• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Усан замын аюулгүй ажиллагааны үндэсний семинар боллоо

Дэлхийн цэнгэг усны нөөцийн хоёр хувь, Монголын газрын гадарга дээрх цэнгэг усны  нөөцийн 75 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур дахь тээврийн аюулгүй үйл ажиллагааны үндэсний семинар энэ сарын 6-7-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо. Одоогоос 10 жилийн өмнө Монгол орны хойморт залрах далай ээжийн үзэсгэлэнт байгалийг харах гэж жилд 6-8 мянган дотоодын болон гадаадын жуулчин ирдэг байсан аж. Тэгвэл  эдүгээ 60 мянган жуулчин ирэх болжээ. Жуулчдын тоо нэмэгдсэн,  цаашид өсөх хандлагатай байгаа энэ үед  нуур дахь тээвэрлэлтийн аюулгүй үйл ажиллагааг хангах, тэр дундаа зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үүнд техник болон боловсон хүчинг бэлтгэх нэн тэргүүний шаардлага манай улсад байна. Тиймээс Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны байгууллагын санаачилгаар Зам тээврийн яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Олон улсын далайн байгууллага, Олон улсын эрэн хайх, авран туслах холбоо хамтран “Монгол Улсын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” үндэсний семинарыг зохион байгууллаа. 
 
Энэхүү семинарт, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар,  Хөвсгөл БОНХАЖЯ-ны Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр, ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны Ази, номхон далай хариуцсан захирал Ситхи Устангоу, ОУЭХАТХ-ны дарга Хэлго Удо Фокс болон Архангай, Булган, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын хэлтэс, завьчид, Хөвсгөл аймгийн иргэд зэрэг 150 гаруй хүн оролцлоо. Далайн захиргаа нь Монгол Улсын томоохон гол мөрөн, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй аялал жуучлалын байгууллага, иргэд, мэргэжлийн ажилчдад чиглэсэн сургалт, семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. 
 
Энэ удаагийн семинарыг дотоодын гол мөрөн, нуур дахь тээврийн аюулгүй үйл ажиллагааг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг судлах, гадаадын судлаачдын зөвлөмж, зөвлөгөөг аваад зогсохгүй орон нутаг дахь тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар үндэсний хэмжээнд харилцан ярилцаж, туршлага судлах зорилгын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Үндэсний хэмжээний уг сургалтыг нээж, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар “Монгол Улсад гол мөрөн, нуурын  тээвэрлэлтийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
 
Тэр дундаа Хөвсгөл нуурт. Учир нь Хөвсгөл нуурыг зорьж ирэх жуулчдын тоо жилээс жилд өсч байгаа нь судалгаанаас харагддаг. Одоогийн байдлаар Хөвсгөл нуурт зөвхөн зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явагддаг. Зорчигч тээвэрлэх, хүн тээвэрлэнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Тэр дундаа олон хүн тээвэрлэх нь их чухал. Тухайн зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хариуцах шаардлагатай болчихдог. Тэгэхээр хүний амийг хариуцаж байгаа учраас энэ нь хариуцлагатай бөгөөд эрхэм ажил болж байгаа юм. Энэ ажлыг хийхэд мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай. Мөн иргэдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх ч шаардлага бий. Хөвсгөл нуурыг зорьж ирж байгаа хүмүүс ихэвчлэн их усны талаар ямар ч мэдлэггүй байдаг. Зүгээр л амрах, зургаа авахуулах, зугаацан цэнгэх гэж л ирдэг.
 
Гэтэл завь нь дээр гарах дүрэм, журам хүртэл байдаг. Энэ бүгд усан зам тээврийн аюулгүй үйл ажиллагааг хангах зорилготой. Тэр дундаа зорчигчдын амь насыг хамгаалах чухал ач холбогдолтой. Гэтэл энэ хорио цээрийг хүмүүс мэддэггүй. Хэлсэн ч тоодоггүй. Энэ байдлаас болж амиараа хохирох тохиолдол гардаг. Тиймээс усан замын тээврийн аюулгүй үйл ажиллагааны сургалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар Далайн захиргаа, ЗТЯ-тай хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр бид бие биенээсээ харилцан туршлага солилцож, алдаа оноогоо хэлэлцэн цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох өдөр. Тиймээс та бүхэн семинартаа идэвхтэй оролцоорой” гэв.
 
Мөн энэ үеэр Далайн захиргааны дарга Х.Энхбаатар байгууллагынхаа талаар  товч танилцуулга хүргэсэн юм. Тус байгууллага нь үндэсний хөлөг онгоц, багийн гишүүдтэй болж эх орныхоо экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэх эрхэм зорилготой бөгөөд 2003 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Одоогийн байдлаар далайн тээвэрлэлт, хөлөг онгоц бүртгэл, дотоодын усан замын тээвэр, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боомт ашиглах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. 
 
Тэр дундаа далайн боомт ашиглах, хөлөг онгоцны бүртгэлийг хийж эхэлсэн гэнэ. Энэ нь Монгол Улсыг дэлхийд таниулах, нэр хүндийг нь өсгөх төдийгүй цаашлаад дотоодын бараа бүтээгдэхүүнийг олон улсад тээвэрлэх суурь болж байгаа юм. Тухайлбал, Сингапур улсад үйл ажиллагаа явуулдаг “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанид 2003-2015 онд давхарсан тоогоор гадаадын 2800  гаруй хөлөг онгоц бүртгүүлэн аялжээ. Харин одоогийн байдлаар 30 орны эзэмшил бүхий 500 гаруй хөлөг онгоц манай улсын далбаан дор эх далайд аялдаг байна.
 
Дээрх хөлөг онгоцнуудын бүртгэлийн хураамжаас олсон нийт ашгаас жилд 3.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ. Мөн дотоодын онгоцны бүртгэлийг ч гүйцэтгэдэг. Түүнчлэн тус байгууллага дотоодын усан замын тээвэрлэлтийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналт зохицуулалтын системийг тодорхой болгох зорилтын хүрээнд “Усан замын тээврийн тухай” бусад дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллажээ. Тэр дундаа усан замын тээврийн аюулгүй үйл ажиллагаа, зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд 2014 онд “Аврах хантаазны Олон улсын ISO 12402” стандартыг Монгол Улсын болгож батлуулсан хэмээн Далайн захиргааны дарга Х.Энхбаатар хэлсэн юм. Жилээс жилд Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо ихэсхийн хэрээр ослын хэмжээ ч нэмэгджээ.
 
Тус нууранд жилд дунджаар долоон хүн нас бардаг тухай Хөвсгөл аймгийн онцгой газрын албаныхан хэлж байв. Осол гарч буй шалтгаан нь иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нууранд орох, хэт олуулаа нэг завинд суух, аврах хантааз хэрэглэдэггүйгээс болдог байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нуур луу машинтайгаа орсон, мөн дөрвөн хүн тээвэрлэсэн моторт завь хөмөрсөн зэрэг хэрэг гарчээ. Хөвсгөл нуурт одоогийн байдлаар нэг ачаа ачигч Сүхбаатар онгоц болон 80 гаруй моторт завь иргэдийг тээвэрлэдэг ажээ. Улмаар лекц семинарт оролцогчдын илтгэл зөвлөгөөнөөр үргэлжилж, ОУЭХАТХ-ны дарга Хэлго Удо Фокс манай улсын эрэл, хайгуулын үйл ажиллагаанд зориулж нэгдсэн зөвлөмжийг хүргэсэн.
 
Тэрбээр, “Монгол Улсын хувьд эрэл, хайгуулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийх хэрэгтэй. Мөн хөлөг онгоцны багийнхан нуурт гарахаасаа өмнө нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байх шаардлагатай” гэдгийг онцоллоо. Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр завьчдад зориулсан тусгай сургалтыг явуулсан юм. Энэ үеэр гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцав.
 
Хэлго Удо Фокс: Аюултай завь хүн тээвэрлэхийг төрөөс зөвшөөрч огт болохгүй
 
/ОУЭХАТХ-ны дарга/
 
-Монголын эрэл хайгуул, аврах ажиллагааны талаар судалсан гэсэн. Энд ихэвчлэн мэргэжлийн бус хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүс завь жолооддог. Гэтэл эдгээр хүмүүс хамгийн түрүүнд зорчигчдод тусламж үзүүлэх хүний тоонд ордог. Эдгээр хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ. Одоо бол ямар аюул тохиолдоход юу ч хийж чадахгүй л нөхцөлд байна шүү дээ?
 
-Энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бэлэн биш байна. Ямар нэгэн осол гарлаа бэлэн биш. Огт бэлтгэлгүй. Ямар ч зүйл болохгүй юм шиг л явж байгаа. Жуулчдын тоо улам нэмэгдэнэ. Тэгэхээр ямар нэгэн осол гарлаа гэхэд аймшигтай зүйл болох нь тод харагдаж байна. Тиймээс зайлшгүй нэг төлөвлөгөө байх ёстой. Тэр төлөвлөгөөний дагуу өөрсдөдөө байгаа нөөц болоцоог ашиглан боломжтой бүх арга хэмжээг урьдчилж авсан байх ёстой. Мөн осол болсон тохиолдолд юу хийх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Өөрийн гэсэн төлөвлөгөө чухал.
 
-30 жилийн түүхтэй Сүхбаатар онгоцны талаар сонссон байх. Энэ онгоц өөрөө 150 хүн зөөх боломжтой. Гэтэл одоо 200 зарим тохиолдолд 250 хүн ч тээвэрлэж байна. Хөлөг онгоцны насжилт хэр урт байдаг юм бэ. Энэ онгоц тээвэрлэлт хийж болох уу?
 
-Хөлөг онгоцны нас нэг их чухал биш байдаг. Тухайлбал, агаарын тээврийн хэрэгсэл ямар нэгэн зүйл нь эвдэрвэл засварладаг. Үүнтэй адил арчлалт, хамгаалалт их чухал. Тэгэхээр хөлөг онгоцны насжилт чухал биш. Харин юу асуудал вэ гэхээр энэ хугацаанд ямар засвар хийсэн, хаана хийсэн бэ гэдэг чухал.
 
Зэвэрсэн хэсэг байх юм бол тэр хэсгийг аваад оронд нь зэврээгүй бөх бат чанартай гагнаад хийсэн бол асуудал биш. Хамгийн гол нь ийм үйлчилгээ хийгдсэн үү, үгүй юу гэдэг нь асуудал. Зарим тохиолдолд тоног төхөөрөмж нь эвдэрвэл түүнийг солих ёстой. Гэтэл тэр төхөөрөмж нь монголд байхгүй байна гэж бодъё. Хэрвээ тэгвэл тэр хэмжээгээр энэ хөлөг онгоцны аюулгүй байдал улам л муудна гэсэн үг. Тухайлбал, 150 хүнийг тээвэрлэж байна гэж бодъё. Гэтэл тэр хүмүүсийг тээвэрлэж байхад ямар нэгэн осол боллоо гэхэд энэ тохиолдолд хөлгийн баг юу хийх ёстойгоо мэдэж байгаа юу, хөлөг онгоцон дээр 150 хүнийг аврах хантааз, цагираг хүрэлцээтэй байгаа юу гэдэг мөн л асуудал. Түүнчлэн хөлөг онгоц сүйрэхэд онгоцны багийнхан аргаллаа гэж бодоход тэдэнд хэн ирж туслах вэ, тэр хүн тодорхой юу, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй.
 
Бас нэг жишээ дурьдая. 20 хүнийг уснаас гаргалаа гэж бодоход зарим хүмүүс нь осгосон байвал яах вэ. Яаж тэр хэнийг хэвийн болгох, тэр хүнд үйлчилгээ үзүүлж чадах хүн байна уу. Зарим хүмүүс хэт даарснаас болоод шууд зүрх нь зогсдог. Тэр үед ямар арга хэмжэ авахыг мэддэг хүн байна уу. Хэрвээ тийм зүйл байхгүй, мэдэхгүй гэвэл дотроосоо дулаан ялгаруулдаг хантааз байгаа юу. 150 хүний хантааз онгоцон дээр бэлэн л байх ёстой. Тэгэхээр сая миний хэлсэн зүйлс SOLOS буюу Монгол Улсын нэгдэн орсон “Далай дахь хүний аюулгүй байдал” конвенцийн шаардлага юм. Тиймээс Сүхбаатар онгоцондоо SOLOS конвенцийнхоо шаардлагыг тавиад үзээч ээ гэдэг зөвлөгөөг л өгмөөр байна.
 
-Хөвсгөл нуурт завь ажиллуулж байгаа хүмүүс амьдрахын эрхэнд мөнгө олохын тулд ингээд яваад л байна. Шууд боль гэж тулгах боломжгүй. Олон улсын жишээгээр энэ байдлыг хэрхэн зохицуулсан байдаг вэ. Төрийн зүгээс ямар ажил хийвэл үүнийг зохицуулж болох вэ?
 
-Нэгдүгээрт, хууль тогтоомж хэрэгтэй. Яг юу болох юм, юу болохгүй юм гэдгийг тодорхой заагаад өгсөн байх ёстой. Тухайлбал, 60 хүнтэй автобустай явж байлаа гэж бодъё. Гэтэл тэр автобусны тормос нь эвдэрсэн байвал та нар явж чадах уу. Тэгэхээр автобусан дээр гэхэд аюулгүй байдал нь тодорхой байгаа шүү дээ. Бүгдийг нь тодорхой заасан байгаа. Шөнийн гэрэл нь байхгүй байвал явуулахгүй торгодог биз дээ. Яг түүнтэй адил. Бүр тодруулбал, зөвхөн өдөр явна. Орой явж болохгүй гэдэг ч юм уу. Маш тодорхой журмыг л тогтоогоод өгчих хэрэгтэй. Тэдэн хүн, тим цагт л авч явна гэх мэтчилэн. Эдгээр зүйлс хууль эрхзүйн хувьд маш ойлгомжтой, тодорхой байх ёстой. Хүний амь нас үрэгдэнэ гэдгийг мэдсээр байж мөнгө олохоор явна гэдэг бол байж болохгүй. Хэзээ ч төрөөс зөвшөөрөхгүй ёсгүй зүйл. 
 
Ситхи Устангоу: Монголд сургалтын болон техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн 
 
/ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны Ази, номхон далай хариуцсан захирал/ 
 
-Олон улсын далайн байгууллага болон Олон улсын далайн эрэн хайх, авран туслах байгууллага монголд ирсэн учир нь гэвэл Монгол Улсын ЗТЯ, далайн захиргаа хүсэлт тавьсан. Хэдийгээр далайд гарцгүй улс орон хэдий ч эдгээр байгууллагууд дотоодын усан замын тээврийн аюулгүй ажиллагаанд маш их анхаарал тавьж байгаа. Аюулгүй ажиллагааг зөв хөгжүүлэх тал дээр маш их анхаардаг. Энэ асуудлыг зөвхөн танай Далайн захиргаа шийдэж чадахгүй. Үүнд оролцож байгаа бүх агентлагууд хамт шийдэх асуудал.
 
Би Монголд сургалт зохион байгуулах, техникийн асуудал дутагдалтай юм байна гэдгийг олж харлаа. Үүнийг өөрийн байгууллагадаа хүргэнэ. Дээрх хоёр асуудалд дэмжиж ажиллах шаардлагатай гэдгийг уламжилна. Ингэсний дараа бид санал солилцож, эргээд Монгол улсын засгийн газарт хандана. Хэдийгээр бидэнд техникийн тал дээр бага хэмжээний санхүүжилт байдаг ч тодорхой хэмжээг Монгол Улсад зориулах болно. Ер нь улс бүр өөр өөрийн онцлогтой. Хөвсгөлийн хувьд нэг талд Засгийн газраас барьж байгаа хяналтын бодлого нөгөө талд иргэдийн мөнгө олох гэсэн хүсэл тэмүүлэл байна. Тэгэхээр цэнгэг усны нөөцийг мөнгө олох зориулалтаар бүрэн ашиглуулах асуудал байж болохгүй. Хоорондоо уялдаа холбоотой байгууллагууд нийлж нэгдсэн нэг шийдвэр гаргах хэрэгтэй.
 
Мэдээж, гаргасан шийдвэр хүн болгонд таалагдах албагүй. Тухайлбал, энэ нууранд зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг завь явж болно. Шатахуун ашигладаг завь явуулахгүй гэсэн туршлага зарим улсад байдаг. Тэгэхээр олон арга байж болохын нэг жишээ нь энэ. Ер нь энэ асуудлыг та бүхэн дотооддоо шийдэх ёстой. Харин бид Монгол Улс ийм шийдвэр гаргаж байна гэхэд сургалтын болон техникийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.
 
Л.Даваабаяр: Цэнгэг усны зориулалтын бус завь Хөвсгөл нуурт явж байна
 
/Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга/
 
-Хөвсгөл нуурт явж байгаа зарим завьнууд цэнгэг устай нууранд явахад тохиромжгүй байдаг. Учир нь өндөр хөгжилтэй оронд цэнгэг устай нууранд усан дээрээ цэнэглэдэг завь хэрэглэхийг хориглодог. Газар дээр банкаа цэнэглэдэг. Харин цэнэглэсэн банкаа ганцхан хоолойгоор дамжуулж шатахуунаа хийдэг завийг зөвшөөрдөг. Гэтэл манай улсад нуурын усан дээрээ онгоцныхоо банкыг цэнэглэдэг. Тэгэхээр цэнэглэж байх явцад усанд шатахуун асгарах аюултай. Асгарч л байгаа. Мөн анхаарал, болгоомж муутай хүн онгоцны хажууд тамхи татаж байгаад гал гаргах ч эрсдэлтэй. Хэрвээ тэгвэл тэр онгоцон дээр байгаа бүх л хүн аюулд орно. Тиймээс цаашид завь үйлчилгээ явуулж буй хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй. Энэ бол усан тээврийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн чухал ажлын нэг юм.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Түрүү бөхийг шинэ загварын Ланд...
С.Наран: Хувь тавилан намайг...

Усан замын аюулгүй ажиллагааны үндэсний семинар боллоо

Батзаяа 2016-07-08

ФОТО:

Сэдвүүд : #Сэрэмжлүүлэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах