• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхдээ хайрлахад мөнгө хэрэггүй

Сенсаацийн эргэн тойронд

Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болох эсвэл өөрсдөө гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихэссэн. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа насанд хүрээгүй хүүхдэд эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотойгоор гэмт хэрэг зөрчилд холбогдож цаашлаад амиа алдаж буйг онцолж байгаа юм.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЗУРГААН ХҮҮХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

2017.03.16: Монгол Улсын Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Одоогоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний төсөв зарцуулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Манай улсад сүүлийн гурван жилийн дотор хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж, тээвэрлэгч орноос хэрэглэгч орон болж, бүртгэгдээд буй. Ялангуяа гэмт хэрэгт холбогдсон иргэдийн нас залуужиж байгаа нь аюулын харанга дэлдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. Тухайлбал, 2015 онд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг 79-ыг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд зургаан хүүхэд тус бүр холбогджээ. Мөн нийт хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг 25-30 насныхан эзэлж байгаа юм байна.

НЭГ АНГИЙН ХОЁР СУРАГЧ ХАМТДАА АМИА ХОРЛОВ

2017.04.10: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсан орчмын “Tuul one” хотхоноос хоёр охин үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Албан бус эх сурвалжийн  мэдээллээр охид 16-17 орчим настай, нэг ангид сурдаг 12-р ангийн сурагчид байжээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэргийг сурвалжилж байсан бөгөөд тус байрны  оршин суугчид  “Тийм хэрэг гарсан. Яг орцны үүдэнд унасан юм шиг байна лээ. Цагдаа нар хамгаалалт авчихаад гаднаас ч хүн оруулахгүй, дотроос ч хүн гаргахгүй хоёр гурван цаг болсон. Тэгээд охидын цогцсыг аваад явсан ” гэж ярьсан байв.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД СОГТУУРСАН ҮЕДЭЭ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДАВ

2017.05.15: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хэрэг тухайн өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “46-р цэцэрлэгийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад Хан-Уул дүүрэг... байрны...тоотод оршин суух 15 настай эмэгтэй А нь, Хан-Уул дүүрэг... тоотод суух 17 настай эрэгтэй О, тус тоотод суух 19 настай эрэгтэй Д нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаж,  тус цэцэрлэгийн дээвэр дээрээс үсрэхийг завдсан байна. Дээрх үйлдлийг эргүүлийн цагдаа нар таслан зогсоожээ.  Улмаар үр хүүхдээ хаана, хэнтэй юу хийж явааг байнга хянаж, хараа хяналтаа сайжруулахыг нийт эцэг эхчүүдэд цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.

ЗАХИРАЛДАА ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН 22 НАСТАЙ БҮСГҮЙ  АМИА ХОРЛОЖЭЭ

2017.06.07: Энэ сарын 5-ны өдөр 22 настай бүсгүй байшингийн дээврээс  үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг  Нарны хороололд гарчээ. Талийгаачийн гэр бүлийн зүгээс 22 настай охин амиа хорлоогүй,  хэн нэгний дарамтад орсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь талийгаач  өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж байжээ. Тус өдөр “С”–ХХК-ийн захирал талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэхийг завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зодсон талаархи  мэдээлэл байгаа юм.  Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь харж салгажээ.  Талийгаач охин  захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Гэвч, харамсалтай нь тус өдөр талийгаач эмэгтэй Нарны хорооллын ...р байрны 16-р давхараас унаж амиа алдсан байдалтай олджээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

ЖИЛД 298 ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН

2017.06.07: Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлээс гадна бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Ихэвчлэн ураг төрлийн буюу таньдаг хүмүүсдээ хүчирхийлүүлдэг гэсэн судалгааг ч олон улсын байгууллагаас гаргажээ. Бүр жигшмээр ч аймшигтай хүний санаанд багтамгүй хэргүүд их гардаг. Тодруулбал, төрсөн эцэгтээ, төрсөн өвөөдөө, хойд эцэгтээ, хамаатны ахдаа хүчирхийлүүлж сэтгэл санааны хүнд шоконд орох бүр сэтгэцийн өвчтэй болох тохиолдол байсаар байгаа. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик тоо байна. Тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд бөгөөд хамгийн бага нь ой есөн сартай охин ч байгаа нь сэтгэл сэрдхийлгэмээр. Тиймээс бага насны охидуудадаа анхаарлаа сайн тавих, хамаатан садангийндаа үлдээхгүй байх, мөн танихгүй хүнд даатгаж үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН 120 ҮЙЛДЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

2017.06.07: Өнгөрсөн мягмар гарагт Чингэлтэй дүүргийн 11-р хороо буюу 32-ын автобусны буудал дээр 12 настай хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Үүний дагуу дээрэмдүүлсэн хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад  дуудлага өгчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12-р  хороонд суух 12 настай эрэгтэй Т, Э нарын Trend маркийн гар утас, марк тодорхойгүй гар утас, өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүргийн 12 хороонд суух 14 настай эрэгтэй О, Сонгинохайрхан дүүргийн 24 хороонд суух 16 настай эрэгтэй Т нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Дээрмийн хэрэг үйлдсэн 14 болон 16 настай хоёр хүүхэд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт дээрэм, хулгайн нийт 120 үйлдэлтэй болох нь тогтоогджээ.

14 НАСТАЙ ХҮҮ ГАЗ ҮНЭРЛЭЖ БАЙГААД АМИА АЛДЛАА

2017.06.08: Баянгол дүүргийн зургадугаар хороонд орших даланд хүн амиа алдсан гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар очиж хэргийн газарт ажиллах үед 14 настай Т гэх эрэгтэй хүүхдийн цогцос байсан аж. Цагдаа нар хүүг ахуйн газ үнэрлэж, мансуурсан үедээ даланд унаж амиа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Мөн хэргийн газарт газны сав олдсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.

Сэтгүүлчийн өнцөг

ХҮҮХЭД Ч ГЭСЭН ХҮН

Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүрэгт хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийтдээ 17  бүртгэгдэж, гурван хүүхэд эцэг, эх гэр бүлээ орхин хорвоогоос үүрд буцжээ. Үүнээс гадна бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол ч гарсаар байна. Ихэвчлэн ураг төрлийн буюу таньдаг хүмүүсдээ хүчирхийлүүлдэг гэсэн судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байдаг. Тодруулбал, төрсөн эцэгтээ, төрсөн өвөөдөө, хойд эцэгтээ, хамаатны ахдаа хүчирхийлүүлж сэтгэл санааны гүн  шоконд орох бүр сэтгэцийн өвчтэй болох тохиолдол ихэсчээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик тоо бий. Тэдний хамгийн бага нь ой есхөн сартай охин байгаа нь сэтгэл сэрдхийлгэмээр.

Өнгөрөгч гуравдугаар сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болсон юм. Энэ үеэр албаныхан сүүлийн гурван жилд  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэдгийг онцолж байсан удаатай.

Гэтэл томчууд  хүүхэд насныхаа тухай ярихдаа хэчнээн гэгээлэг, гоё сайхан, цагаан цайлган байснаа ам уралдан ярьцгаадаг билээ. Гэсэн  атлаа өөрөө ч мэдэлгүйгээр үр хойчоосоо хүүхэд насыг нь хумсалж байна. Ингэж хэлэхээр гайхаж мэднэ. Орчин үе рүү бурууг чихэж, одооны хүүхдүүд хүмүүжилгүй болсон мэт ярьж магад. Гэвч, хүүхдүүдийг гэмт хэрэг, харанхуй ертөнц рүү түлхэж,  наснаас нь эрт “том хүн” болгосон  хүүхэд насны хулгайчид нь эцэг эхчүүд өөрсдөө. 

Харин яаж хулгайлж байна вэ гэдгийг дор дурьдая. Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” нь хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт  мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд явуулсан байдаг. Харин энэ судалгаанд хамрагдсан 12-18 насны 4264 хүүхдийн гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан байв. 

Энэ бол эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавихгүй байгаагийн нэг баримт юм. Эцэг эхчүүд үр хүүхэддээ, цаашлаад ирээдүй хойчдоо анхаарал огт тавихгүй байгаатай холбоотойгоор насанд хүрээгүй хүүхдүүд  амьдралынхаа туршид  гэмт хэрэгтэн нэр зүүж, хамаатан саднаасаа нүүр буруулахад хүрч байна.

Үүний нэг илрэл нь насанд хүрээгүйчүүдийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн явдал юм. Нөгөөтэйгүүр, нөгөө л эцэг эхийн хариуцлагагүй байдлаас улбаатайгаар цэцэг цэврүү шиг хөөрхөн охид, хөвгүүд  санаанд багтамгүй доромжлолыг амсаж, хэн нэгэн гаж этгээдийн бэлгийн дур хүслээ ёс бус аргаар хангах хэрэгсэл болж,  амьдралд гутаж байгаа нь нууц биш. Үүнд хэн буруутай вэ.  Тэдний ирээдүй цаашид хэрхэх вэ. Бага насандаа амссан доромжлолоо насан туршдаа сэтгэлдээ тээж ялгаварлан гадуурхалтыг биеэрээ туулж байхад, нөгөө хэсэг нь гэмт хэрэгтэн болж байна. Хүүхэд ч гэсэн хүн. Тэд Монголын ирээдүй. Насанд хүрсэн хойноо хүүхэд насаа гэгээлгээр дурсах эрхтэй. Гагцхүү өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшиж амжаагүй, насанд хүрээгүй байгаа энэ үед нь эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлээч. Хүүхэддээ хайртай л бол тэдний хүүхэд насыг нь хайрлаач. Бүр цаашлаад төр засгийн хэмжээнд ч ирээдүйдээ анхаарал тавих шаардлага нэгэнт бий болжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Эрчим хүчний салбарынхан 6000...
Жэк Ма, Алибаба хоёроороо гоёх...

Хүүхдээ хайрлахад мөнгө хэрэггүй

Даваахүү 2017-06-13

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах