• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Эрдэнэбатаар ажлыг нь хийлгэ

Ж.Эрдэнэбатыг  Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар  томилог­доход  түүнийг “утсан хүүхэлдэй” гэх мэтчилэн  элдвээр хэлцгээсэн.  Зарим нь “Ж.Эрдэнэбат чинь над шиг Орост дээд сургууль төг­сөө­гүй юм байна. Худалдаа үйлд­вэ­рийн дээд сургууль чинь дээр үеийн­хээр бол техникум  шүү дээ. Нягт­лан бодогч мэргэжилтэй хүн Ерөн­хий сайд болчихлоо гэж үү” гэх утга бүхий зүйлийг бичиж байв.

Мэдээж тэр хүн бусдын захиалгаар бичсэн нь ойлгомжтой. Ер нь түүнийг өндийхөө больтол накаутанд оруулж нам дарж авах  сонирхолтой олон хүн байгаа бололтой. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ж.Энхбаяраас өгсүүлээд л. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсоор  хичнээн ч удаа буланд шахагдав даа. Намын бүлэг нь ч тэнгэр харуулахгүй балбахыг нь яана.   Хамгийн сүүлд, тодруулбал, энэ сарын 17-нд хуралдсан намын бүлгийн ээлжит хуралдаан дээр Ц.Нямдорж  “Эрдэнэбат аа  ... минь   чи бол Ерөнхий сайд биш. Аймгийн дарга л бацаан байхгүй юу “хэмээн дайрч доромжилсон байдаг.  Уг нь ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилог­до­ход “залуу хүн  чадна” хэмээж нам нь цаашлаад дэмжээд явчих юм чинь алзахгүй.

Засгийн газарт итгэл хүлээлгэж болох нь гэцгээж байсан юм. Гэтэл одоо ажил хийх гэхээр нь  морь унасан  согтуу эрийг хотны нохой боорлодог шиг  65-уулаа  нийлж  сүйд болно. Телевизийн камер харагдвал дуугаа өндөрсгөн, хүзүүгээ сунгаж ирээд л шударга царайлна.  Ж.Эрдэнэбатын   Засгийн газарт алдаатай  зүйл  байна уу гэвэл байгаа. Гэсэн хэдий ч чадлынхаа хэрээр хүзүүгээ гүрдийтэл зүтгэж л байгаа. Ард түмэн сохор биш.  Алдаа оноог нь хэдийнэ дэнсэлж суугаа. 

Ер нь ажил хийсэн нь муу нэр зүүдэг л байхгүй юу. Түүнийг эдийн засгийн сайхан орчин угтаагүй. Өмнөх  Засгийн газруудын тавьсан өрийг төлөх хугацаа хаяанд тулсан байсан. Ядаж байх нь ээ,  данс нь улайж май гээд гаргаад ирэх 500 сая төгрөг  Засгийн газарт байгаагүй. Тиймээс юун түрүүнд Монгол Улс хавтгайрсан халамжаас татгалзах хэрэгтэй гэж үзээд түүнийг  цэгцлэхээс эхэлсэн.  Мэдээж сонгуулиас сонгуулийн хооронд  халамжийн мөнгөөр угжуулж сурсан нийгмийн нэгээхэн хэсэгт тэр нь таалагдаагүй. УИХ ч саналыг нь тас цавчаад буцааж байлаа. 

Оруулж ирсэн төсвийн төсөл нь хичнээн ч удаа буцаагдаж гэмээнэ нэг юм батлагдсан билээ. Боловсруулсан, хянасан ажлын хэсгийнхэн лав таниагүй байх. Тойргийн ашиг сонирхлын зөрчил Монгол Улсын ашиг сонирхлоос дээгүүр тавигддагийн жишээ эндээс харагдсан. Түүнчлэн 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийн асуудлыг оруулж ирэхэд УИХ  яалаа. Гэхдээ л тэр чадсан.  

Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад хандаж, “Манайх алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар” хэмээсэн нь   хөрөнгө оруулагчдыг тэгнэсэн ачаагаа буулгахад хүргэсэн гэж хэлж болно. Тэр хэрээр гацаанд орсон уул уурхайн болон эдийн засгийн нөлөөлөл өндөртэй  томоохон төслүүд хөдлөх нөхцлийг бүрдүүлж чадаж буй.   Хамгийн  гол нь Монгол Улс  2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртэй болсон явдал. Ингэж дуугарснаар Засгийн газрыг өглөө оройгүй магт гэсэн үг биш. Алдаа гаргавал шүүмжил, гагцхүү эхлүүлсэн, санаачилсан ажлынх нь үр дүнг гарахыг хүлээ.

Шүүмжлэл хэзээ ч оройтохгүй. Харин замд нь тээг болж, хөндлөн хэвтэж болохгүй. МАК-ий Ерөнхий сайд юм уу хэмээн сүрдүүлж байх юм. Үнэнийг хэлэхэд, манай улсад МАК шиг бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгж байхгүй л байна шүү дээ.  Тэгж яривал Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал өмнөх Засгийн газрын үед яригдаж, гэрээ хэлцэл байгуулсан санагдана. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд асан Д. Эрдэнэбат Засгийн газрыг төлөөлж  2015 онд Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэгээд ч төрийн бодлогод залгамж гэж байх ёстой бус уу.

Нөгөөтэйгүүр Ц.Нямдорж эрчим хүчний тухай хуулийн автор нь. Цагаан суварга хөдлөхөд бэлэн болсон төсөл.  Ашиглалтад орж гэмээнэ Монголын эдийн засагт нэмэр болох бус уу. Биднийг ийн хөлөө жийлцсээр, албан тушаалын төлөө улайран тэмцэлдэх зуурт өнөө  гаднаас янз бүрийн хугацаатай авсан зээлийн төлөх эхний хугацаа хаалга тогшиж таарна. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Цагаан суварга руу эрчим хүч татахгүй яах юм бэ”. Зээл гэснээс нэгэнт олоод ирсэн, ороод ирсэн  зээлийг ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүд рүү татах нь Орост сургууль төгссөн эдийн засагч байтугай дотооддоо техникум төгссөн нягтлан бодогчийн толгойд хамгийн түрүүнд орж ирэх бодол. Эсвэл нягтлан бодогч мэргэжил мэргэжил биш хэрэг үү.

Байшингийн булан бүрт орших найман нэрийн барааны дэлгүүр  хүртэл нягтлан бодогчгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаггүй биз дээ.  Монгол Улс  санхүүчдийн хувьд нэг л өрх, нэг л  аймаг.  Санхүүгийн сахилга бат хэр сайн байна тэр хэрээр мөнгөн урсгалын хэмжээ нь нэмэгдэж, жилийн эцэст ашигтай ажиллаж чадна.  Ж.Эрдэнэбатын тухайд жижигхэн хувиараа эрхлэх аж ахуйн нягтлан бодогчоос аж ахуйн нэгж цаашлаад Сэлэнгэ аймгийн санхүү хэлтсийн дарга, аймгийн Засаг дарга, Сангийн сайд хүртлээ ажил мэргэжилдээ өсч дэвжсэн нэгэн.

Шинэ цагийн Монгол Улс зах зээлд шилжин хөлөө олохгүй бужигналдаж байх тэр үед Сэлэнгэ аймгийг  бусдад илүүчлэх хэмжээний эдийн засгийн чадавхитай болгож чадсан санхүүч  юм. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажилласан он жилүүдэд Сэлэнгэ аймаг улсад ажил үйлсээрээ жил дараалан шалгараад зогсохгүй “Атрын III аян”-ыг амжилттай хэрэгжүүлсэн тул  Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд Сүхбаатарын одонтой аймаг хэд билээ дээ. 

Миний мэдэхийн ганцхан  Сэлэнгэ  шүү дээ.  Үнэндээ түүнийг ажил хүлээж авахад сэлэнгэчүүд эргэлтийн талбайнхаа дөнгөж 30 хувьд нь үр тариалдаг байсан бол дөрвөн жилийн дараа буюу УИХ-д сэлэнгэчүүдээ төлөөлөн суухаар мордоход дээрх үзүүлэлт 100 хувьд хүрсэн байх жишээтэй. Засаг даргаар ажилласан хугацаанд  сэлэнгэчүүд  халтар нүүрээ зад угаасан хүүхэд шиг л аймгийнхаа  төвийг өөд татаж хөгжүүлсэн гэж хэлж болно. Сангийн сайдаар ажилласан богинохон хугацаандаа тэрбээр өөрийгөө төр, ард түмэндээ таниулсан бус уу.

Түүнийг Сангийн сайдаар томилогдоход ч таатай орчин угтаагүй. Энэ талаар эргэн сануулах аваас Монгол Улсын валютын нөөц 2.5 их наяд доллар, банкуудын зээл 2.6 их наяд төгрөг, Юаны зээл гадаад валютаас давсан төдийгүй гадаад зээл тав их наяд  болсон нь эцэстээ тулсан тийм л улсын Сангийн сайдаар томилогдсон. Тиймээс ажил хүлээж авсан даруйдаа  “Эдийн засгийн хямрал юунаас болов гэдэгт дүгнэлт хийнэ. Дүгнэлтээ үндэслэн хямралыг давж гарах хөтөлбөр боловсруулна.  Төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа.  Тиймээс  төсвөө зөв төлөвлөж сурах хэрэгтэй байна.

Монгол Улс 2017,2020 онд  том зээл төлнө. Төсвийн чанга бодлого явуулах ёстой. Үүний тулд тодорхой  нөөц байх хэрэгтэй”хэмээн гарцаа тодорхойлсон нь бий.  Ерөнхий сайдаар  томилогдсон даруйдаа ч тэрбээр зүгээр суугаагүй.  Чухам улс төрийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж буйдаа л тэр улстөрчдөөс, намынхаа гишүүдээс хатуу үгийг сонсохоороо нэг болж буй.  Тиймээс түүнийг зүгээр л ажлыг нь хийлгэ гэж хэлмээр байна.  Өөрөө ч УИХ-ын чуулганы танхимаас  “Та нар наад улс төрөө хий, би ажлаа хийе” гэсэн буй за.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 5 (17.04.24)
Монголд багш эмч нар л “хүн” юм...

Ж.Эрдэнэбатаар ажлыг нь хийлгэ

Чулуунцэцэг 2017-04-24

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 минутын өмнө өмнө

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

10 минутын өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

13 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

14 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

16 минутын өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр

18 минутын өмнө өмнө

Бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-18 өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2026-06-18 өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-18 өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах