Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ууланд авирч, марафонд гүйж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсныг далдуур сурталчилгааны ажлаа эхлүүллээ хэмээн хардах хүн олон байлаа. Гэхдээ энэ нь хууль зөрчсөн асуудал биш л дээ. Хэдийгээр олны таашаалд нийцэх гэж энэ мэтээр гүйж харайж байгаа ч илтэд хууль зөрчсөн асуудал биш.
Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Хүүхдийн баяр”-аар хүүхдүүдэд бэлэг тарааж, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан нь жинхэнэ хууль зөрчсөн асуудал болов. Энэхүү хууль зөрчсөн үйлдлээ “Би УИХ-ын гишүүн байсныхаа хувьд” хэмээн хээв нэг хаацайлж байх юм. Уг нь хуулийн дагуу зургадугаар сарын 5-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны ажил орон даяар эхлэх ёстой. Гэхдээ тэнд бэлэг өгнө гэсэн заалт байхгүй.
Гэтэл экс гишүүн байхаа болиод СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ хүлээн авсан эрхэм нэр дэвшигчид хууль үйлчлэхээ больсон бололтой. Түүгээр ч барахгүй Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид сурталчилгаандаа мөнгө, бэлэг тараах, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно хэмээн заасан байдаг. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “УИХ-ын гишүүн асан”- хаа хувьд гэх ганцхан үгээр далимдуулж, Монгол Улсын хуулийг уландаа гишгэлээ. Бүүр болоогүй нялх балчир хүүхэд тэвэрчихээд ярьж суугаа нь ТВ9 телевизээр тун ч олон өдөр гарлаа даа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.