• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улирсан баларсан үеийн тогтолцоог өөрчлөөч, Г.Чулуунбаатар гуай

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын ЭЕШ /элсэлтийн ерөнхий шалгалт/ орон даяар энэ сарын 14-ний өдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлж, өнгөрөгч ням гарагт Нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөлөө. Энэ жил 40388 шалгуулагч бүртгүүлснээс хөдөө орон нутагт 22889 шалгуулагч ЭЕШ-аа өгөх байв. Гэвч гурван сурагч бүртгүүлсэн атлаа шалгалтаа өгч чадсангүй. Учир нь тэд аймгийн төвд очиж, шалгалтаа өгөх ёстой гэсэн боловсролын салбарын арилж өгдөггүй хуучин тогтолцооны дагуу замын унаанд дайгдаж явахдаа авто осолд орж, хорвоог орхижээ.

Тэднийг аав ээж нь автобусанд суулгасан ч найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд автобуснаасаа хоцорсон тэд замын таксинд сууж яарч явахдаа ийн харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл ч гарч байгаа юм. Хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Тэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сурагчид байсан бөгөөд ирээдүйн мэргэжлээ сонгохоор аймгийн төв рүүгээ давхиж яваад ийн осолд оржээ. Таван хүүхэд осолд орсноос гурав нь жолоочийн хамт амиа алджээ. Тэдний хүсэл мөрөөдөл хэчнээн гэгээн байсан бол.

Ирээдүйд сайн хуульч, эсвэл сайн багш, магадгүй сонирхлоо дагаад хөлбөмбөгчид ч болох байсан юм билүү. Гэсэн ч, золгүй байдлаар гурван мөрөөдөл, гурван хүсэл эздийнхээ хамт хорвоогоос буцлаа. Гурван ээж халуун нулимсаа урсгаж, гурван гэр бүл хагацлын гашууныг мэдэрлээ. Тэдний үхэлд хэн буруутай вэ. Цэл залуухан, бүр дурлаж ч үзээгүй хүүхдүүдийн амины төлөөсийг хэнээс нэхэж, бас бурууг хаанаас эрэх хэрэг вэ.  Шалгалтын материал задарсан гэх хэргээр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь огцорч, түүний оронд Г.Чулуунбаатар томилогдоод удаагүй байна.

Гэтэл хүүхдийн амь эрсэдсэн байхад хэн хариуцлага хүлээх нь өнөө хэр асуулт дагуулсан хэвээр байх юм. Сонгуулийн бараан мэдээлэл дунд гурван хүүхдийн харамсалтай үхэл дарагдаад өнгөрөх бололтой. Ингэж боломгүй байлтай. Тестийн хариу задрахад огцруулж болдог атлаа хүний амь эрсэдчихээд байхад хэнд ч хариуцлага тооцдоггүй гажиг тогтолцоо ганцхан манай улсад л байдаг биз.

ОСОЛ ГОЛ ШАЛТГААН БИШ

Уг нь Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдүүдийг аюулгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой гэж заасан байдаг юм билээ. Тэгвэл ослын тухайд салбарын шинэ сайд Г.Чулуунбаатар “Энэ харамсалтай золгүй хэргийн талаар бүх мэдээлэл тодорхой байгаа. Хариуцлагын асуудал яригдана. Хэн гэгч албан тушаалтан, байгууллага хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуудал яригдах нь тодорхой. Замын-Үүдээс 193 хүүхэд элсэлтийн шалгалтад орох тоотой байсан. Осолд орсон таван хүүхдээс бусад 110 нь галт тэргээр, 48 хүүхэд нийтийн тээврээр, 30 хүүхдийг эцэг эх нь өөрсдөө Сайншандад хүргэсэн байгаа юм.

Тэр таван хүүхдийн хувьд өөрсдөө зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй таксигаар үйлчилгээ авч яваад осолдсон юм билээ. Тэгэхээр үүнтэй холбогдуулж хариуцлагын тухай асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ. Одоо бол шалтгаан нөхцлийг нь судлах, шалгах ажил явагдаж байна. Хариуцлага хүлээх шаардлагатай албан тушаалтан мэдээж гарч ирнэ, тэр хүлээх ёстой” гэж мэдэгдсэн  байх юм. Ямартай ч, хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх нь. Гэвч, гол асуудлыг нь орхигдуулаад байна.

Ганц энэ удаад л хүүхэд амиараа хохирсон юм биш. 330 сумын сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр аймгийн төв рүүгээ яваад осолд өртөх явдал мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдол ч цөөнгүй байдаг гэх. Их бага хэмжээгээр тэд эрсдэл туулж, ирээдүйн мэргэжлээ эзэмших шалгалт өгөхөөр явж байна. Урин дулаан улиралд хэдхэн км замыг туулахад сүртэй юм хэмээн өмгөөлж болох ч эдгээр хүүхдүүдэд зам тээврийн осол аваараас гадна, аймагт байрлах, хооллож ундлах асуудал ч төвөгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрч явснаа нуух юун.

Аймагтаа ах дүү, танил талгүй бол шалгалт дуусах хүртэл буудалд байрлах гэх мэтээр эдийн засгийн хувьд ч асар их чирэгдэл үүсдэг. Эцэг эх нь дагаж ирэхээр мөн л тодорхой хэмжээний зардал гарна. Шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж, манай улсын бүхий л сумд интернэт сүлжээнд холбогдчихлоо. Гэтэл Боловсролын системд тогтсон элсэлтийн шалгалт авах тогтолцоо 30, 40 жилийн өмнөх тэр үеэс ер өөрчлөгдсөнгүй, ахиц дэвшил ч алга. Социализмын үед л их дээд сургуулийн хуваарь авах гэж тэвштэй ногоон машинтай аймгийн төв рүүгээ давхидаг байлаа.

Өнөөдөр ч энэ хэвээр. Машин нь олон төрөл болсноос биш тогтолцоонд ер өөрчлөлт гараагүй байх юм. Үүнийг өөрчлөөч, сайд гуай. Хэчнээн хүүхэд амиа алдаж, хэдэн гэр бүл хагацал үзэх ёстой гэж. Монголын Боловсролын салбар хэчнээн сурагчийн амиар “туг тахиж” байж, энэ тогтолцоог өөрчлөх юм бол. Одоогоос олон жилийн өмнө Ховд аймаг руу ЭЕШ өгөхөөр сумаасаа гарсан хоёр хүүхэд мөн л автын ослоор амиа алдаж байв.

ТУСГААР УЛСЫН ХҮН АМТАЙ ТЭНЦЭХ ХҮҮХДҮҮД ЭРСДЭЛ ТУУЛСААР...

Улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-ын 49 байр бэлдсэний 27 нь нийслэлд, 22 нь аймгуудад бий. Тэгвэл хялбархан тоо бодъё. Энэ жилийн тухайд нийт 40388 сурагч элсэлтийн Ерөнхий шалгалт өгсөн. Нэг сумаас хамгийн багадаа 50 хүүхэд аймгийн төвд очиж шалгалтаа өгнө гэж тооцвол бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын хүн амтай тэнцэхүйц хэмжээний сурагч осолд өртсөн гурван сурагчийн адил аймгийн төвөө бараадан шалгалтаа өгөх болдог.

Ингэж хэлбэл, дэгсдүүлсэн хэмээн буруутгаж мэдэх. Гэхдээ Номхон далайн Элисийн арлуудад багтдаг тусгаар тогтносон Тувалу арал улс 10 гаруй мянган хүн амтай гэнэ билээ. Тэгэхээр бүхэл бүтэн нэг улсын хүн амтай тэнцэх, магадгүй түүнээс хоёр дахин их тооны ахлах сургуулийн сурагчид  замын унаанд дайгдан төвөө барааддаг байх нь. Элсэлтийн Ерөнхий шалгалтын материалыг битүүмжилсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд шалгалтын материалын битүүмжлэл алдагдаж, материал задарсан гэх дуулиан гарах болсон. Энэ жил ч гэсэн ийм асуудал дэгдэж, салбарын сайд нь хүртэл суудлаасаа буусан билээ. Шалгалтын материалын хариу задарсан гэх дуулиан өнгөрсөн жил ч гарч байлаа. Тухайн үед Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материал задрах, нууцлал алдагдах боломжгүй гэж мэдэгдэж байв. Үнэхээр шалгалтын материал задрах,  нууцлал алдагдах боломжгүй юм бол сумын сургуульд нь ЭЕШ-ыг авч болохгүй гэж үү.

Сумын багш нарт  итгэхгүй байж мэдэх л юм. Ах дүү амраг садны холбоо сүлбээнээс ч эмээдэг байж мэдэх. Үнэхээр тийм бол яамнаасаа нэг төлөөлөл томилчихвол асуудал шийдэгдчих юм биш үү.  Интернэт, техник технологи  хоног тутамд хөгжиж байхад, 21 аймгийн 330 суманд тус бүр нэг шалгалтын байр гаргахад юу нь болохгүй гэж. Үгүй ядахдаа, ойролцоо сумдыг нэгтгээд бүсчилж авахад ч болохгүй гэх зүйл алга. Замын-Үүд суманд шалгалтын байр хэрэв гаргасан бол гурван хүүхэд нас барж, хоёр хүүхэд “эрэмдэг” болохгүй л байлаа.

БСШУС-ын шинэхэн сайд Г.Чулуунбаатар хэн нэгэнд хариуцлага тооцохоо мэдэгдсэн тухай дээр дурьдсан билээ. Гэхдээ энэ зөвхөн Замын-Үүдийн асуудал биш юмаа, сайд аа. Бүх сумын төгсөх ангийн сурагчдад жил бүр тохиолддог нийтлэг асуудал нь энэ. Өөрийн эрх мэдлийн хүрээнд салбарын тогтолцооны асуудлаа шийдээгүй байж, хурд хэтрүүлсэн такси, хулгайгаар тээвэрт явсан иргэнд хариуцлага тооцлоо гээд яах ч билээ.

Бартаатай зам байсаар байгаа цагт осол аваар хэлж ирэхгүй хийсч ирэх нь тодорхой. Тиймээс эхлээд ЭЕШ-аа орон нутагт нь авдаг болчих. Ингэж өөрчилвөл амиа алдах сурагчдын тоо үүгээр дуусах биз ээ. Энд амиа алдсан хөвгүүдийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү тэдний үхэл зүгээр нэг хариуцлагагүй жолоочийн буруу болоод өнгөрөхгүй байгаасай гэсэндээ жишээ болголоо. Хүсэл мөрөөдөл чинь тэнгэрт биелж, хүнд сурталгүй илүү сайн сайхан нийгэмд төрж, хүссэн мэргэжлээ сонгоорой хэмээн олон мянган уншигчдынхаа өмнөөс тарни шивнэе. Ум сайн амгалан байх болтугай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Лондонд гарсан халдлагаар нэг...
Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө...

Улирсан баларсан үеийн тогтолцоог өөрчлөөч, Г.Чулуунбаатар гуай

Даваахүү 2017-06-20

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

16 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

16 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

16 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

16 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

16 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

16 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

16 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

16 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

16 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

16 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах