• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ипотекийн зээлийг “арын хаалгаар” л авдаг болсон гэнэ үү

Тохилог байранд амьдарч, тав тухтай байхыг боддоггүй хүн гэж юу байх вэ. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллыг бүрдүүлж буй 200 гаруй мянган өрхийн ихэнх нь орон сууцанд орохыг хүсч байгаа нь ойлгомжтой. Ингээд бодохоор орон сууцны эрэлт хэрэгцээ огт буураагүй байгаа. Гэхдээ үнэ нь хадчихсан байрыг дийлж авах хүн цөөн байна.
 
Тэр дундаа бэлэн мөнгө гаргаад, 70, 80 саяын үнэтэй байр авах хүн угаасаа байхгүй. Түүгээр ч барахгүй, 30 сая төгрөг бэлэн гаргаад ч байр авчих хүн байхгүй шүү дээ. Уг нь төр засгаас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахад зориулж ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг гаргасан. Түүний буянаар овоо хэдэн айл орон сууцанд орчихоод байгаа. Харин одоо бол ипотекийн зээл ор нэр төдий л болчихоод байна. Эрх баригч нам ард түмэнд хамгийн их хэрэгтэй хөтөлбөрийг шууд зогсоочихож чадахгүй нэр төдий явуулж, хөрөнгө оруулалтыг нь ч шийдэж өгөхгүй байгаа.
 
Мэдээж улс орон мөнгөгүй учраас хэцүү гэж тайлбарлах байх. Гэхдээ сайд нарынхаа багцад нэмчихэж байгаа мөнгөнөөсөө хэдийг нь ипотек рүү оруулчихъя гэсэн сэтгэл байвал болно. Одоо бол ипотекийн зээлд өгсөн 4091.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр л хөтөлбөрөө санхүүжүүж байгаа. Энэ мөнгөний 77 хувь нь буюу 3.1 их наяд нь хөтөлбөрийн зээлийнх. Үүнээс эргэн төлөлтөөр дунджаар 25 орчим тэрбум төгрөг л орж ирж байгаа. Тухайлбал, 2017 оны хоёрдугаар сард Монголбанкнаас 24.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд олгосон.
 
Харин гуравдугаар сард 27.1 тэрбум төгрөгийг гаргасан талаар Монголбанк мэдээлжээ. 24.2 тэрбумаар 396 зээлдэгчийн асуудлыг шийдсэн бол 27.1 тэрбумаар 460 хүнд ипотекийн зээл олгосон байсан. Эрэлтийнхээ дэргэд өчүүхэн тоо л доо. Ядаж байхад Монголбанк сардаа өгч буй мөнгөө арилжааны 14 банкинд хувааж олгож байгаа.
 
Гэхдээ яг тэнцүү биш л дээ, эхлээд ямар хэмжээний зээл өгч байсан бэ гэдгээсээ хамаараад ялгаатай. Гэхдээ л нэг банкинд хамгийн ихдээ 100 хүний асуудлыг шийдэх л мөнгө оногдож байгаа бол их юм. Бүр зарим нь 20, 30 хүний л зээлийн хүсэлтийг шийдвэрлэх хэмжээний эх үүсвэр авч байгаа шүү дээ. Үүнээс шалтгаалаад ипотекийн зээл авна гэдэг “дайн” болж хувирлаа. Ипотекийн зээлэнд хамрагдах хүмүүсийн хүсэлт хэт их ирээд, бөөгнөрчихсөн. Тийм болохоор шинээр хүсэлт авах ямар ч аргагүй болсон талаар арилжааны банкууд мэдээлж байна билээ. Нэг талдаа тийм зовлон байгаа.
 
Нөгөө талдаа арилжааны банкууд хэт өндөр шалгуур тавьж байгаа. Тухайн банкнаас зээл авсан барилгын компанийн орон сууцыг авбал зээл өгнө гэсэн тулгалт хийж байна хэмээн иргэд гомдоллох болсон. Тэглээ гээд яах билээ, арилжааны банкууд зээлээ өгч байгаа нь үнэн. Тийм болохоор дүрэм журам зөрчөөгүй. Тэгээд ч ипотекийн зээлийн журмын дагуу зээлээ өгч байгаа болохоор аргагүй. Гэвч орон сууцтай болох гэсэн иргэд аргаа барж байна. Өөрийнхөө хүссэн байрлалд ч орон сууц авах боломжгүй. Нөгөө өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө гэдэг шиг л болсон. Сүүлийн үед ипотекийн зээл авахад “арын хаалга” шаардлагатай болж эхэлсэн талаар иргэд гомдол мэдүүлж эхэллээ. Банкинд танил талтай бол зээлийн хүсэлтээ хэзээ ч өгсөн шаардлага хангахаар бол авчихаж болж байгаа юм байх. Өөр нэг арга байгаа нь зээлийн эдийн засагчийг “найрах”.
 
Тодорхой хэмжээнд хувь өгье энэ тэр гэж байж зээлээ бүтээдэг болсон гэнэ ээ. Ийм асуудалтай тулгарч буй иргэд цөөнгүй байна, гадуур. Мэдээж ипотекийн зээлийн санхүүжилт нь бага. Сардаа хэдхэн хүний л асуудлыг шийдэж байгаа. Тэгээд нэг банкинд цөөн хэдхэн төгрөг очиж байгаа болохоор бүр хэцүү. Нөхцөл байдал нь ийм болохоор дагаад янз бүрийн асуудал үүсэх нь тодорхой. Одоо бүр сардаа арилжааны банкуудад өгч байгаа хэдэн төгрөгийн 25 хувийг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдэд өгсөн байх чиглэлийг Монголбанкнаас өгсөн. Сард дунджаар 25 тэрбум төгрөг ипотекийн зээлд зориулж гаргасан гэж бодоход зургаан тэрбум гаруй нь хөдөө рүү явах нь. Эсвэл хөдөөгийн иргэдэд өгнө гэсэн үг л дээ. 
 
Ингээд сардаа 400 хүний асуудлыг шийддэг байсан бол 300 руу орох болох нь. Ингээд ирэхээр иопекийн зээл авах гэсэн иргэдийн хүсэлт улам л бөөгнөрнө. Цаашлаад танил тал харах, хувь энэ тэр өгөх байдал ч нэмэгдэх болчихоод байна. Ядаж байхад ойрын үед орон сууцны зээлд оруулах мөнгө Засгийн газарт байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрт энэ сардаа багтаад хамрагдаж чадвал дагаад олон улсаас зээл авах боломж бүрдэнэ. Хятадаас авах тэрбум ам.долларын зээлийн тодорхой хэсгийг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөд ашиглах талаар мэдээлэл гарсан.
 
Түүнээс өөрөөр орон сууцтай холбоотойгоор мөнгө төгрөг зарцуулах талаар дорвитой мэдээлэл гараагүй байна. Тэр дундаа ипотекийн зээлийг идэвхжүүлэх тал дээр хөрөнгө мөнгө нэмнэ гэсэн мэдээлэл алга. Орон сууц нэмж барина, дахин төлөвлөлт хийнэ гээд л байгаа болохоос. Гэтэл зах зээл дээр 40-50 мянган айлын орон сууц бараг л 100 хувь бэлэн болчихсон байгаа гэсэн ерөнхий тоо яваад байгаа. Энэ олон орон сууцыг борлуулах тал дээр барилгын компаниуд, төрийн зүгээс дорвитой ажил хийх цаг нь болсон юм биш үү.
 
Тэгэхгүй бол ипотекийн зээлийн хөтөлбөрийг үлгэн салган явуулж, иргэд нь банкны шалгуур, зээлийн эдийн засагч хоёрыг нь давахгүй зовсоор л сууна. Аргаа ядахдаа танил тал хайж, олдохгүй бол гэр хороололдоо л үлдэх болчихоод байгаа юм. Тийм болохоор энэ хөтөлбөрийг арай боловсронгуй болгох, дорвитой урагшлуулах тал дээр зөв бодлого гаргах хэрэгтэй байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Сайдаа үл тоож, “Хонхны...
Сумын төвд хүн амьдрах арга алга

Ипотекийн зээлийг “арын хаалгаар” л авдаг болсон гэнэ үү

Пунцагболд 2017-05-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ипотекийн зээлийг “арын хаалгаар” л авдаг болсон гэнэ үү
Тохилог байранд амьдарч, тав тухтай байхыг боддоггүй хүн гэж юу байх вэ. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллыг бүрдүүлж буй 200 гаруй мянган өрхийн ихэнх нь орон сууцанд орохыг хүсч байгаа нь ойлгомжтой. Ингээд бодохоор орон сууцны эрэлт хэрэгцээ огт буураагүй байгаа. Гэхдээ үнэ нь хадчихсан байрыг дийлж авах хүн цөөн байна.
 
Тэр дундаа бэлэн мөнгө гаргаад, 70, 80 саяын үнэтэй байр авах хүн угаасаа байхгүй. Түүгээр ч барахгүй, 30 сая төгрөг бэлэн гаргаад ч байр авчих хүн байхгүй шүү дээ. Уг нь төр засгаас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахад зориулж ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг гаргасан. Түүний буянаар овоо хэдэн айл орон сууцанд орчихоод байгаа. Харин одоо бол ипотекийн зээл ор нэр төдий л болчихоод байна. Эрх баригч нам ард түмэнд хамгийн их хэрэгтэй хөтөлбөрийг шууд зогсоочихож чадахгүй нэр төдий явуулж, хөрөнгө оруулалтыг нь ч шийдэж өгөхгүй байгаа.
 
Мэдээж улс орон мөнгөгүй учраас хэцүү гэж тайлбарлах байх. Гэхдээ сайд нарынхаа багцад нэмчихэж байгаа мөнгөнөөсөө хэдийг нь ипотек рүү оруулчихъя гэсэн сэтгэл байвал болно. Одоо бол ипотекийн зээлд өгсөн 4091.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр л хөтөлбөрөө санхүүжүүж байгаа. Энэ мөнгөний 77 хувь нь буюу 3.1 их наяд нь хөтөлбөрийн зээлийнх. Үүнээс эргэн төлөлтөөр дунджаар 25 орчим тэрбум төгрөг л орж ирж байгаа. Тухайлбал, 2017 оны хоёрдугаар сард Монголбанкнаас 24.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд олгосон.
 
Харин гуравдугаар сард 27.1 тэрбум төгрөгийг гаргасан талаар Монголбанк мэдээлжээ. 24.2 тэрбумаар 396 зээлдэгчийн асуудлыг шийдсэн бол 27.1 тэрбумаар 460 хүнд ипотекийн зээл олгосон байсан. Эрэлтийнхээ дэргэд өчүүхэн тоо л доо. Ядаж байхад Монголбанк сардаа өгч буй мөнгөө арилжааны 14 банкинд хувааж олгож байгаа.
 
Гэхдээ яг тэнцүү биш л дээ, эхлээд ямар хэмжээний зээл өгч байсан бэ гэдгээсээ хамаараад ялгаатай. Гэхдээ л нэг банкинд хамгийн ихдээ 100 хүний асуудлыг шийдэх л мөнгө оногдож байгаа бол их юм. Бүр зарим нь 20, 30 хүний л зээлийн хүсэлтийг шийдвэрлэх хэмжээний эх үүсвэр авч байгаа шүү дээ. Үүнээс шалтгаалаад ипотекийн зээл авна гэдэг “дайн” болж хувирлаа. Ипотекийн зээлэнд хамрагдах хүмүүсийн хүсэлт хэт их ирээд, бөөгнөрчихсөн. Тийм болохоор шинээр хүсэлт авах ямар ч аргагүй болсон талаар арилжааны банкууд мэдээлж байна билээ. Нэг талдаа тийм зовлон байгаа.
 
Нөгөө талдаа арилжааны банкууд хэт өндөр шалгуур тавьж байгаа. Тухайн банкнаас зээл авсан барилгын компанийн орон сууцыг авбал зээл өгнө гэсэн тулгалт хийж байна хэмээн иргэд гомдоллох болсон. Тэглээ гээд яах билээ, арилжааны банкууд зээлээ өгч байгаа нь үнэн. Тийм болохоор дүрэм журам зөрчөөгүй. Тэгээд ч ипотекийн зээлийн журмын дагуу зээлээ өгч байгаа болохоор аргагүй. Гэвч орон сууцтай болох гэсэн иргэд аргаа барж байна. Өөрийнхөө хүссэн байрлалд ч орон сууц авах боломжгүй. Нөгөө өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө гэдэг шиг л болсон. Сүүлийн үед ипотекийн зээл авахад “арын хаалга” шаардлагатай болж эхэлсэн талаар иргэд гомдол мэдүүлж эхэллээ. Банкинд танил талтай бол зээлийн хүсэлтээ хэзээ ч өгсөн шаардлага хангахаар бол авчихаж болж байгаа юм байх. Өөр нэг арга байгаа нь зээлийн эдийн засагчийг “найрах”.
 
Тодорхой хэмжээнд хувь өгье энэ тэр гэж байж зээлээ бүтээдэг болсон гэнэ ээ. Ийм асуудалтай тулгарч буй иргэд цөөнгүй байна, гадуур. Мэдээж ипотекийн зээлийн санхүүжилт нь бага. Сардаа хэдхэн хүний л асуудлыг шийдэж байгаа. Тэгээд нэг банкинд цөөн хэдхэн төгрөг очиж байгаа болохоор бүр хэцүү. Нөхцөл байдал нь ийм болохоор дагаад янз бүрийн асуудал үүсэх нь тодорхой. Одоо бүр сардаа арилжааны банкуудад өгч байгаа хэдэн төгрөгийн 25 хувийг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдэд өгсөн байх чиглэлийг Монголбанкнаас өгсөн. Сард дунджаар 25 тэрбум төгрөг ипотекийн зээлд зориулж гаргасан гэж бодоход зургаан тэрбум гаруй нь хөдөө рүү явах нь. Эсвэл хөдөөгийн иргэдэд өгнө гэсэн үг л дээ. 
 
Ингээд сардаа 400 хүний асуудлыг шийддэг байсан бол 300 руу орох болох нь. Ингээд ирэхээр иопекийн зээл авах гэсэн иргэдийн хүсэлт улам л бөөгнөрнө. Цаашлаад танил тал харах, хувь энэ тэр өгөх байдал ч нэмэгдэх болчихоод байна. Ядаж байхад ойрын үед орон сууцны зээлд оруулах мөнгө Засгийн газарт байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрт энэ сардаа багтаад хамрагдаж чадвал дагаад олон улсаас зээл авах боломж бүрдэнэ. Хятадаас авах тэрбум ам.долларын зээлийн тодорхой хэсгийг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөд ашиглах талаар мэдээлэл гарсан.
 
Түүнээс өөрөөр орон сууцтай холбоотойгоор мөнгө төгрөг зарцуулах талаар дорвитой мэдээлэл гараагүй байна. Тэр дундаа ипотекийн зээлийг идэвхжүүлэх тал дээр хөрөнгө мөнгө нэмнэ гэсэн мэдээлэл алга. Орон сууц нэмж барина, дахин төлөвлөлт хийнэ гээд л байгаа болохоос. Гэтэл зах зээл дээр 40-50 мянган айлын орон сууц бараг л 100 хувь бэлэн болчихсон байгаа гэсэн ерөнхий тоо яваад байгаа. Энэ олон орон сууцыг борлуулах тал дээр барилгын компаниуд, төрийн зүгээс дорвитой ажил хийх цаг нь болсон юм биш үү.
 
Тэгэхгүй бол ипотекийн зээлийн хөтөлбөрийг үлгэн салган явуулж, иргэд нь банкны шалгуур, зээлийн эдийн засагч хоёрыг нь давахгүй зовсоор л сууна. Аргаа ядахдаа танил тал хайж, олдохгүй бол гэр хороололдоо л үлдэх болчихоод байгаа юм. Тийм болохоор энэ хөтөлбөрийг арай боловсронгуй болгох, дорвитой урагшлуулах тал дээр зөв бодлого гаргах хэрэгтэй байна.
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах