чухал вэ гэдгийг сонгох шаардлага тулгарна. Өөрөөр хэлбэл, адал явдлаар дүүрэн хувийн амьдрал уу, эсвэл ажил албан тушаалын өсөлт үү гэдгээс сонгох хэрэг гарна. Шийдвэр гаргахын өмнө сайтар бодохыг зөвлөе. Ажил төрлөө чухалчилбал ар гэр тань хаягдаж болзошгүй тул алтан дунджийг олох хэрэгтэй.

Ажил мэргэжил: Ажил төрлөө ажлын цагаар л хийж гүйцэтгэ. Амралтын цагаа ажилдаа битгий зориул. Хамт ажиллагсдаас содон санаа гарна. Дэмжиж ажиллах нь эсэргүүцсэнээс илүү үр дүнтэй.

Мөнгө санхүү: Санхүүгийн асуудал ажлын явцтай салшгүй холбоотой байна. Тиймээс мэрийлттэй ажилла. Таны ажил төрөлдөө зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр мөнгө болон гэр бүлд тань буцаж ирнэ гэдгийг бүү мартаарай.

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлдээ амралтын цагаа зориул. Тэгэхдээ ажил албаныхаа талаар тодорхой ойлголт өгөхөөс бүү цаарагла.

Эрүүл мэнд: Биеэ чийрэгжүүлэхийн тулд жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

ҮХЭР – НЭР ХҮНД ӨСНӨ

Ерөнхий хандлага: Энэ сард үхрийнхний нэр хүнд өсч, байр суурь бэхжинэ. Танаас мөнгө зээлдүүлэхийг гуйх хүн олон байна. Харин өгчихвөл дараа нь олж авахад хэцүү байна. Мэдлэг боловсрол, дотоод ариусалдаа тодорхой цаг заваа зориулбал үр дүн сайтай байна. Орж ирэх мэдээлэл болгоныг сайтар нягтлан үзэж байж шийдвэр гаргаарай.

Ажил мэргэжил: Ажил овоорч, зарим газраа саатах хандлага байгаа болохоор дээд зэргийн зохион байгуулалттай, хариуцлагатай байх шаардлагатай. Гэнэтийн хяналт шалгалт, бас өрсөлдөгч нарын өдөөн хатгалга гээд тайван ажиллахад бэрх байна. Энэ бүгдийг амжилттай давж гарвал албан тушаал ахина.

Мөнгө санхүү: Хангалуун байх тул үхрийнхэн маргаашаа итгэл төгс харна. Анхаарах зүйл бол орлогоо тогтмолжуулах юм. Ашигтай гэрээ хэлцлээс орлого олгох боломжтой.

Хайр дурлал, гэр бүл: Жинхэнэ хайр дурлалтай учирна. Он жилийн уртад ч элэхгүй тийм л хайр хүний амьдралд ганц удаа тохиодог тул алдахгүйг хичээ. Гэр бүлийн хүрээнд илүү санаачлагатай байх шаардлагатай. Ханьтайгаа ам мурийхаас зайлсхийж, түргэн зангаа дарж бай. Гэнэтийн зочид ирнэ.

Эрүүл мэнд: Эрүүл агаар, эерэг хүмүүс энэ бол үхрийнхний эрүүл мэндэд хамгаас хэрэгтэй зүйлс. Мөн хорт зуршлаасаа салахад нэн тохиромжтой цаг үе.

ИХЭР – ГАНЦААР БАЙХЫГ ХҮСНЭ

Ерөнхий хандлага: Энэ сард ихрийнхэн шинэ найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэй болж, орчноо солино. Заримдаа ажил хэргээсээ түр хөндийрч, ганцаар байхыг хүснэ. Энэ нь хурдтай өрнөх хувийн болон хувьсгалын асуудлуудтай холбоотой. Бусад хүнд ихрийнхэнтэй харьцах сонирхолтой санагдана. Учир нь тэд үргэлж өөдрөг, шинэ санаа бодлоор дүүрэн явдаг.

Ажил мэргэжил: Олон ажил хэрэг цаг хугацаагаар шахаж, ачаалал ихтэй байна. Хэрвээ та ядарч байгаагаа, мөн эрч хүч буурч байгаагаа мэдрэх юм бол амралтаа аваарай. Ажлаа солихыг хүсэхэд тохиромжгүй cap. Бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл байгуулахдаа онцгой хянуур байгаарай. Хэр хариуцлагатай байхаас таны ажил хэргийн ирээдүй хамаарна.

Мөнгө санхүү: Энэ сард санхүүгийн байдал санасанд хүрэхгүй. Тийм болохоор мөнгөнд үрэлгэн байхаас зайлсхий. Мөн хуримтлалдаа гар битгий хүрээрэй. Сарын дундуур бусдад зээлдүүлсэн мөнгөө буцаан авч байдал сайжирна. Өр зээл тавихад таагүй үе. Нэмэлт эх үүсвэрийг хайгаарай.

Хайр дурлал, гэр бүл: Та өөрийгөө хөндлөнгөөс нэг хараад үзээрэй. Та хайртай хүндээ хэт өөнтөгчөөр хандаад байгаа юм бишүү. Хайр дурлалд чин сэтгэлээсээ хандвал хариуд мөн тийм сэтгэлийг хүртэнэ. Гэр бүлтэй хүний тухайд аж амьдралтай холбоотой төлөвлөсөн зүйл нь бүгд биелнэ. Гэр орны уур амьсгал эв найртай байна. Хамтдаа агаар салхинд гарна.

Эрүүл мэнд: Биеэ анхаарах шаардлагатай. Бэртэж гэмтэх, шавьжинд хазуулахаас сэргийл. Маш хянуур бай. Өвдвөл эмчид даруй хандаарай.

МЭЛХИЙ – ШИЙДВЭРЭЭ НЯГТАЛЖ БАЙГААРАЙ

Ерөнхий хандлага: Ихэнхи үйл явдал мэлхийнхний хүсэл эрмэлзлээс гадуур өрнөнө. Аливаад алдаа эндэгдэл гаргахгүйн тулд дотор хүнтэйгээ байнга зөвлөж, гаргаж байгаа шийдвэрээ нягталж байх шаардлагатай. Амжилт хичээл зүтгэлийн үрээр ирнэ.

Ажил мэргэжил: Ажил албаны хүрээнд өөрчлөлт орох cap. Ирээдүйтэй санал, ашигтай төслүүд гээд олон боломж гарна. Хамгийн гол нь зөвийг нь олж барьж авах нь чухал. Худалдаа, зар сурталчилгааны салбарт ажиллагсад үр ашигтай байна. Ажил хэргийн харилцаа холбоогоо өргөжүүлэх оновчтой арга тактик болно.

Мөнгө санхүү: Боломжийн байна. Сарын сүүлийн хагаст орлого нэмэгдэнэ. Зарим нь өв хөрөнгөзалгамжлана. Мөнгөний асуудалд аз сориод хэрэггүй, алдах магадлалтай.

Хайр дурлал, гэр бүл: Романтик cap. Шүтэн бишрэгчид таныг болзох хүсэлт, бэлэг сэлтээр булна. Дурлагсдын хувьд амаргүй үе. Саяхныг хүртэл цорын ганц гэж бодож явсан хүнээ орхиход хүрч болзошгүй. Бусдын дэл сул яриа, элдэв явуулгад битгий авт. Хэрвээ та гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьдаг бол тэдэндээ арай уян зөөлөн ханд. Ахуйн шинжтэй олон асуудлыг нэг далайлтаар шийдэх боломж байна. Ахмад хамаатанд таны тус хэрэг болно.

Эрүүл мэнд: Сайн байна. Гүйлтээр хичээллэж, унадаг дугуй унаж байвал чийрэгжинэ. Усан эмчилгээ үр дүн сайтай.

АРСЛАН – ИРЭЭДҮЙГЭЭ ИТГЭЛТЭЙ ХАР

Ерөнхий хандлага: Холимог нөлөөтэй cap. Ахуй амьдрал ч, ажил төрөл ч төлөвлөсний дагуу бус, тохиолдлын шинжтэй урсах болно. Ирээдүйггээ итгэлтэй харж урагшлах нь чухал. Улирсан баларсан зүйлд санаа битгий зов. Чухал шийдвэр гаргахдаа сайтар цэгнэж үзээрэй.

Ажил мэргэжил: Үр бүтээлтэй cap. Арслангийнхан ажил албандаа ихэнх цагийг зарна. Мэдээж зарим нэг саад бэрхшээл тулгаравч тууштай хөдөлмөрөөр тэр бүхнийг давж гарна. Түншээ сонгохдоо няхуур бай. өөрийн гэсэн үзэл бодолтой байж, бусдын нөлөөнд бүү автаарай.

Мөнгө санхүү: Хөрөнгө оруулалтыг зөв хийвэл санхүүгийн хараат бус байдлаа бэхжүүлнэ. Шинэ компани, жижиг төсөлд хөрөнгө оруулахад ашигтай байна. Орлогоо нэмэгдүүлэхийн төлөө хичээн зүтгэвэл заавал амжилтанд хүрнэ.

Хайр дурлал, гэр бүл: Амрагийн харьцаандаа зориулах цаг зав багатай байна. Гэвч та өөрт эрхэм хүнээ олсон бол ямар нэгэн аргаар цаг зав гаргаж, хайртай хүндээ зориулаарай. Гэрлэж амжаагүй яваа хүмүүc хөнгөн хийсвэр явдалд орооцолдохоос зайлсхий. Гэр бүлтэй хүн ханийнхаа хардалт, үл ойлголцолтой нүүр тулна. Бухимдахын оронд нөхцөл байдлыг ухуулж ойлгуул. Тэгвэл та гэр бүлийн уур амьсгалаа халуун дулаанаар нь хадгална.

Эрүүл мэнд: Биеийн байдалд санаа зовохоор зүйл алга. Гэхдээ амьдралын зөв хэв маягийг дага. Хорт муу зуршлаа гээж, хөдөлгөөнтэй бай.

ОХИН – ЭЛДЭВ ҮЙЛ ЯВДЛААР БАЯЛАГ САР

Ерөнхий хандлага: Элдэв үйл явдлаар баялаг cap. Охиныхон адал явдалд дурламхай болох бөгөөд энэ хандлага нь амьдралын бүх хүрээнд илрэнэ. Шинэ ажил, сонирхолтой танилууд, мөнгөн ашигтай санал гээд олон зүйл хүлээж байна.

Ажил мэргэжил: Албан ажил амжилттай урагшилж, охиныхон сэтгэл хангалуун байна. Тэд албан томилолтоор хол ойрын аянд нэг бус удаа явна. Зарим нь мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдана. Удирдлага охиныхны гаргасан санал санаачлага болгоныг дэмжих хандлагатай байх тул боломжийг ашигла.

Мөнгө санхүү: Охиныхны санаачлага мөнгөөр хэмжигдэнэ. Хэдий чинээ идэвхи санаачлагатай байна төдий чинээ их орлого олно. Зарим нь цалин хөлсөө нэмүүлнэ.

Хайр дурлал, гэр бүл: Хайрттайгаа аялж зугаалах нь таашаал авчирна. Гоонь хүн аяны замд сэтгэл алдруулсан нэгэнтэй учирна. Харин амьдрал болох, эсэх нь таны ухаан самбаа хоёроос хамаарна. Гэрлэгсэд хэт их эрх чөлөөг хүсэмжилж ханьтайгаа зөрчилдөж болзошгүй. Гэр бүлийнхээ ахмад гишүүдэд санаа тавь.

Эрүүл мэнд: Сайн байна. Хоол хүнсний чанараа анхаарчихвал өөр эрсдэлтэй зүйл алга.

ЖИНЛҮҮР – ХУВЬ ТАВИЛАН ИВЭЭНЭ

Ерөнхий хандлага: Хувь тавилангийн бэлгийг хүртэх cap. Энэ нь шинэ боломж, албан тушаал ахих санал байж болно. Зөн билгээ дагавал ашигтай түншлэлийг сонгож чадна. Зорилгодоо хүрэх зам мөр нээллтэй байна.

Ажил мэргэжил: Ажил сайн байна. Харин ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг хүмүүст олон хувилбар байна. Итгэлтэй хүнтэй зөвлөж байгаад хамгийн сайныг нь сонгоорой. Хамт ажиллагсадтай харьцаа сайнгүй байна. Илүү хүлээцтэй бай.

Мөнгө санхүү: Хуучин өр зээл нэхэгдэж сандаргана. Орлого тогтмол эх үүсвэрээс оровч өр зээлээ төлөхөд хүрэлцэхгүй болохоор зардлаа танах хэрэгтэй болно. Дотны хүмүүс мөнгө зээлдүүлж туслана. Илүү цагаар ажиллах хэрэгтэй болно.

Хайр дурлал, гэр бүл: Хувирамтгай cap. Амрагийн тань зан ааш хаврын тэнгэр шиг л хувирна. Тэглээ гээд та хуйсагнаад байж болохгүй. Нэг л зангаараа, тайван байвал зөрчил тэмцэл гарахгүй. Гэрлэгсдийн дунд шинэ танилаас үүдэлтэй маргаан гарна. Даруу төлөв байж, ханийнхаа сэтгэлд юм бүү хий.

Эрүүл мэнд: Жингээ хянах шаардлагатай. Хоолны дэглэм барьж бус, хөдөлгөөнийг эрхэмлэн турах нь зөв. Даралт хэлбэлзэх хандлагатай. Дур мэдэн өөрийгөө бүү эмчил.

ХИЛЭНЦ – ИРЭЭДҮЙТЭЙ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Ерөнхий хандлага: Сайн cap. Хилэнцийнхэн шинэ бөгөөд ирээдүйтэй ажлыг эхлүүлэх ба үүндээ сэтгэл хангалуун баина. Шинэ төсөл төлөвлөгөө олон байвч бусдын тус дэм хэрэг болно. Тиймээс хэнтэй хамтрахаа сайн тооцоол.

Ажил мэргэжил: Ямар ч ажилд хариуцлагатай хандах шаардлагатай. Хэрвээ та цагаа нарийн баримтлахгүй бол удирдлагаас таагүй үнэлгээ авна. Хэл ам, хов живэнд өртөхөөс онцгой олгоомжил. Сарын сүүл рүү ажиллах эрч хүч нэмэгдэхийн хэрээр санхүүгийн байдал ч сайжирна.

Мөнгө санхүү: Дундаж байна. Сарын сүүлээр орлогоо нэмэгдүүлэх боломж гарна. Гоо сайхан, гадаад үзэмжиндээ тодорхой хэмжээний зарлага гаргах бололтой. Мөнгөн хуримтлал үүсгэвэл хожим хэрэг болно.

Хайр дурлал, гэр бүл: Хөнгөн хийсвэр харицлаанаас заилсхийхийг одод зөвлөж байна. Нэр төрөө алдаад зогсохгүй хайртай дотны хүмүүсээ ч гомдоож болзошгүй байна. Амрагтаа сэтгэл дундуур байлаа ч хүлээцтэй хандахыг хичээ. Түрэмгий авир сайн юманд хүргэхгүй. Зарим тань шинэ хүнтэй болно.

Эрүүл мэнд: Эрч хүч буурч, ядаргаанд орох магадлалтай. Мөн бэртэж гэмтэж болзошгүй байгаа тул нэн хянуур бай Амьдралын зөв хэв маягийг баримталж, архи дарснаас хол байх нь таны эрүүл байх үндэс мөн.

НУМ – БУХИМДАНГУЙ БАЙНА     

Ерөнхий хандлага: Энэ сард өдөр тутмын ажилдаа шамдах нь үр дүнтэй байна. Санхүүгийн байдал санасанд хүрэхгүй болохоор нумынхан суурин байна. Ойр дотны хүмүүс, удирдлага гээд олон хүн танд шаардлага тавина. Тиймээс нумынхан бухимдангуй байх бололтой.

Ажил мэргэжил: Ажилдаа хариуцлагатай хандах шаардлагатай. Цагийг нягт нямбай баримтлан, үр бүтээлтэй байхгүй бол залхуу ажилтны тоонд орж болзошгүй байна. Удирдлагаас тавигдах шаардлага өндөрсөнө. Хамт олны тунд хов жив, таагүй уур амьсгал үүснэ. Даруу төлөв байвал нөхцөл байдал засрана.

Мөнгө санхүү: Орлого зарлагаа нарийн тооцохгүй бол мөнгөний гачигдалд орно. Сэтгэлээр уналгүй, итгэлтэй ажиллавал орлогоо нэмэгдүүлж чадна.

Хайр дурлал, гэр бүл: Хөнгөн хийсвэр харилцаанд битгий ороорой. Нэр хүндээ алдана. Дурлагсдын хувьд харьцаа хөндийрөх cap. Шийдвэр гаргахын өмнө үнэхээр танд хэрэгтэй хүн мөн үү гэдгийг бодож үз. Хэрвээ мөн бол таагүй үеийг тэвчин даваарай. Хань нь хардамхай болох тул нумынхан томоотой байгаарай. Илүү дутуу явдал гэр бүлийг тань бусниулна шүү.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ сэтгэл санааны байдалтай холбоотой өвдөх магадлал бий. Аль болох тайван байж, ядаргаагаа тайлаарай.

МАТАР – УХААЛАГ БАЙ

Ерөнхий хандлага: Ухаалаг байх cap. Хүмүүс танд итгэж хүндэтгэлтэй хандаж байхад дарамтлах хэрэггүй. Шаардлагагүй үед ихэрхүү, бардам зан гаргавал танд хохиролтой. Ямар нэгэн өөрчлөлт шилжилт хийх хэрэггүй. Нийгмийн амьдралд идэвхитэй оролцвол ашигтай байна.

Ажил мэргэжил: Өдөр тутмын ажилдаа шамдах хэрэгтэй болно. Ажил төрлөө өөрчлөхөд тохиромжгүй үе. Тэглээ гээд сэтгэлээр унах хэрэггүй, тэвчээртэй байж, хичээнгүй ажиллаарай. Гэрээ хэлэлцээрт орвол хамаг ур чадвараа гарга. Энэ нь таны үнэлэмжийг дээшлүүлнэ.

Мөнгө санхүү: Санхүүгийн асуудалд хоёрдмол нөхцөл байдал, мөн эргэлзээтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Орлого тогтмол эх үүсвэрээс орно. Гэхдээ хэт үнэтэй зүйл худалдан авч хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Азтай байна. Та хайртай хүнтэйгээ учирч, аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрэнэ. Харин нэгэнт амрагаа олсон хүний тухайд харьцаагаа улам бүр бат бэх болгоно. Гэр бүлд ахуйн шинжтэй олон асуудал тулгарна. Гэхдээ хэт даргархалгүй ханьтайгаа зөвөлж, асуудлыг шийд. Эцэг эхээ халамжлах хэрэгцээ гарна. Гэр бүлтэйгээ агаар салхинд гарвал хүүхдүүд баяртай байх болно.

Эрүүл мэнд: Биеэ анхаарах шаардлагатай. Өвдөх эхний шинж тэмдэг мэдэгдмэгц эмчид хандаарай. Өвчин хүндэрвэл анагаахад амаргүй байна. Цөс, давсаг эмзэг байна. Мөн нойргүйтэж болзошгүй. Эмчилгээний цай хэрэглэвэл үр нөлөө сайтай байна.

ХУМХ – МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЧАРМАЙН АЖИЛЛАНА

Ерөнхий хандлага: Идэвхи буурч болзошгүй. Чухал ажил хариуцаж авсан бол хойш битгий тавь. Энэ сард та өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, мөн зорилгодоо хүрэхийн тулд хичээн зүтгэх хэрэгтэй болно. Хэт амбийцлах нь ажил төрлөө өөрчлөхөд хүргэж болзошгүй.

Ажил мэргэжил: Жижиг сажиг зүйлийг ч анхаарч, маш хянуур ажиллах шаардлагатай. Шинэ салбарт ажиллаж эхлэх гэж байгаа бол урьдчилан бүгдийг сайтар тооцоол. Зарим хумхынхны ажил дээр орон тооны цомхотгол хийгдэж болзошгүй. Тиймээс ямар ч нөхцөлд хөдөлмөрч, тэвчээртэй байх шаардлагатай. Эмэгтэйчүүд албан тушаал ахих боломжтой байна. Харин аз сорьсон алхам сайн юм авчрахгүй.

Мөнгө санхүү: Тогтвортой cap. Энэ сард хумхынхан санхүүгийн байдлаа бэхжүүлэхэд анхаарч, мөнгөний төлөө чармайн ажиллана. Хамтын ажиллагаанд хянуур хандахгүй бол түншүүд хуурч мэхлэж болзошгүй. Эсвэл тооцоон дээрээ алдах магадлалтай. Хань ижил, үр хүүхдэдээ багагүй мөнгө зарах хэрэг гарна. Тиймээс орлого зарлага нямбай тооцоол.

Хайр дурлал, гэр бүл: Зарим хумхынхан хуучин амрагтайгаа харьцаагаа сэргээнэ. Зөн билгээ дагавал дурлалын талбарт буруу алхам хийхгүй. Гэрлэгсдийн хувьд гэр оронд үүссэн асуудлаас үүдэлтэй харьцаа хөндийрч мэднэ. Зарим хумхынхан салах шийдвэр гаргах тухай бодож ч магадгүй. Яарах хэрэггүй, учир нь та хожихоосоо алдах нь илүү байна.

Эрүүл мэнд: Үе мөч, нуруугаа хамгаалах шаардлагатай. Бие махбодын ачаалал нь сөрөг нөлөөтэй. Мөн сэтгэл санаагаа тайван байлгаж чадвал эрүүл байна. Харшилтай хүмүүсийн харшил хөдлөнө. Жимс ногоо түлхүү хэрэглэвэл аминдэмийн дутагдлыг нөхөж чадна. Хорт зуршлаа хаяхад нэн сайн.

ЗАГАС – ТОГТВОРГҮЙ САР

Ерөнхий хандлага: Бүх талаараа тогтворгүй cap. Олон үйл явдал таны хяналтаас гадуур өрнөж таныг бухимдуулна. Загасныхан хаврын тэнгэр шиг хуйсагнуур болно. Үүнээс болоод эрч хүчээ барж дуусах аюул буй. Тиймээс зориг хатуужилтай байж, мөнгө олох, амжилтанд хүрэх зорилго тавьж урагш зүтгээрэй.

Ажил мэргэжил: Ажилтай холбоотой бүхий л асуудлыг практик талаас нь авч үз. Тэгвэл та амжилтанд хүрч чадна. Хуучин ажлаа нэр төртэй дуусгаж, амжилтаа бататга. Харин шинээр том ажил эхлүүлэхэд тохиромжтой үе биш.

Мөнгө санхүү: Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээс зайлсхийж болохгүй. Та л шийдэхгүй бол өөр хэн ч шийдэхгүй. Ашигтай хэлцэл байгуулж чадвал санхүү тогтворжино. Ирээдүйд ашиг авчрах төслүүдэд бүтээлчээр хандаарай. Мөнгөө хүүхдүүд, ахуйн асуудалдаа зарцуулна.

Хайр дурлал, гэр бүл: Хардалтаас үүдэлтэй сэтгэлийн тавгүйтлийг авчрах cap. Танд биеэ хянахад амаргүй байх болно. Хайртай хүнээ алдахыг хүсэхгүй байгаа бол учрыг нь олж байж, хэл ам хийгээрэй. Таны өөнтөгч зангаас ойр дотны хүмүүс тань залхана. Гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэх ямар нэгэн сонирхолтой зүйлийг ханийнхаа хамтаар хийгээрэй.

Эрүүл мэнд: Ерөнхийдөө сайн байна. Гэхдээ биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Усан сэлэлтээр хичээллэж, өглөөний дасгалыг тогтмол хийгээрэй. Загас, жимс ногоо хүнсэндээ түлхүү хэрэглэвэл тустай байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Пол Жорж Оклахома Сити Тандер...
Д.Эрдэнэбат: МАН-ынхан богино...

Долоодугаар сарын өрнийн зурхай

Kuzmo 2017-07-01

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах