• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Ганбаатар: МАХН-ын дарга Н.Энхбаяр гараад ирээсэй

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг “Улстөрч ярьж байна” буландаа урьж, ярилцлаа. Улстөрчийнхөө хувьд үргэлж рейтинг өндөр байсан тэрбээр 2016 оны сонгуулийн ялагдлын дараа хэсэгтээ л сураг тасарсан. Гэхдээ тэр хэзээд тэмцэгч юмсанж. Тиймдээ ч улс төрд эргэн ирснээ зарлаж, оффшорын эсрэг ард түмний онц зөвлөлийн жагсаалд оролцсон юм. Улс төрийн чиглэлийн судалгаа болгонд хамгийн шилдэг улстөрч байсан энэ эрхэм яагаад сонгуульд бүдэрсэн, энэ уналтдаа хэрхэн дүгнэлт хийсэн, цаашлаад дараа дараагийн сонгуульд бэлтгэж ямар улс төрийн акц үзүүлэх нь сонирхолтой сэдэв байх нь дамжиггүй. Бидний яриа ч энэ сэдвийн хүрээнд өрнөлөө.

-Ярилцлагаа таны сонгуу­лийн ялагдлаас эхлэе. Хэтэр­хий шулуухан байж мэдэх ч С.Ганбаатарын ялагдал олон хүний гайхшийг төрүүлсэн. Та улс төрийн судалгаа бүрийг тэргүүлж байсан улстөрч. Харамсалтай нь 2016 оны сонгуулиар тун ч чангахан уналаа. Ялагдлын шок ч гэх үү, хэсэгтээ л чимээ аниргүй байлаа?

-Улстөрчийн хувьд уналт байлгүй яах вэ. Би сонгуульд ялагдсан. Гэхдээ Ерөнхий сайд нь хүртэл “Босоо хүнийг хэвтүүлнэ ээ” гэж хэлж байсан удаатай. МАНАН бүгдээрээ миний эсрэг ажилласан. Сонгуулийн тойргийг жижиглэж, мөнгө тараах боломжоо бүрдүүлсэн. Тийм байхад мөнгөгүй хүн яаж ч ялах билээ. Нэр дэвшсэн тойрогт маань МАНАН-ын бүх хүмүүс хамтарч байгаад миний эсрэг ажилласан. Хар хайрцаг гэх мэтийн баримтгүй зүйл ярьж болохгүй. Шударга бус нийгэмд шударгаар зүтгэнэ ээ гэдэг чинь асар их золиос шаарддаг юм байна. Гэхдээ цаашдаа ч энэ зарчмаасаа ухрахгүй. Энэ бол байх ёстой зүйл. Монголынхоо төлөө улам хүчтэй зүтгэнэ. Миний рейтинг уначихсан юм алга. Оюутолгой, уул уурхайн баялгийнхаа төлөө тэмцэхгүй, өөрийнхөө амьдралын төлөө дуугарахгүй болчихвол хүн бүхэн дуугаа хураачих юм шиг санагддаг юм. Хүн болгон ийм байгаасай гэж боддог. Ямар нэг рейтинг, албан тушаал, тендер авлигын төлөө зүтгэж байгаа бол би ингэж явахгүй. Элдвээр ч хэлүүлэхгүй. Энэ болгоныг минь ард түмэн ойлгож, зүрх сэтгэлдээ хайрладаг байх. Намайг буруугаар ойлгодог хүмүүс байдаг. Элдвээр хэлдэг ч хүмүүс бий. Баабарын нийтлэл, Рио Тинтогоос мөнгө авсан олон нийтлэлчдийн буянаар намайг өнгөцхөн дүгнэдэг, буруугаар ойлгодог хүмүүс их болсон. Тэр хүмүүсийн буруу биш л дээ. Алтан нарыг алгаар хааж болохгүй гэгчээр урт хугацааны дараа миний тэмцэл, миний хүсэл ойлгогдох байлгүй дээ.

-Ард түмэн таныг бие даагч гэдэг өнцгөөр харж, үнэлдэг байсан. Аль нэг нам, улс төрийн бүлэглэлд үйлчлэхгүй юм байна гэж үнэлдэг байсан байх. Гэтэл та нам байгуулж даргаар нь очсон. Энэ байдал магадгүй итгэл үнэмшлээ алдахад нөлөөлсөн болов уу. Дүгнэлт хийж үзсэн үү?

-Тийм биш байгаасай гэж бодож байна. Иргэд юу бодож байгааг би тааж хэлж чадахгүй. Ямар ч байсан би МАНАН-д ороогүй. МАНАН тэр үед надад албан тушаал амлаж байлаа. Энэ бол бодитой үнэн. Хүн надад итгэж санал тавьсныг би хамаагүй дэлгэж болохгүй байх. Гэхдээ тэр үед бүх л хэвлэл, мэдээллээр гарч байсан шүү дээ. Би МАНАН-д орсноос үхсэн нь дээр гэж мэдэгдэл хүртэл хийж байлаа. Тэднээс санал болгосон сайдын албан тушаал зарим хүмүүсийн хувьд насан туршдаа мөрөөдөж амьдардаг зүйл. Энэ бүхнийг золиосолж, өөрийнхөө үзэл бодол, мөрөөдөлд үнэнч үлдсэн минь надад сайхан байгаа. Дараа үеийн залууст өөрийнхөө рейтинг, ард түмний итгэл, хайрыг зориулж, ашиглуулж, дараа үеийнхнээ улс төрд гаргахыг хүссэн. Харамсалтай нь тэр намд МАНАН-аас маш олон тагнуул орж ирсэн юм билээ. Сонгуульд оруулахгүйн тулд хавчсан. Миний эсрэг тэднийг турхирсан. Амьдралд байдаг л зүйл гэж бодоод өнгөрсөн. Тэднээс эмээж өөрийнхөө рейтингийг хамгаалж, бие даагчаараа зүтгэнэ гэдэг амиа бодсон, эх оронч бус үйлдэл болно. Би ямар ч байсан өөрийгөө буруутгахгүй амьдарч байгаа. Залууст зориулсан сэтгэлийг минь үнэлсэн байх. Миний олон ч найз надад “Ийм тэнэг зүйл хийж болохгүй. Наадуул дунд чинь олон тагнуул байгаа” гэж хэлэхэд нь би итгэхийг хүсээгүй.

-Тагнуул байсан гэж та үзэж байгаа юм байна. Гэхдээ өөрөө бужигнуулсан гэх мэдээлэл гарсан шүү дээ. Өөрийнхөө хүмүүсийг хууль зөрчиж албан тушаалд томилсон гэх мэтээр мэдэгдэл хийж байлаа. Тухайн үед ямар процесс болсон талаар яриач. Хэнийх нь зөв байсныг нь мэдэлгүй сонгууль дууссан?

-ХҮН-ын даргаар би 100 хувь сонгогдсон. Тэгээд шүүхэд очоод бүртгүүлэх гэхэд тэнд Б.Найдалаа гэж залуу гарч ирээд би дарга нь гэж орилоод эхэлсэн. Шүүх мэдээж эргэлзэнэ шүү дээ. Би дарга гээд очиж байхад, өөр нэг хүн гарч ирээд би дарга гэж орилоод байхаар эргэлзэж л таараа. Мэдээж бүх бичиг баримтаараа, хуулийн дагуу би дарга байсан. Гэхдээ МАНАН шүүхэд нөлөөтэй учраас үүнийг маргаан болгож явсаар байгаад сонгуульд оруулаагүй. Албан тушаалын төлөө яваагүй юм. Надад тийм шаардлага ч байгаагүй. Эрх барьж байгаа нь албан тушаал амлахад ч би яваагүй. Тиймээс надад албан тушаал хэрэггүй. Та бүхэн энэ Найдалаагаараа даргаа тавиад яваа л гэж хэлсэн. Тэгээд би гарсан, болсон процесс энэ.

-Албан тушаал санал болгож би ороогүй учраас намайг гүтгэсэн гэх юм. Тэгвэл хэн гэдгийг нь яагаад зарлачихаж болохгүй байгаа юм бэ. З.Энхболд байв уу, Ч.Сайхан­билэг санал тавьсан уу?

-Өнөөдөр тэд бүгдээрээ улс төрөөс явчихсан. МАН, АН хоёулаа л надад санал тавьсан. Би асуудлыг ярьдаг. Хов ярихгүй. С.Баяр өдөр болгон Монголд нэг сая ам.доллар орж ирнэ ээ гэж хэлдэг байсан. Гэтэл алга байна. Би үүнийг л ярина. Монголчуудад жижиг сажиг хов жив тийм ч чухал биш. Тэр үед би сэтгүүлчдэд хэлж байсан. Бүгд сонинд гарсан. Над руу дайрсан дайралт яах вэ. Дайралтыг үмхэж байгаа хүмүүс минь ухаантай байгаа ч гэж л хэлээд байгаа юм.

-Монголын улс төрд “65-ын бүдүүн бүлэг” бий болчихлоо. Монголын хууль, бодлого ямар ч хяналтгүйгээр батлагдаж байна. Хэдийгээр сөрөг хүчин байгаа ч тэд жулдаж байх шиг. Энэ тохиолдолд мэдээж иргэний нийгмийн дуу хоолойг ард түмэн үгүйлдэг. Та иргэний нийгмийн нэгэн том төлөөлөл болж явсан үе бий. Улстөрч болчихсон хүнийг гудамжинд эргэж ирээч гэж хэлэхэд эвгүй л байх. Гэхдээ төв талбайдаа таныг эргэж ирлээ гэж ойлгож болох уу?

-Оффшорчдын эсрэг Оюу­толгойн ордоос мөнгө хулгайл­сан жагсаалд оролцож үгээ хэллээ. Энэ миний хийж чадах зүйл. Хоёрдугаарт, шударга нийгмийн төлөө явдаг танай сонин шиг хэвлэлүүд л надаас ярилцлага авахаас биш эздийн хараат, уул уурхайн ашиг сонирхолд нийцсэн хэвлэл Монголд олон байгаа. Тэдний эфирээр гарч дуу хоолойгоо хүргэх хэцүү шүү. Монголчууд Ганбаатарыг биш оффшорчдыг, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг сонгосон. Тэдний л сонголт. Луйварчид цагаан сараар гоё бэлэг өгдөг байж магадгүй. Ахмадуудад хадаг яндар өгдөг байж болно. Гэхдээ тэд зөрүүлээд та нарын тэтгэвэр, багш, эмч нарын цалингаас, хүүхдийн чинь мөнгөнөөс хулгай хийдэг юм. Ажилгүй байгаа үр хүүхдэд чинь ажлын байр бэлтгэх мөнгийг тэд хумсалдаг. Түүнийгээ оффшор бүсэд нуудаг. Энэ бол бодит үнэн. Надад хязгааргүй эрч хүч, зориг, золиос байхгүй шүү дээ. Би чинь ханьтай, үр хүүхэдтэй хүн. Гэхдээ 50 хүртлээ би тэмцэнэ ээ. Монголчууд, Монголын бизнесмэнүүд өөрсдийнх нь дуу хоолой болсон шударга хүнээ онож сонгохгүй л бол хэцүүднэ шүү. Найрлаж байгаа “хулгайч” нар цаашдаа ч маш их найрлана даа. Рио Тинтогоос жилдээ 24 тэрбумаар мөнгө авч, түүнийгээ хэвлэл мэдээлэлд зарцуулж байгаа. Тэндээс нь мөнгө авч, миний оюутан цагийн минь хүнд амьдрал руу дайрч, тохуурхсан дайралтууд С.Ганбаатарын нэр хүндийг унагасан байж болно. Гэхдээ С.Ганбаатар шиг тэмцэгч дахиад төрөх гэж нэлээд хэдэн жил болно шүү. Ингээд ярихаар ямар биеэ тоосон нөхөр вэ гээд л дахиад намайг хэвлэлээр баалж эхлэх биз. Би бодит зүйлийг л ярьж байна. Муу улстөрчид байгаа учраас улс орон ийм байгаа юм биш. Муу улстөрчдийнхөө эсрэг тэмцэхгүй байгаа учраас л ийм байгаа юм. Тэдний төлөө дуугарах гэсэн цөөн хэдэн хүмүүсээ хэзээ ч өмгөөлж хамгаалж хайрладаггүй учраас манай улс “хэвтээ” байгаа юм. Би ялагдлаасаа болж хэв­тээ­гүй. Монгол залуус гадаадад сура­хаар явахдаа ядуу, буурай, ар­чаа­гүй улс орны иргэн гэж тол­гой бөхийгөөд явж байна. Уг нь бид толгой гэдгэр алхаж явдаг хүүхдүүдтэй баймаар байна шүү дээ. Хэрвээ би авлига авсан бол, буруу зүйл хийсэн бол ингээд яриад явж байх уу. Тэд аль хэдийнэ шалгаж хорьчихсон байгаа. Надаас тийм зүйл гарах­гүй учраас миний нэр хүнд рүү л дайрсан. 20 гаруй жилийн өм­нө төгсч чадаагүй сургууль руу минь дайрсан. Дараа нь төгссөн сур­­гуу­лийг минь яагаад яриагүй юм. Хам­гийн аюултай нь тэр бү­хийг үм­хэж авдаг, ялгаж салгах чадвар­­гүй байгаад л асуудал байна.

-Та одоо сургуулиа төгсчихөж болохгүй юм уу. Дээд сур­гууль мэдээж хэрэгтэй. Боловс­рол­той залуус зөндөө байхад яагаад дипломгүй хүн улстөрч бол­чи­хов гэж шүүмжилнэ биз дээ?

-Би чинь Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн хүн шүү дээ. Магистр цолтой, хөдөлмөрийн эдийн засагч хүн. Удирдлагын академи, Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилж байсан. Хаан банкинд хэлтсийн даргаар ч ажиллаж байлаа. Гэтэл тэд үүнийг хэзээ ч ярьдаггүй. Гадаадад сургууль төгсөх гэж аяга таваг угааж явсан. Би эрдмийн сурсан ч диплом авч чадаагүй. Энэ миний бахархал. Олон олон сургуулиа төгсч чадахгүй байгаа, аав ээж нь мөнгийг нь төлж чадаагүй хүүхдүүдэд би урам зориг болдог. Битгий ялагдаарай гэж. Тухайлбал, чи намайг гадаадад боловсрол эзэмшсэн, үгүй мөн мундаг ухаантай хүн шүү гэж боддог уу. Эсвэл Ганбаатар шударга улстөрч шүү гэж боддог уу. Би төрд ажиллаж байгаа зарим нэг сайд нараас илүү мэдлэгтэй. Тийм ч учраас Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байхдаа хамт олонтойгоо нийлж зургаан удаан цалин тэтгэвэр нэмж байсан. Мундаг дипломтой хүмүүс яагаад үүнийг өнөөдөр хийж чадахгүй байгаа юм. Дипломоос болж би улс төрийг орхилоо гэж бодъё л доо. Монголчууд юу хожих юм. Харвард төгссөн Баярцогт мэтийн хүмүүс нь өнөөдөр хулгайлаад байна шүү дээ. Гадныханд тархиа угаалгаж байна. Гэтэл би тархиа угаалгалгүй тэмцээд явж байгаа. Ялгаа байгаа биз. Би 13 жил Оюутолгой ярилаа. Оюутолгойн гэрээ 2039 онд дуусна. 2037 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй гэдэг нь үнэн болчихсон шүү дээ. Монголчууд өргүй байсан. Гэтэл энэ гэрээ зурагдсаны дараа 24 тэрбум ам.долларын өртэй болчихлоо. Хэн нь үнэн яриад байгаа нь чухал болохоос 10 жилд байхдаа муу сурч байсан эсэх нь чухал биш. Оюутан байхдаа аяга таваг угаалаа гээд буруу юу байна. Хэрвээ аав минь сайд байгаад надад мөнгө өгч, би сургуулиа төгссөн бол би ингэж тэмцэхгүй. Мундаг сайд л явж байх биз. Сурах гэж оролдож аяга таваг угааж, мөнгөө цуглуулахын төлөө тэмцэж явсан минь намайг тэмцэгч болгосон юм. Олон, олон ажилгүй ядарч байгаа хүүхдүүдийн зовлонг ойлгодог болголоо.

-Таныг Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшинэ гэж ярих юм. Гэхдээ парламентад суудал­тай намуудад энэ эрх байгаа. Та дараагийн Ерөн­хий­лөгчөөс юу хүлээж байна вэ?

-Төлөвлөгөөтэй хүн байгаасай гэж бодож байна. Монголын төлөө үнэнээсээ зүтгэж байгаа л бол яаж ажиллах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Саяхан би “Надад төлөвлөгөө байна” гэж хэлээд улсаа хөгжүүлэх том төлөвлөгөө гаргаж байлаа. Ийм замаар, ийм төлөвлөгөөгөөр явбал Монгол Улс хөгжинө өө гээд гаргачихсан. Надад нэр дэвших боломж байхгүй. Гэхдээ хэрвээ Ерөнхийлөгч болбол ийм төлөвлөгөөгөөр ажиллана аа гээд 2015 онд ярьж байсан. Би хэнээс айх билээ. Намайг ингэж муулахаас илүү өөр яах билээ дээ. Надад гөвөх тоос ч байхгүй болчихлоо. Хумсаа нуусан муур шиг Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж байгаа олон хүн байж болно. Миний хувьд хүсэл байдаг. Би яаж хөгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө ард түмэнтэйгээ хамт хэрэгжүүлэхийг хүсдэг. Гэхдээ парламентад сууж чадаагүй учраас энэ удаад надад боломж алга байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг гараад ирээсэй гэж боддог. Ил тодоор ч дэмжиж байгаа.

-Унасан бөх туг тойрдоггүй гэдэг. Гэтэл Н.Энхбаяр сонгууль болгонд л бүдэрч байна. Монгол Улсын Төрийн тэргүүн ч байж үзсэн. Бас хэцүү нэртэд ч сууж байсан. Яагаад, ямар итгэл үнэмшлээр энэ хүнийг дэмжих болов?

-Тэр үедээ алдсан байж болно. Тэр хүнийг шүүх л илүүц. Дандаа босоо байна гэж байдаггүй юм. Юм болгонд ялж, таарснаа цохиж унагахыг амжилт гэж хэлэхгүй. Уначихаад хувцсаа хурдан гөвөөд босч ирэхийг амжилт гэж нэрлэдэг. МАН, АН-аас хүн гарч ирвэл оффшор улам л цэцэглэнэ.

-Та МАХН-д элсээд Ерөн­хий­лөгчид нэр дэвшчи­хэж бо­лохгүй юм уу. Н.Энхбаяр даргын хувьд өмнө нь ял эдэлж байсан хүн?

-Ерөөл бат оршиг. Миний хэлж чадах зүйл энэ л байна. Нам доторх үйл явцыг өмнөөс нь би тааж хэлж чадахгүй.

-Оффшор бүсээс гадна ямар асуудлыг нийгэмд хүргэхийг хүсч байна. Таныг улс төрд, цаашлаал гудамжны тэмцэлд эргээд иржээ гэж дүгнэж болох уу?

-Би тэмцэнэ. Дараа үеийн залуу улстөрчдөө дэмжихийн тулд, чин сэтгэлээсээ хүний төлөө тэмцдэг, Монголын ард түмний төлөө явж чаддаг тэмцэгчийг бэлтгэхийн тулд явна. Над шиг олон буудуулж, шархдаж байсан хүн хичээл заана гэдэг залууст хэрэгтэй. Дараа үеийн УИХ-ын гишүүдийг бэлтгэх үүднээс улс төрийн хүрээлэн, институци байгуулахаар зорьж байна.

-Хөдөөгүүр энэ ажлаараа яваад ирэв үү?

-Хөдөөгүүр явж лекц уншиж байгаа. Мөн бэлчээрийн асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй бол төд удахгүй бэлчээрийн мал аж ахуй маань устах вий гэсэн бодлоор энэ чиглэлийн судалгаа хийж яваад ирлээ. Эрдэмтэдтэй хамтарч ажиллаад ирлээ.

-Уулын буга хараад унасан морио голно гэгчээр улстөрч болчихоод гишүүд ард түмнээ мартдаг юм шиг. Дараа нь алдаагаа хэн нэгнээс эрж хайх жишээтэй. Та тэдний нэг биш байж чадсан уу?

-Ер нь улстөрчид мартдаг шүү. Би хувьдаа хэзээ ч мартаагүй. Гадуур гарахдаа би үргэлж алхдаг. Автобусанд суудаг байсан. Хэзээ ч албаны машин унаж байгаагүй. Хэрвээ албаны машин унаад л эхлэвэл ард түмнээсээ тасардаг. Хоёрдугаарт, үргэлж өөрийнхөө орлогоос өөр орлого хайх хэрэггүй. Тэгвэл ард түмнээсээ ялгарч эхэлдэг юм. Долоо хоногт 1-2 удаа заавал иргэдтэй уулзах ёстой. Би заавал уулздаг байлаа. Заримдаа хөдөөгүүр яваад тасрах үе байсан. Гэхдээ долоо хоногийн эхний хоёр өдөр үргэлж ордоны гадна, дотно уулзалт хийж хэвшсэн. Уулзая гэсэн хүн бүхэнтэй уулзана. Сар болгон 1-2 удаа тойрогтоо ажилладаг байсан. Ингэж л ажиллах ёстой юм. Амьдралаас тасрах л юм бол их өндрөөс унана шүү. Би шалан дээр зогсч байсан, унасан ч шалан дээрээ л унасан. Тиймдээ ч өнөөдөр ард түмнийхээ өмнө зогсох нүүртэй байгаа юм. Бие махбодийн хувьд ч амар амгалан байна. Гишүүн байхдаа үргэлж муулуулж, доромжлууллаа. Амиа бодож байгаа юм биш л дээ. Гэхдээ ард түмэн С.Ганбаатараар хоточ нохой хийхийг хүсээгүй л бол би заавал хийе гэж хүсэхгүй. Авлига, албан тушаалын төлөө үхэн хатан зүтгээгүй учраас надад Төрийн ордонд суух чухал биш байгаа юм. Тиймээс дараагийн улстөрчдийг бэлтгэх, туршлагаа хуваалцах ажилдаа орно. Надад мэргэжил байна, хийх ажил ч их бий. Амьдрал өмнө минь хүлээж байгаа. Ер нь монголчууддаа хэлэхэд, дандаа авлигачдаа сонгоод яваад байх юм уу. Үнэн сэтгэлээсээ та бүхний төлөө ажиллаж чадах хүмүүсээ дэмжээрэй гэж хэлье.

-Танд амжилт хүсье. Бидний урил­гыг хүлээж авсанд баяр­ла­лаа. Магад миний асуугаагүй үлд­сэн, ярихыг хүссэн зүйл бай­гаа бол тэр орон зайг танд үлдээе.

-Би танай сонины үнэнч уншигч. Нийгмийн төлөө шударгаар дуу хоолой болж ажилладаг танай хамт олонд талархал илэрхийлье. Мөн улстөрчдийн гар хөл бололгүй, иргэний дуу хоолой болж явдаг ТВ9, Соён гэгээрүүлэгч зэрэг нэр бүхий хэвлэлийнхэнд баярласнаа илэрхийлэх завшаан олдож буйд баяртай байгаа. Шударга нийгмийн дуу хоолой болж, биднийг үргэлж дэмждэгт баярлалаа. Та бүхний ачаар би сайн улстөрч, рейтинг өндөртэй улс төрд явж ирсэн. Худалдагдсан хэвлэл болгоныг тоочих л илүүц. Тэд бидний дуу хоолойг үргэлж боож ирсэн нь худлаа биш. Гэхдээ олон олон хэвлэл мэдээлэл үнэний төлөө явдаг. Энэ эрчээ битгий алдаасай. Хүний төлөө ажиллаасай гэж хэлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
НБА ТОК-2017 №18
Мөнгө хаана байна

С.Ганбаатар: МАХН-ын дарга Н.Энхбаяр гараад ирээсэй

Отгонмягмар 2017-04-19

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах