• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын өрийн хэмжээ нэг тэрбум ам.доллараар нэмэгдлээ

Энэ сард манай улсад сонгуулийн салхи сэвэлзэж, жаахан хэтрүүлчихэд  дээд, доодгүй л өглөө ажилдаа хэдэн цагт ирэхээ мэдэхгүй  болтлоо бужигнаж буй. Сонгуулийн салхи ч УИХ-ын парламентын чуулганыг орхисонгүй. Өнгөрсөн пүрэв, баасан гарагт эрхэм гишүүд маань эрчимтэйхэн ажиллаж, хэд хэдэн чухал хуулийг хам хум баталж аваад өөр өөрсдийн тойрог руу хүлгийн жолоо залав. Учир нь өөрсдийн намаас сонгуульд сойсон нэр дэвшигчээ эрвийх дэрвийхээрээ дэмжихээр явж байгаа нь энэ. Ингээд өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, баталсан чухал асуудлыг тоймлон хүргэе.

Г.Чулуунбаатарыг сайдаар томилж, боловсролын салбар эзэнтэй болов

Сүүлийн хэдэн өдөр Боловсролын салбарт томоохон үйл явдал өрнөсөн нь тус салбарын сайдыг сольсон явдал байлаа. Тодруулбал, ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулж, Ерөнхий сайд Ж.Эрдэнбат академич Г.Чулуун­баатарыг томилох тухай УИХ-д өргөн барьсан юм.

Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж, 49 гишүүн дэмжсэнээр академич Г.Чулуунбаатар БСШУС-ын сайдаар томилогдлоо. Энэ үеэр гишүүд Г.Чулуунбаатарт хандаж, үг хэлсэн юм. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Энэ их том салбар, дөрвөн салбар багтсан. Монгол Улсыг дэлхийд гаргах ганц зүйл нь түүх, соёл. Тиймээс үүнд анхаарч ажиллаарай. Эрдэмтэн хүн боловсролын салбарын сайдаар очиж байна. Эрдэмтэн хүн мундаг л даа. Гэхдээ салбар хариуцсан сайд гэдэг албан тушаал хүнээс сайн улстөрч, сайн менежер байхыг шаарддаг. Улаанбаатар хотын захын дүүргүүдийн ачаалал хэд дахин илүү байдаг.

Түүнийг дагаад ажилчдынх нь ачаалал ч их. Хэдийгээр зуны амралт эхэлсэн ч ажлаа аваад сургууль, цэцэрлэгт өөрийн биеэр очоосой гэж хүсч байна. Боловсролын салбарт дутагдаж байгаа нэг зүйл нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх явдал. Монгол Улсын үйлдвэр аж ахуйг дэмжих тийм л хүмүүс хэрэгтэй байна.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллаарай” гэв. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Нийслэл ачааллаа дийлэхээ больсон. Оюутнуудын амралт эхлэхээр л амьсгалахад чөлөөтэй болдог. Бид Багануур дүүрэгт оюутны комплекс байгуулах гээд мөн ч олон жил боллоо. Их, дээд сургуулийг хотоос гаргана гэхээр сургуулийн удирдлагууд хоорондоо лобби зохиочихдог. Сайхан оюутны комплекс барьчихвал сургуулиуд өөрсдөө гарах гэж хичээдэг болно шүү дээ” гэдгийг онцлов.

Нэг тэрбум ам.долларын зээлийг эрчим хүчний салбарт зарцуулна

Манай Улс, БНХАУ-ын Экспорт-Импортын банк хоорон­дын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны арваннэгдүгээр сарын 10-нд байгуулж, мөн оныхоо арваннэгдүгээр сарын 26-нд  УИХ-аар соёрхон баталсан билээ. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Энэхүү зээлийг авснаар Монгол Улс дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт голлон зарцуулна. Харин зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай юм.  Манай улс зээл хэрэгжиж эхэлснээс хойш долоон жилийн дараа зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. 

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцлийг өөрчлөх талаар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Засгийн газар санхүү­жүүлэх хэмжээг 95 хувь болгон нэмэгдүүлэхээр тохиролц­жээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ талаархи мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

Д.Тэрбишдагва: Зээлийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байна

-Сангийн яамныхан надад нэг тайлбар өгөхгүй юу. 2004 оноос хойш БНХАУ-ын буцалтгүй тусламжаар зээл авсан санагдах юм. Тэр зээл хэрэгжихгүй явсаар эдүгээг хүрлээ.

Тухайлбал, миний сайн мэдэж буйгаар 2004 онд “Эгийн голын цахилгаан станц”-ын талаар ярьж байсан. 13 дахь жилдээ “Эгийн голын цахилгаан станц”-ын асуудал ороод ирлээ. 2004 онд БНХАУ-ын Засгийн газраас Лаус, Комбаж, Вьетнам зэрэг улсад анх удаа хөнгөлөлттэй зээл өгч эхэлсэн юм билээ. Тэр улсууд зээл аваад хэд дахин цахилгаан станцаа бариулчихсан. Гэтэл бид 2004 оноос хойш “Эгийн голын цахилгаан станц”-ын талаар яриад л суугаад байдаг. Ингэж л бид хөгжлийг гацаагч нар болчихоод байгаа юм.

Одоо дахиад хөнгөлөлттэй зээл ороод ирэхээр болохгүй гэж яриад байна. Болох болохгүйг, хийж чадах, чадахгүйг бид өөрсдөө нөхцөлөө тавьж гэрээ хэлэлцээр хийж шийднэ. Түүнээс өгөх гэж байгаа хүмүүсээ муулаад эхлэхээр юу болох вэ. Нэг зээл авах гэж 13 жил ярилцсан байна. Зээл авах гэхээр хөрштэйгөө улс төр ярих юм. Гэтэл БНХАУ-тай хөрш бусад орнууд зээл аваад хэд хэдэн цахилгаан станц битгий хэл бүтээн байгуулалт хийчихсэн байна.

Н.Энхболд: Хөдөө аж ахуйн холбогдолтой зээлийг хариуцлага хүлээх чадвартай хоршоодоор  дамжуулж хэрэгжүүлэх ёстой

-Зээлийг дэмжиж байна. Хөдөө аж ахуйн холбогдолтой зээлүүдэд барих бодлогын талаархи саналыг П.Сэргэлэн сайдад хэлье. 2004-2005 онд Монголын төрөөс хөдөө аж ахуйг дэмжих талаар гаргасан бүх шийдвэрүүд бэлчээрийн даац, малын ашиг шимийн нэмэг­дэл­тэй холбогдуулаад үйлд­вэр­лэ­лүүдийг зохион байгуу­лалттайгаар малчдын бүлэг, хоршоодоор дамжуулан хийе гэдэгт тулгуурлан гарч байсан. Бүгдэнд нь хоршоо, малчдын бүлгийн тухай бий. Харамсалтай нь Засгийн газар солигдохоор урьдын бодлого шийдвэр нь өөрчлөгдөж, уламжлалт чана­раа алддаг. Хөдөө аж ахуйн хол­бог­дол­той авч буй зээлийг аль болох хариуцлага хүлээх чадвартай хоршоо, малчдын бүлэг, хуулийн этгээдээр дамжуулж хэрэг­жүү­лэх ёстой. Үүнийг би хурлын протоколд тэмдэг­лүүлж, зээлийн хэрэг­жилтэд хяналт тавьж ажиллана.

З.Нарантуяа: Засгийн газрын гадаад, дотоод өр 700 тэрбумаар нэмэгдсэн

-Сангийн яамнаас хоёр зүйлийг тодруулъя. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын хэмжээнд гадаад, дотоод зээл, зээлийн хүүгийн дүн 2016 оны зургадугаар сарын 30-аас өнөөдрийн хүртэл хугацаанд хэдэн хувиар нэмэгдэж, буурсан бэ. Надад байгаа мэдээллээр нийт өрийн хэмжээ 2016 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 24 их наяд, 250 тэрбум байсан бол өнөөдөр 24 их наяд, 957 тэрбум болж өсчээ. 700 орчим тэрбумаар нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Засгийн газрын гадаад зээл гэхэд, нэг тэрбум орчим ам.доллараар нэмэгджээ.

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 31 гишүүн дэмжлээ

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан бөгөөд санал хураалтад 45 гишүүн оролцож, 31 гишүүн дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт найман бүлэг 70 зүйл заалтаас бүрджээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа хууль зүйн болон практик шаард­ла­гуу­дыг үндэслэн прокурорын бай­гуул­лагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгуул­лагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, проку­рорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад бай­гуул­лагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүй­цэтгэх нөхцөл баталгааг дээш­лүүлэх, албан үүргээ биелүү­лээгүй тохиолдолд хүлээл­гэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулж боловсруулсан байна.

Тус хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын1-нээс хэрэгжих ажээ. Энэ мэтчилэн хэд хэдэн хуулийн төслийг баталснаар УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Хот үмхийрлээ
ТАНАЙД ХОНОЁ - Швед улсад BAR, PUB...

Монгол Улсын өрийн хэмжээ нэг тэрбум ам.доллараар нэмэгдлээ

Батзаяа 2017-06-12

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах