• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ийм сайхан өдөр олон байгаасай

Ийм сайхан өдөр олон байгаасай. Бороо зөөлөн шивэрсэн энэ өдөр хүн бүр их хотын төв гудамжинд сэтгэл амар, тайван гэгч нь алхаж, энхрий бяцхан үрс нь энд тэндгүй хөөцөлдөн гүйлдэж их хот ёстой л амилсан мэт санагдана. Ойрын хэдэн өдөр хаврын хавсарга шороонд нүдүүлсэн иргэд дээрээс дуслах бороог ч үл ажран үр хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр тэмүүлж байлаа.
 
“Хаанаас машин ирээд мөргөчих бол, машины түгжрэлд хэдэн цаг гацах бол, агаарын бохирдол хүүхдэд хортой” хэмээн айж, хоргон гэртээ нуугдан суух хүн ч байсангүй. Бүгд л гэр бүл, найз нөхдөөрөө сэтгэл амар, их хотын төв гудамжаар зугаалж, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Энэ бол автомашингүй өдрийн нэгэн сайхан зураглал. Дэлхийн томоохон хотууд “Автомашингүй өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс  ч тус өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Жил ирэх тусам цар хүрээ нь нэмэгдэж буй уг өдрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон бусад албаныхан оролцов.  Мөн энэ үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн байлаа.
 
Тус тэмцээнийг  гүйлтийн  спортыг Монгол Улсад хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн гүйлтийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчдаас гадна Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц, Монгол зэрэг 17 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүлийнхэн оролцжээ.  
 
Энэ удаагийн тэмцээний 21 км-ийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин Силлас К.Санг тэргүүлсэн. Харин  хоёрдугаар байрт “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр, гуравдугаар байрт  “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав нар орсон юм. Мөн эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, хоёрдугаар байрт ОУХМ Ч.Шинэцэцэг, гуравдугаар байрт ОУХМ Ц.Санжидмаа нар тэргүүлжээ. 
 
Дашрамд сонирхуулахад, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал, 2014 онд 16839, 2015 онд 18085,  2016 онд гадна, дотно сонирхогч, дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй 27 мянга гаруй хүн оролцсон бол энэ жил 33 мянган хүн гүйж, дээд амжилт тогтоолоо. Мөн “Автомашингүй өдөр”-т оролцсон иргэд гэр бүл найз нөхдөөрөө нэг өдөр ч болтугай автомашин, гар утас, телевизээс холдож, сэтгэл амар их хотын гудамжаар зугаалах өдөр олон байгаасай гэх саналыг дэвшүүлж байв. Мөн энэхүү өдрийг жилд ганц удаа гэлтгүй улиралд нэг удаа зохион байгуулах хэрэгтэй гэх нэгэн ч байсан юм.
 
Их хотод түгжрэлээс эхлээд бухимдах зүйл олон. Үүнээс болж гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх төлөвлөгөө нь хүмүүсийн уур бухимдалд уусан бүтэлгүйтдэг ч байж мэдэх юм. Тиймээс түгжрэлгүй, айх аюулгүй, эрүүл, тав тухтай орчинг нийслэлчүүдэд бэлэглэсэн ийм сайхан өдөр олон байгаасай. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Д.Трампын Саудын Арабт хийсэн...
Хятад АНУ-ын 18-20 тагнуулыг...

Ийм сайхан өдөр олон байгаасай

Батзаяа 2017-05-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ийм сайхан өдөр олон байгаасай
Ийм сайхан өдөр олон байгаасай. Бороо зөөлөн шивэрсэн энэ өдөр хүн бүр их хотын төв гудамжинд сэтгэл амар, тайван гэгч нь алхаж, энхрий бяцхан үрс нь энд тэндгүй хөөцөлдөн гүйлдэж их хот ёстой л амилсан мэт санагдана. Ойрын хэдэн өдөр хаврын хавсарга шороонд нүдүүлсэн иргэд дээрээс дуслах бороог ч үл ажран үр хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр тэмүүлж байлаа.
 
“Хаанаас машин ирээд мөргөчих бол, машины түгжрэлд хэдэн цаг гацах бол, агаарын бохирдол хүүхдэд хортой” хэмээн айж, хоргон гэртээ нуугдан суух хүн ч байсангүй. Бүгд л гэр бүл, найз нөхдөөрөө сэтгэл амар, их хотын төв гудамжаар зугаалж, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Энэ бол автомашингүй өдрийн нэгэн сайхан зураглал. Дэлхийн томоохон хотууд “Автомашингүй өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс  ч тус өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Жил ирэх тусам цар хүрээ нь нэмэгдэж буй уг өдрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон бусад албаныхан оролцов.  Мөн энэ үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн байлаа.
 
Тус тэмцээнийг  гүйлтийн  спортыг Монгол Улсад хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн гүйлтийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчдаас гадна Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц, Монгол зэрэг 17 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүлийнхэн оролцжээ.  
 
Энэ удаагийн тэмцээний 21 км-ийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин Силлас К.Санг тэргүүлсэн. Харин  хоёрдугаар байрт “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр, гуравдугаар байрт  “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав нар орсон юм. Мөн эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, хоёрдугаар байрт ОУХМ Ч.Шинэцэцэг, гуравдугаар байрт ОУХМ Ц.Санжидмаа нар тэргүүлжээ. 
 
Дашрамд сонирхуулахад, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал, 2014 онд 16839, 2015 онд 18085,  2016 онд гадна, дотно сонирхогч, дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй 27 мянга гаруй хүн оролцсон бол энэ жил 33 мянган хүн гүйж, дээд амжилт тогтоолоо. Мөн “Автомашингүй өдөр”-т оролцсон иргэд гэр бүл найз нөхдөөрөө нэг өдөр ч болтугай автомашин, гар утас, телевизээс холдож, сэтгэл амар их хотын гудамжаар зугаалах өдөр олон байгаасай гэх саналыг дэвшүүлж байв. Мөн энэхүү өдрийг жилд ганц удаа гэлтгүй улиралд нэг удаа зохион байгуулах хэрэгтэй гэх нэгэн ч байсан юм.
 
Их хотод түгжрэлээс эхлээд бухимдах зүйл олон. Үүнээс болж гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх төлөвлөгөө нь хүмүүсийн уур бухимдалд уусан бүтэлгүйтдэг ч байж мэдэх юм. Тиймээс түгжрэлгүй, айх аюулгүй, эрүүл, тав тухтай орчинг нийслэлчүүдэд бэлэглэсэн ийм сайхан өдөр олон байгаасай. 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах