Монголын шинэ цагийн рок, поп хөгжимд жинтэй хувь нэмэр оруулсан продюсер Б.Ангирмаа үргэлж арын фронтод хүчин зүтгэсээр өнөөг хүрсэн. Халимаг үс, нүдний шил, урт хар цуваар өөрийн стиль имижээ бүрдүүлсэн дуучин, продюсер Б.Ангирмаа “Өнгө аяс”, “Удахгүй ээ” нэртэй хос цомгоо өлгийдөн аваад тун завгүй яваа. Эдүгээ 50 насыг зооглож буй дуучин маань өөрийгөө их дурламтгай байсан хэмээн тодорхойлжээ.
Энэ тухай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би их дурламтгай байсан. Дурлаад санаашраад суухаараа үг, ая зохиодог. Тийм дуу олон бий. “Сэтгэл догдлуулсан орой” гэдэг дууг гунигласан үедээ бичсэн. Тэр орой найз залуугаа хүлээгээд бүр ирж өгөхгүй, гуниглаад, уйлаад л тэр дууг зохиож байлаа. Их романтик байж. Ээж, найз, хайртай залуу гээд холбоотой олон дуу бий. “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дуу бол гүн гүнзгий дурласан үед зохиосон дуу. Би ер нь хүлээлтийг тэвчдэггүй байсан юм шиг байгаа юм” хэмээн ярьжээ. Дашрамд сонирхуулахад, өөрийн бие даасан тоглолтоо төрсөн өдрөөрөө хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.