МАХН-ын нэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, намдаа ганц суудал авч ирж, Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хангасан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, өнөөдөр СЕХ-нд гишүүний нэрээс албан тоот илгээхээ мэдэгдсэн юм.
Мөн шаардлагатай гэвэл улс төрийн хөдөлгөөн хийж, намаасаа гарна хэмээн өчигдөр цахим сүлжээгээр олон нийтэд хандан мэдэгдсэн. Гэвч О.Баасанхүүгийн орох гарах асуудал одоо хамаагүй болсон хэмээн намын удирдлагууд ярьж буй сурагтай.
Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч С.Ганбаатарыг дэвшүүлэх үед нам парламентад суудалтай байсан учраас О.Баасанхүү өөр намд элсэх эсэхээс үл хамаарч, нэр дэвшигч өрсөлдөх бололтой. Хуульд ингэж заасан учраас парламентад суудалгүй боллоо ч МАХН нэр дэвшигчээ өрсөлдүүлэх бололтой. Гэхдээ хуульд заасан эцсийн хугацаа буюу нэр дэвшигчийг албан ёсоор зарлах хугацаа өнөөдрөөр дуусгавар болох учраас өнөөдөр намаасаа гарчихвал асуудал өөрөөр эргэх магадлал өндөр бий юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.