Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд “Зүүнбаян рефайнери” компани бургасыг ихээр сүйтгэж, байгаль орчинд хохирол учруулсан талаар өмнө бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү хууль бус үйлдэлтэй холбогдуулан БОАЖЯ-аас хариуцлага тооцож, “Зүүнбаян рефайнери” компанийн эрхийг цуцалжээ.
Тус компани нь Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авчээ. Гэвч 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт хоёр га газрын бургасыг сүйтгэсэн байна. Холбогдох газраас удаа дараа зөрчлөө арилгах шаардлага хуудас өгсөн ч хэрэгжүүлээгүй ажээ. Тиймээс холбогдох яамнаас дээрх шийдвэрийг гаргасан байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.