• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хууль хэрэгжих сургаар приусны үнэ “хаданд гарчээ”

Манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Тэгвэл энэ сарын 14-ний өдрийн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
 
Энэ хуулийн дагуу долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хий­гээр ажилладаг автомашин, ца­хил­­гаан тэжээлт автомашины тат­варын хөнгөлөлтийг 50 хувиар буу­руулж, суудлын автомашины хөдөл­гүүрийн цилиндрийн баг­таамж, насжилтаас хамаа­руулж онцгой албан татварын хэм­жээг нэмэхээр болсон билээ. Ту­хайл­бал, 4500см³-аас доош хө­дөлгүүрийн багтаамжтай сууд­лын автомашинд үйлдвэр­лэ­сэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн баг­таамж­тай суудлын авто­машинд 40-250 хувиар тус тус онц­гой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.
 
Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх аж. Тэгвэл хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх нөхцөл байдал ямар байгааг “Монголын мэдээ” сонин дугаарын сурвалжлагаараа хөндлөө. 
 
Машины худалдаачид  ирэх сарын 1-нээс урьтаж машинаа нөөцөлж байна
 
Нийслэл хотын зүүн хэсэгт байрладаг автомашины хамгийн том зах “Да хүрээ”-г зорилоо. Машины тос тосол, багаж сэлбэг худалдаалах иргэдийн бяцхан лангуу замын хажууханд байрлах бөгөөд “Он залуу приус маркийн машин яаралтай худалдаж авна”, “Банк бус санхүүгийн байгууллага зээл олгоно” гэх зарууд урсах чанга яригчийн дуунд хөтлөгдсөөр автомашины захад хүрлээ.
 
Тэнд ихэвчлэн приус маркийн машин байх аж. Машинуудын урд талын шилнийх нь  цаана  хүмүүст  харагдахуйц байдлаар дөрвөлжин цагаан цаас наасан байх бөгөөд үйлдвэрлэсэн он, моторын хэмжээ, утасны дугаар зэргийг  бичсэн байв. Биднийг очиход ажлын өдөр таарсан болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн багатай байлаа. Гэхдээ автомашин худалдагчид борлуулалт сайн байгааг онцолж байсан юм. 
 
Приус 20 маркийн машинаа арчиж, зүлгэн зогсох 40 эргэм насны залуутай уулзаж,  зарим зүйлийг тодрууллаа. 
 
-Автомашины үнэ өмнөхөө­сөө нэмэгдсэн гэсэн. Үнэн үү?
-Нэмэгдсэн зүйл байхгүй. Сүүлд буусан машинуудын үнэлгээ л  бага зэрэг нэмэгдсэн байж магадгүй. Хуучин байсан машинуудын үнэ нэмэгдээгүй. Тавдугаар сарын 1-нээс татвар нэмэгдчихвэл хүссэн хүсээгүй бүх машинуудын үнэ нэмэгдэнэ. Хуучин байсан машин ч тэр, шинээр орж ирсэн машин ч адилхан үнээр зарагдах байх. Яах вэ, орж ирсэн он, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь өөр өөр байгаа. Түүнийг л хүмүүс нэмэгдсэн гэж андуурч байгаа болов уу. 
 
-Борлуулалт хэр байна. Автомашины үнэ нэмэгдэхээс өмнө машин худалдаж авъя гэсэн иргэд их байна уу?
-Худалдан авалт ер нь сайжирсан. Гэхдээ хүмүүс 10 сая дотор л машин авч байгаа. Татвар нэмэгдэхээр худалдан авалт ч буурах байх. Энэ машиныг  /сувдан цагаан өнгийн приус 20 машинаа заав/ одоо 12 саяар зарж байгаа. 2007 оны машин.  Татвар нэмэгдсэний дараа он нь хүрэхээ болиод ирэхээр 16 сая төгрөгөөр зарах болно. Гэтэл тийм хэмжээний мөнгийг хэр барагтай хүн халааснаасаа гаргаж чадахгүй. 
 
-Хууль батлагдахаас өмнө захиалчихсан, хэрэгжиж эхлэхээс нь  өмнө ирж амжихгүй болсон техник танд бий юу?
-Манайх хоёр контейнр ачуулсан. Нэг нь энэ сарын 9-нд наашаа хөдлөөд, одоо л Замын-Үүдэд буух гэж байна. Нийслэлд ирэхийн тулд ахиад долоо хоног зарцуулна. Багадаа 30 хоног зарцуулдаг учраас тавдугаар сарын 1-нээс өмнө авчруулах боломжгүй болсон юм. Тиймээс нэгийг нь  900 ам.доллар төлөөд  автомашинаар Замын-Үүд рүү татуулсан. Харин нөгөө нь хууль хэрэгжихээс өмнө ирэх боломжгүй болсон. Он залуу том бензин хөдөлгүүртэй машинууд байгаа. Энд 26, 27 саяар зарагдаж байгаа машинууд. Онцгой албан татвар нэмэгдэхээр ахиад таван сая төгрөгөөр нэмэгдэх байх даа. Хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь нэмэгдэнэ. 
 
“Машины үнэ 300-500 мянган төгрөгөөр нэмэгдсэн” 
 
Харин бидний уулзсан өөр нэгэн машины худалдаачин “Машины үнэ нэмэгдээгүй. Яах вэ, 300-500 мянган төгрөг нэмэгдсэн нь үнэн. Өмнө нь зарагдаж байснаас гэсэн үг шүү дээ. Татвар нэмэгдсэний дараа 2004 оны машин 15 сая болно. 2008 оны приус бол тавдугаар сарын 1-нээс 13.6 сая төгрөгөөр ирнэ. Гэхдээ ченжүүд хэдэн төгрөгний ашиг нэмэх нь тодорхойгүй. Ерөнхийдөө тав, зургадугаар сард ямар нэгэн борлуулалт байхгүй болох байх. Төлөвлөөгүй машинууд хүртэл  зарагдаад дуусчихлаа. Зургаа, долдугаар сард машин авна гээд төлөвлөчихсөн байсан хүмүүс хүртэл худалдан авалт хийж байна” гэлээ. Гэхдээ автомашин сонирхож явсан иргэд огт өөр зүйлийг хэлж байсан юм. Машин худалдаалж буй иргэд зарж буй барааных нь үнэ нэмэгдээгүй тухай учирлаж байхад иргэд хоёр сая хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байгааг онцолж байлаа.  
...Намайг хоёр сарын өмнө ирж, машины үнэ сонирхоход приус 20 машин 10 саятай байсан юм. Гэтэл одоо 12 сая болсон байна. Хамгийн хямд нь л 11 сая болжээ. Нөгөө татвар нэмэгдэх сургаар. Би ч гэсэн л татвар нэмэгдэхээс өмнө машин авчих санаатай явж байна. Татвар нэмэгдвэл машины үнэ ч гэсэн дагаад нэмэгдэх нь ойлгомжтой” гэж ярилаа. Онцгой албан татвар нэмэх хуулийн нэг сөрөг тал нь  энгийн бензин, дизель хөдөлгүүрт автомашины онцгой татварыг бараг нэмээгүй гэдгийг зарим судлаачид онцолж байгаа...
Автомашин худалдан авахаар  “Да хүрээ” захад зочилж, сонирхсон машиныхаа үнийг асуун, дотор нь сууж үзэж, басхүү доторх эд ангийг нь шинжиж явсан Чингэлтэй дүүргийн иргэн Б.Мөнхбат “Машины үнэ нэмэгдсэн байна. Миний хувьд приус авах санаатай л явна. Өмнөхөөсөө бараг хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Татвар нэмэх сургаар  ченжүүд машиныхаа үнийг нэмчихсэн байна шүү дээ. Гэтэл хууль нь хэрэгжиж эхлээгүй байгаа. Ченжүүд нь өөрсдөө автомашиныхаа үнийг хөөрөгдөөд байгаа юм шиг л санагдлаа. Хоёр сарын өмнө ирэхэд, хамгийн үнэтэй приус л 10 сая төгрөг байсан. Гэтэл одоо 12-13 сая төгрөг болсон байна. Сургаар л үнийг нь нэмчихжээ” гэв.  
 
Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Сандаг-Очир “Приус 20 маркийн машин сонирхоод явж байна. Үнэ нь нэмэгдчихжээ. Намайг хоёр сарын өмнө ирж, машины үнэ сонирхоход приус 20 машин 10 саятай байсан юм. Гэтэл одоо 12 сая болсон байна. Хамгийн хямд нь л 11 сая болжээ. Нөгөө татвар нэмэгдэх сургаар. Би ч гэсэн л татвар нэмэгдэхээс өмнө машин авчих санаатай явж байна. Татвар нэмэгдвэл машины үнэ ч гэсэн дагаад нэмэгдэх нь ойлгомжтой” гэж ярилаа. Онцгой албан татвар нэмэх хуулийн нэг сөрөг тал нь  энгийн бензин, дизель хөдөлгүүрт автомашины онцгой татварыг бараг нэмээгүй гэдгийг зарим судлаачид онцолж байгаа. Ингэснээр зах зээлд дээрх автомашинууд нь хайбридаас хямд болж нийтийн хэрэглээ бензин бага иддэг эко автомашинаас татгалзан есөн  жилийн насжилттай энгийн бензин эсвэл дизель автомашин руу бүрэн хэлбийж болзошгүй гэнэ.  
 
Учир нь Хайбрид автомашин нь үйлдвэрээсээ өндөр технологи шингэсэн байдаг тул шинэ ч бай хуучин ч бай энгийн машинаасаа үнэтэй байдаг.  Хайбрид болон энгийн машин хоёроос яг ижил импортын татвар авбал хайбридын үнэ өндөр болдог. Энгийн машинд 2-3 дахин өндөр татвар ногдуулсны дараа л энэ хоёрын зах зээлийн үнэ ижил төвшинд тогтдог байна. 
 
“Хоёр хоногийн дараа бүр үнэд орно. Авбал ав”
 
Ерөнхийдөө автомашины ченжүүд “хямдруулах уу” гэж асуусан иргэдэд “хм. Одоо хоёрхон хоногийн дараа үнэ нь нэмэгдэх гэж байхад одоо авбал ав. Эсвэл үнэд орсных нь дараа авахгүй юу” гэх тоомжиргүй хариулт хэлж буйтай хэд хэдэн удаа таарлаа. Үнийн хувьд мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн машинууд 2004 оны “S touring” есөн сая 600 мянга, 2007 оны бүтэн жи 10.8 сая, 2008 оны хагас жи 10.4 сая, сувдан цагаан өнгийн приус 20 маркийн машинууд 2004 оны бүтэн жи 11.3 сая, 2008 оны бүтэн жи 11.5 сая, 2005 оны “S touring” 10.8 сая , хар өнгийн 2006 оны S touring 11.5 сая, 2009 оны энгийн 11.5 сая, 2008 оны хагас жи 11.3 сая, 2006 оны энгийн 11.3 сая гэх мэт үнийг хэлж байсан юм.
 
Яг адилхан он, өнгө, үзүүлэлттэй машинууд ийнхүү өөр өөр үнэтэй байгаа нь татвар нэмэгдэх сургаар ченжүүд аманд орсон үнээ хэлж буйн  тод жишээ юм. Угтаа  ирэх сарын 1-нээс приус маркийн машины 0-3 жил нь 25 мянган төгрөг, 4-6 жил нь 150 мянган төгрөг, 7-9 жил нь 450 мянган төгрөг, 10 дээш жил 1.3 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа 2008, 2009 оны приус 20 маркийн машинуудын онцгой албан татвар ирэх сарын 1-нээс 450 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Гэтэл ченжүүд нэмэгдэхээс нь өмнө авах гэсэн иргэдийн эрэлт дээр тоглолт хийж машинуудынхаа үнийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмжээ.
 
“Да хүрээ” захад приусны үнэ нэмэгдсэнээс бус, бусад төрлийн газ, бензин хөдөлгүүрт машины үнэ ханш тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид ярьж байлаа. Тус захад соната маркийн машин худалддаг эрхэм “Соната маркийн машины үнэ тавдугаар сарын 1-нээс 2.5-3.3 сая төгрөгөөр  нэмэгдэнэ. Одоо зургаан сая төгрөгөөр зарж буй машинаа хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9-9.5 сая төгрөгөөр худалдаална.
 
Приусны үнэ 0.5-1 сая төгрөгөөр нэмэгдсэн бол соната маркийн машинуудын үнэ ханшинд  одоогоор өөрчлөлт ороогүй” гэлээ. Машин сонирхож явсан иргэд ч үнэнд төдийлөн өөрчлөлт ороогүй байна гэцгээж байв. Түүнчлэн, ачааны портер, бонго ачааны машины үнэ харьцангуй тогтвортой байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийнхээ хуулиар автомашины үнэ зохицуулагдаж буй бололтой. 
 
Машин импортлогчид хүндхэн байдалд оржээ
 
Хууль батлагдахаас өмнө захиалсан хоёр контейнр машиныхаа нэгийг нь 900 ам.доллар нэмж төлөн автомашинаар Замын-Үүдэд хүргүүлсэн нэгэн ченжийн ярилцлагыг дээр дурьдсан. Тэгвэл түүнтэй ижил нөхцөл байдалд орсон маш олон импортлогчид байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тэд хэвлэлийн хурал зарлаж, хууль батлагдахаас өмнө захиалагдсан автомашиныг өмнөх хуулийн дагуу тооцохыг шаардсан байдаг. Автомашины онцгой албан татварын нэмэх хуулийг энэ сарын 15-нд баталж, хүчин төгөлдөр болох хугацааг нь тавдугаар сарын 1 гэж заасан билээ.
 
Гэтэл далайд гарцгүй манай орны автомашины бизнес эрхлэгчдийн хувьд  хэтэрхий  тулсан хугацаа  гэдгийг импортлогчид хэлж байна. Тодруулбал, Япон улсаас машин импортолдог анхны компаниудын нэг болох “СБЭТЭ Монголиа” ХХК гэхэд автомашинаа  захиалаад, авчрах хүртэл 30-45 хоног зарцуулдаг байна. Гэтэл хууль батлагдахаас өмнө хуучин татвараар тооцон худалдан авалт хийсэн захиалагчдын 2000 гаруй автомашин тавдугаар сарын 1-нээс өмнө хилээр орж ирж амжихгүй болжээ. Ингэснээр анх тохиролцсон үнэ ханш  дээр нь үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн багтаамжаас  хамааран 375000-5850000 төгрөгийн гэнэтийн тооцоолоогүй нэмэлт татварын дарамт үүсч байгааг учирлаж байлаа. 
 
Мөн бензин зарцуулалт багатай хайбрид машин гэхэд л 2007 оноос өмнөх нь орж ирэх боломжгүй болсны улмаас дээрх захиалгад орсон машинуудын 70 хувь нь татварын хязгаарлалтад оржээ. Шинэ онцгой албан татварын тухай хуулийн дагуу тухайн хязгаарлалтад орсон автомашинд дор хаяж таван  сая төгрөгийн зөрүү нэмж  төлөх бөгөөд ойролцоогоор 11 саяд ирэх автомашин  16 саяд орж ирэх нөхцөл үүсчээ.  Иргэний нэг машинд  таван сая төгрөгийн нэмэлт дарамт ирэх юм бол цаашлаад 5-50 машин захиалсан олон тооны бизнес эрхлэгчид хэрхэх вэ. Автомашины ОАТ-ын хуулийг цаг хугацаа олголгүй ямар ч судалгаагүй баталснаас үүдэлтэй татварын зөрүүг хэн хариуцах вэ. Ард иргэд, импортлогч компани уу.
 
Бид Онцгой албан татварын хууль хэрэгжих хугацааг хойшлуулах, эсвэл урьдчилан захиалсан машинуудад хуучин хуулиар тооцон гаалийн татвар ногдуулах боломжтой эсэхийг Сангийн яамнаас тодруулахад “Хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийдөө журамд өөрчлөлт оруулах боломжгүй” гэх тайлбар хэллээ.  
 
Эцэст нь тэмдэглэхэд, автомашины онцгой албан татварын шинэ хууль хэрэгжих сургаар энэ төрлийн бизнесийн зах зээлд савлагаа үүсч эхэлжээ. Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Тоёота приус машинаас татвар авах нь ард түмний амьдралаас тасарсан, татварын мөнгөөр тоглож суудаг хэсэг бүлэг нөхдөд ашигтай, түмэн олонд хортой маш буруу шийдвэр боллоо. Энэ машин байгальд ээлтэй.  Монгол, Японы чөлөөт худалдааны гэрээ бий. Манайх шиг утаагаа шийдэж чадахгүй улсад хамгийн зөв шийдэл болж байгаа. Монголын ард түмний хэрэгцээнд нийцсэн, хотын түгжрэлд шатахуун бага зарцуулна гэх мэт олон сайн тал Тоёота приус машинд бий” гэж сошиал хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
 
Хуулийн нэг эерэг тал нь  Хайбрид/газ/цахилгаан автомашинаас насжилтийн шатлалаар бага хэмжээний онцгой татвар авдаг болсноор 10-с дээш жилийн насжилттай хайбрид/газ машин орж ирэх боломж нь зах зээлийн хуулиараа багасна. Гэвч, үнэ нь ченжүүдийн цээжний бангаар тодорхойлогдох бололтой. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Хөлбөмбөгийн хөгжилтэй 20 мөч
Сүржин чуулганаас “даржин” дүн...

Хууль хэрэгжих сургаар приусны үнэ “хаданд гарчээ”

Даваахүү 2017-04-26

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

15 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

15 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах