• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амь орохгүй нь

Сенсаацийн эргэн тойронд

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг авсан. Яг ч авсан гэхэд хэцүү, төр өгөх дүр үзүүлсэн. Зарим нэг азтай нь, тухайлбал, ахмадууд гэхэд сая төгрөгөө авчихсан. Зарим оюутнууд сургалтын төлбөртөө зарцуулсан. Харин 2016 оны сонгуулийн өмнө төр мөнгө гаргаж, иргэдийн хувьцааны цөөн хэдийг нь худалдаж авсан. Ингээд үнэ хүрээд  байхаар яг бидний хувьцаа мөн ч юм шиг. Гэтэл нөгөө талаар бид энэ хувьцааны ногдол ашиг гэж сохор зоос ч авч чадаагүй. Төр засгийнхан л хамаг асуудлыг шийдээд, Хятадын компаниас өч төчнөөн сая ам.доллар зээлчихээд, түүнийхээ өрийг нүүрсээр дарж ч байх шиг. Тэгвэл тэдний “Чалько” компаниас зээлсэн олон сая ам.долларын ашиг гэж бидэнд юу ирлээ. “Хүний хөгжил сан”-гийн 21 мянга уу. Энэ мэт ээдрээтэй асуудлууд маш олон байна. Гэтэл саяхан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо. Энэ мэт асуудлыг “Монголын мэдээ” сонин “Онцлох хуудас” булангаараа онцолж байна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААНЫ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ

2017.03.07: 2017 он гарахтай зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Хятадын “Чалько” компанид өгөх өрөө эхний улиралдаа багтааж дуусгах талаар ярьж эхэлсэн. Цаашлаад нүүрсний үнэтэй холбоотой өч төчнөөн асуудал ч ургаж гарч ирсэн билээ. Тэгвэл энэ мэт асуудлууд ид яригдаж байх үед буюу гуравдугаар сард  Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар хамтран сэтгүүлчдэд мэдээл хийсэн юм. 

Мэдээллийн үеэр  ард түмэн, ААН-үүдэд тараасан  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өдийг хүртэл амьтай болгох чиглэлд Засгийн газрын зүгээс анхаарахгүй буйг онцолж,  холбогдох  асуудлаар  төрийн байгууллагуудад хандах болсноо мэдэгдсэн юм. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засагч Л.Наранбаатар “ЭТТ 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагаддаг. Үүнийг орон нутгийн буюу жижиг ТТ-н зардалтай харьцуулбал 51 хувь, Энержи ресурсынхаас 106 дахин өндөр. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн, сайн чанарын нүүрсийг сорчилж олборлосон. Хэрэв энэ барга барилаар үргэлжлүүлэн ажиллавал уурхайн үр ашигтай нөөц найман жилийн дараа дуусна. Компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зээл нь 822 тэрбум төгрөг бөгөөд үүний 70 хувийг Хөгжлийн банкны зээл бүрдүүлж байна.

Чалкогийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлдэг”  хэмээн мэдээлсэн юм.  Засгийн газарт дээрх зөрчил дутагдлуудыг арилгаж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх асуудлаар шаардлага хүргүүлснээр тодорхой үр дүнд хүрнэ гэж тооцоолсон байна. Улмаар төр засгийн  зүгээс  уг асуудлыг тодорхой хүрээнд шийдвэрлэж өгөхгүй бол иргэний бол захиргааны хэргийн шүүхэд хандах бүрэн үндэслэл бий гэж  хэвлэлийн хуралд оролцогчид тодотгож байсан юм.   Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, бүхий л ХК дөрөвдүгээр сард багтаан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарладаг. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан зарлах үүрэг хүлээдэг. Иймд энэ удаагийн хурлын зарыг эртнээс түгээн, иргэдийг хуралд оролцуулан, мэдээллээр хангахыг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид уриалсан билээ. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ӨРӨӨ БАРАГДУУЛЛАА

2017.03.30: Хэдэн жилийн турш яригдсан “Чалько” компанийн өрийг өнгөрсөн сарын 1-ний өдөр гэхэд дарна гэж мэдээлж байсан. Тэгвэл гуравдугаар сарын 30-ны өдөр өрийг дарсан талаараа “Эрдэнэс Таванолгой”-н зүгээс мэдээлсэн. Энэ талаар хэвлэлүүд “БНХАУ-ын Чалко компанид төлөх өрөө 100 хувь барагдуулсан талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр Төрийн ордонд мэдээлнэ. Тус компани энэ оны долоон сард Чалкод төлөх өрийг дуусгана гэж тооцоолж байсан ч ийнхүү эрт барагдуулжээ. 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын байгуулсан гэрээ зургаан жилийн дараа ийнхүү дуусгавар боллоо.   Энэ гэрээг байгуулснаар манай улс Чалкогоос урьдчилгаа төлбөрт 250 сая ам.доллар авсан. Гэвч энэ мөнгийг “Хүний хөгжил сан”-д шилжүүлэн, иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгийн халамжид зарцуулсан юм. Уг нь нүүрс угаах буюу баяжуулах үйлдвэр барьсан бол бодит өгөөжийг нь бүх нийтээрээ хүртэх байлаа” хэмээн мэдээлж байлаа.

Л.НАРАНБААТАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н УДИРДЛАГУУД КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

2017.04.06: “Эрдэнэс Тавантолгой” компани жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар шүүхэд хандана гэж мэдэгдэж байсныхаа дагуу энэ сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  хандсан билээ.  Энэ талаараа судлаач Л.Наранбаатар “Хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн болон хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан мэдээллээр үл хангах, хуралд оролцоход саналын эрхгүй байлгах, гол хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр томоохон хэлцэл хийж буй зэрэг нь Компанийн тухай хууль зөрчиж байгаа юм.

Үүнийг үндэслэл болгон шүүхэд хандлаа. Бид энэ талаар өмнө нь иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Түүний хүчээр ахиц гарсан зүйл бий. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр зарласан. Хувьцаа эзэмшигчдэдээ компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ хүргэхээр болсон байна. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүйгээр оролцох боломжтой гэжээ. Ингэж болохгүй. Иргэд энэ хуралд саналын эрхтэй оролцох ёстой” хэмээн ярьсан юм. 

Г.ГАНБОЛД: ИРЭХ ЖИЛЭЭС ИРГЭДЭД НОГДОЛ АШИГ ТАРААХААР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА 

2017.04.23: “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт өнгөрсөн сарын 23-нд  болж,  Санхүү, хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа шилдэг компаниуд нэг дор цуглаж, бизнесээ хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хэрхэн татах, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээ ярилцсан билээ. Энэ үеэр  “Эрдэнэс-Монгол” компанийн дэд захирал Г.Ганболд “Нэгдүгээр улиралд “Эрдэнэс-Тавантолгой” компани  татварын дараах ашгаас 80 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Үүний 67 тэрбум төгрөгийг улсын төсөвт шууд төвлөрсөн. “Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажиллах зам руугаа орсон. Жилийн эцэст 260 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх жилээс компани иргэдийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдол ашиг тараах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иргэдийн хувьцааг бүртгэх, нэрийн данс нээх ажлыг хийж эхэлсэн” хэмээн ярьжээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧЭЭС 64 НЬ Л ХУРАЛДАА ИРЛЭЭ

2017.04.28: “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сард багтаж болно гэж байснаараа боллоо. Энэ талаар хэвлэлүүд “Эрдэнэс таван толгой (ЭТТ) компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр өглөө тус компанийн байранд болов. Хурлыг тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Түмэнцогт даргалан явууллаа.Өмнөх жилүүдийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай харьцуулахад энэ удаад харьцангуй олон буюу 64 иргэн хуралд оролцлоо.

Өнгөрсөн онд 10, түүний өмнөх онд зургаан иргэн хуралд оролцсон гэж ЭТТ ХК-ийн захирал Д.Ариунболд хэлэв. Гэсэн ч хурлын зарыг хангалттай түгээгээгүй, ердөө 30 минутын хугацаанд хуралд оролцох иргэдийг бүртгэсэн, хурлын танхим жижиг байна, хурлыг хаалттай явуулж байна гэх шүүмжлэлийг эдийн засагч Л.Наранбаатар хэлэв. Мөн тэрбээр хурлын өрөөний 3G сүлжээг хаасанд бухимдан, компанийнхаа ажилчдаар энэ танхимыг дүүргэсэн байна гэсэн юм.Өнөөдөр болсон хурлаар “Эрдэнэс таван толгой” компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гүйцэтгэх захирал Д.Ариунболд  танилцуулав.

Дараа нь эдгээр тайланд өгсөн ТУЗ-ын дүгнэлтийг уншлаа. Дүгнэлтэд ЭТТ компанийн удирдлага зүтгэл гарган ажиллаж, оновчтой шийдвэр гаргасан гэж Д.Ариунболд захирал болон түүний багийг магтжээ. Өнөөдрийн хуралд ТУЗ-ийн дарга  У.Бямбасүрэн оролцоогүй. Тэрээр гадаад томилолттой яваа аж. Мөн ТУЗ-ийн гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хуралд оролцоогүй юм” хэмээн мэдээлжээ.

Сэтгүүлчийн өнцөг

“АМЬГҮЙ” ХУВЬЦААНЫ ЭЗЭМШИГЧИД ХУРАЛДАХ ЭРХТЭЙ ЮУ

“Эдэнэс Тавантолгой” бол 100 хувь төрийн мэдлийн компани биш. Учир нь ААН-үүд, иргэд энэ компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байгаа.  Тиймдээ ч аливаа асуудалд нь оролцож, санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Мэдээж хувьцаа эзэшиж байгаа иргэн бүр асуудалд нь оролцох боломжгүй. Угаасаа оролцож ч чадахгүй.

Тийм болохоор тодорхой төлөөллийг оролцуулдаг байх хэрэгтэй юм биш үү. Гэтэл өнгөрсөн сарын 28-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хуралд ердөө л 64 хүн оролцсон байна. ТУЗ-ийн 7, 8 хүн, хараат бус гишүүд. За тэгээд бусад нь бараг тус компанийн ажилчид юм биш үү. Зарим судлаачид тэгж бухимдаж байна билээ. Энд хэд хэдэн тодорхой бус зүйл байгаа. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа гаргасан нэр зүүсэн л болохоор ХК биш ХХК-иар үйл ажиллагаа явуулж байгаа. Судлаач Л.Наранбаатарын ярьсныг дахиад иш татъя.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” нь хувьцаат компани нэртэй боловч одоогоор ХХК хэлбэртэй байгаа. Компанийн тухай хууль шинэчлэгдэж, хувьцаат компани нь нээлттэй болон хаалтай хэлбэртэй байна гэж тусгасан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаажина. Мөн тэд компанийн санхүү, үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой болно” гэж ярьсан. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа өгч байна гэж иргэдийн тархийг өч төчнөөн жил угаалаа. Зөвхөн иргэд гэлтгүй аж ахуйн нэгжүүдийг хүртэл хулхидсан.   2007 онд ЭТТ компанийн хувьцааг нээлттэй худалдахад үндэсний 533 ААН худалдан авсан юм. Тэд нийт 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой”-д оруулжээ.

Гэвч эдгээр компани өнөөг хүртэл ямар ч ногдол ашиг хүртээгүйн сацуу  тэр мөнгийг  хэрхэн, яаж зарцуулсан тайлан ч байдаггүй аж.  Иймд  ААН-үүд нэгдэн, “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг байгуулсан. Улмаар дээрх асуудлыг ярьж, хэлсээр байгаа.  Сая ч гэсэн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хуульч Б.Баяр  “Эрдэнэс Тавантолгой”  ХК атлаа нээлттэй эсвэл хаалттай юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.  Хөрөнгийн биржид бүртгүүлэн, хувьцаа гаргаж, хувьцаагаа арилжиж эхэлснээр нээлттэй ХК болдог.

Харин Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлснээр хаалттай ХК болдог.  Гэтэл  эдгээрийн алинд нь ч бүртгэлгүй тул компанийн статусыг шийдвэрлэх, үүний тулд компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулах нь зөв” гэсэн санал гаргасан байна билээ. Түүнээс гадна   тус компанийн хувьцааг эзэмшдэг 2.5 сая иргэнийг төлөөлж, ТУЗ-д нэг иргэнийг томилох саналыг хуралд оролцогч гаргасан юм билээ. Гэвч  С.Түмэнцогт дарга хүлээж аваагүй байсан. Тус компанийн нийт хувьцааны 14 хувийг иргэд эзэмшдэг шүү дээ. Ядаж байхад “Эрдэнэс Тавантолгой”-н “амьтай” нэг ч хувьцаа байхгүй баймаар. Иргэдэд хувьцаа нь амилаагүй гээд ногдол ашиг өгдөггүй. ААН-үүдэд хүртэл. Тэгээд хэний хувьцаа “амьтай” болоод тэд хувьцаа эзэмшигчдийн хурал гэж хийгээд байгааг ч бас ойлгохгүй байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгож, шийдвэрлэх төр засаг, хууль, шүүх гэж байна уу ингэхэд. Иргэд асуудлыг гаргаад, шүүхэд өгөөд байхад тэд яагаад огт тоохгүй байна вэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Д.Трамп өөрийгөө АНУ-ын түүхэн...
Shaqtin'A Fool (17.04.30)

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амь орохгүй нь

Пунцагболд 2017-05-01

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах