• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Арчлахгүй байж мод тарьж яана аа

Монгол Улс бүх нийтээр мод тарих үндэсний өдөртөө болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд 10 сая гаруй мод суулгасан байх юм. 10 мянга ч биш 10 сая гаруй мод гээд боддоо. Ингээд бодохоор нийслэл хот маань аль хэдийнэ модондоо дарагдчихсан, багахан хэмжээний ойн төгөл дундах хот болчихсон байхаар. Гэвч монголчууд мод тарих үндэсний өдрөө “мод суулгах” үндэсний өдөр гээд ойлгочихсон гэхэд хатуудахгүй.

Тиймээс л “тарьсан” 10 гаруй сая мод нь одоо болтол нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгаа хэрэг. Арга ч үгүй биз. Суулгачихаад дараа нь арчилж , ургуулахгүй байгаа юм чинь. Үүнийг дагаад мод тарих нэрийдлээр бусдын ухаж бэлтгэсэн нүхэнд мод суулгачихаад түүнийгээ “Би мод тарьсан. Буян хийсэн” хэмээн зураг, хөргөө авахуулан шоу хийгчид ч олширчээ.

Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд энэ төрлийн үйл ажиллагаанд оролцож, нэг мод суулгаснаа мод тариад ургуулчихсан хүн шиг санаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, шоу хийх юм. Ингээд хэлэхээр “Ард иргэдийг мод тарих үйлсэд уриалахын тулд” хэмээн өөрсдийгөө зөвтгөж, алдаагаа хаацайлах биз. Гэхдээ та нар ажлаа хангалттай сайн хийлээ. Ард иргэд бүгд л мод тарихыг хичээж, суулгадаг болсон. Одоо харин шоугаа багасгаад суулгасан модоо өөрсдөө чадахгүй юм гэхэд мэргэжлийн хүнд нь мөнгийг нь өгөөд ургуулахын төлөө ажилламаар байгаа юм.

“Мод тарих нь нэг өдөр тарьж, мянган өдөр арчилахын нэр юм” гэдэг үг байдаг шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс даяар үндэсний мод тарих өдөр тохиолоо. Энэхүү өдрөө үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн нь ч хүн бүхний нүдэнд ил. Цахим ертөнцөд чих тавихад мод тариагүй хүн үгүй юм байх аа.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа.  Баянзүрхчүүд 1379 мод тарьсан л сурагтай. Олимпийн баг тамирчдын эхлүүлсэн төсөлд 1000 мод тарьсан л гэнэ. Дээрх гуравхан жишээнээс харахад, манай улсын мод 4379-өөр нэмэгдлээ. Мөн элчин сайдуудыг мод тарихад уриалж, цөлжилтийн эсрэг тэднийг нэгтгэж чадсан нь хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл байв.

Энэ мэтчилэн мод тарих аян 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж буй. Бид найман жилд 10 сая 100 мянган мод тарьсан гэвэл ирэх найман жилд энэ тоо 20 сая 200 мянга болж нэмэгдэх нь. Гэхдээ суулгасан мод болгоноо өдөр бүр арчилж, ургуулаад байвал шүү дээ. Өдөр бүр биш юм гэхэд нэг хүн суулгасан модондоо долоо хоногт гэр бүлээрээ ирээд байвал жинхэнэ “мод тарих” өдрийн утга гарах учиртай. Үгүй юм аа гэхэд тарьсан модоо хэсэг хэсгээр нь мод арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хариуцуулж байвал дээрсэн.

Манай улс 2012 оноос хойш жилд 2-5 тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн ажилд төсөвлөж эхэлжээ. Харин дээрх санхүүжилтийн тал хувийг нь мод тарих ажилд зарцуулдаг гэх. Таван тэрбумын тал нь 2.5 тэрбум төгрөг болно. Тэгвэл сайд, дарга нар, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвхөн “мод тарьсан” гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн хараанд өртөхийн тулд жил бүр дээрх хэмжээний мөнгөөр шоу хийж байна гэсэн үг. Найман жилд 20 гаруй тэрбум төгрөгөөр шоу хийнэ гэдэг арай л дэндүү юм.

Мод суулгачихаад л “Би мод тарьчихлаа” хэмээн зургаа авахуулахыг Монгол Улсын найман настай балчираас наян настай буурал ч хангалттай хийж чадахаар болчихлоо. Тиймээс улс орон, хойч ирээдүйтэй холбоотой асуудлаар шоу хийхээ болиод суулгасан ганц бутаа арчилж, ургуулаад мод болгох талаар анхаараач гэж хүсье. Арчилж чадахгүй бол чаддаг нэгнийх нь ажилд 10 мянган төгрөг хандивлачихвал тэр ч бас буян шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
МАН, АН нэр дэвшигчид шалгуурт...
Д.Оюунхорол сайд ч сүйхээтэй юм...

Арчлахгүй байж мод тарьж яана аа

Батзаяа 2017-05-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Арчлахгүй байж мод тарьж яана аа

Монгол Улс бүх нийтээр мод тарих үндэсний өдөртөө болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд 10 сая гаруй мод суулгасан байх юм. 10 мянга ч биш 10 сая гаруй мод гээд боддоо. Ингээд бодохоор нийслэл хот маань аль хэдийнэ модондоо дарагдчихсан, багахан хэмжээний ойн төгөл дундах хот болчихсон байхаар. Гэвч монголчууд мод тарих үндэсний өдрөө “мод суулгах” үндэсний өдөр гээд ойлгочихсон гэхэд хатуудахгүй.

Тиймээс л “тарьсан” 10 гаруй сая мод нь одоо болтол нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгаа хэрэг. Арга ч үгүй биз. Суулгачихаад дараа нь арчилж , ургуулахгүй байгаа юм чинь. Үүнийг дагаад мод тарих нэрийдлээр бусдын ухаж бэлтгэсэн нүхэнд мод суулгачихаад түүнийгээ “Би мод тарьсан. Буян хийсэн” хэмээн зураг, хөргөө авахуулан шоу хийгчид ч олширчээ.

Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд энэ төрлийн үйл ажиллагаанд оролцож, нэг мод суулгаснаа мод тариад ургуулчихсан хүн шиг санаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, шоу хийх юм. Ингээд хэлэхээр “Ард иргэдийг мод тарих үйлсэд уриалахын тулд” хэмээн өөрсдийгөө зөвтгөж, алдаагаа хаацайлах биз. Гэхдээ та нар ажлаа хангалттай сайн хийлээ. Ард иргэд бүгд л мод тарихыг хичээж, суулгадаг болсон. Одоо харин шоугаа багасгаад суулгасан модоо өөрсдөө чадахгүй юм гэхэд мэргэжлийн хүнд нь мөнгийг нь өгөөд ургуулахын төлөө ажилламаар байгаа юм.

“Мод тарих нь нэг өдөр тарьж, мянган өдөр арчилахын нэр юм” гэдэг үг байдаг шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс даяар үндэсний мод тарих өдөр тохиолоо. Энэхүү өдрөө үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн нь ч хүн бүхний нүдэнд ил. Цахим ертөнцөд чих тавихад мод тариагүй хүн үгүй юм байх аа.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа.  Баянзүрхчүүд 1379 мод тарьсан л сурагтай. Олимпийн баг тамирчдын эхлүүлсэн төсөлд 1000 мод тарьсан л гэнэ. Дээрх гуравхан жишээнээс харахад, манай улсын мод 4379-өөр нэмэгдлээ. Мөн элчин сайдуудыг мод тарихад уриалж, цөлжилтийн эсрэг тэднийг нэгтгэж чадсан нь хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл байв.

Энэ мэтчилэн мод тарих аян 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж буй. Бид найман жилд 10 сая 100 мянган мод тарьсан гэвэл ирэх найман жилд энэ тоо 20 сая 200 мянга болж нэмэгдэх нь. Гэхдээ суулгасан мод болгоноо өдөр бүр арчилж, ургуулаад байвал шүү дээ. Өдөр бүр биш юм гэхэд нэг хүн суулгасан модондоо долоо хоногт гэр бүлээрээ ирээд байвал жинхэнэ “мод тарих” өдрийн утга гарах учиртай. Үгүй юм аа гэхэд тарьсан модоо хэсэг хэсгээр нь мод арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хариуцуулж байвал дээрсэн.

Манай улс 2012 оноос хойш жилд 2-5 тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн ажилд төсөвлөж эхэлжээ. Харин дээрх санхүүжилтийн тал хувийг нь мод тарих ажилд зарцуулдаг гэх. Таван тэрбумын тал нь 2.5 тэрбум төгрөг болно. Тэгвэл сайд, дарга нар, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвхөн “мод тарьсан” гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн хараанд өртөхийн тулд жил бүр дээрх хэмжээний мөнгөөр шоу хийж байна гэсэн үг. Найман жилд 20 гаруй тэрбум төгрөгөөр шоу хийнэ гэдэг арай л дэндүү юм.

Мод суулгачихаад л “Би мод тарьчихлаа” хэмээн зургаа авахуулахыг Монгол Улсын найман настай балчираас наян настай буурал ч хангалттай хийж чадахаар болчихлоо. Тиймээс улс орон, хойч ирээдүйтэй холбоотой асуудлаар шоу хийхээ болиод суулгасан ганц бутаа арчилж, ургуулаад мод болгох талаар анхаараач гэж хүсье. Арчилж чадахгүй бол чаддаг нэгнийх нь ажилд 10 мянган төгрөг хандивлачихвал тэр ч бас буян шүү дээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

21 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

21 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

21 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

21 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

21 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

21 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах