• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Овт шаар”-ын хууль улстөрчдийн хүзүүнд олс углав уу

“Түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэгчээр оффшор бүсэд данс эзэмших тухай нийгмийн эсэргүүцлээр шоу хийх гэсэн улстөрчид өөрсдийнхөө хүзүүнд олс углачихлаа. Ухаандаа, төрийн бодлого зөв байдаг гэдгийг харуулахын тулд төрийн өндөр албан тушаалд ажиллах Дорж, Дулмаа хэн ч бай оффшор бүсэд данс эзэмшихгүй байх хуулийн зүйл заалтыг хэлэлцэж батална хэмээн УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс амласан билээ. Тиймдээ ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан юм. Засгийн газраас уг нь энэ хуулийг зөвхөн төрийн албанд ажилладаг 37942 албан хаагчдад хамааралтай байхаар оруулж ирсэн ч хэлэлцэх явцад 360 градус өөрчлөгдөж төрийн албан хаагчдаас гадна түүнтэй хамааралтай, ах дүү, амраг садан, эхнэр, нөхөр бүр найз нөхдийг нь хүртэл шалгах хууль болж хувирав.

Хэтэрхий их улстөржилтөөс үүдэн ямар гэгчийн гайг өөртөө нааж орхисноо улстөрчид тун ч хожимдож ойлголоо. Өөрсдийнхөө толгойд олс угласнаа ухаарч, оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хоёр талцан хэрэлдэж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд С.Бямбацогт “Хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийг энэ хууль бодитой жишээ болж харагдаж байна. Өнөөдрийн ярилцаж байгаа асуудлуудыг өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үед л ярилцаж байсан шүү дээ.

Засгийн газраас өргөн барьснаар буюу 37942 төрийн албан хаагч хамрагдана гэж орж ирсэн ч оффшорчдыг УИХ, Засгийн газар хамгаалж байна гээд нийгмийн давалгаа үүсч, тэрэнд нь улстөрчид шахагдаад 37942 төрийн албан хаагчид болон тэдний эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садан  нэгдмэл сонирхолтой этгээдүүд гээд нэмж оруулаад баталлаа. Оффшорыг өргөн хүрээнд батлах ёстой гэсэн гишүүд өнөөдөр арай өргөн хүрээтэй болчихлоо гээд сууж байна. Засгийн газрын өргөн барьсан хуульд данс эзэмших, хувьцаа эзэмшихийг хориглох байсан.

Гэтэл гишүүд хэлэлцүүлгийн явцад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авахыг хориглож байгаа юм. Жишээ нь төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болчихлоо. 300-400 мянган хүнд энэ хууль хамаарах болчихоод байна. Бүр нэг сая ч байж мэднэ. Нийгэмдээ хөтлөгддөг асуудал ийм байдалд хүргэж байна” хэмээн бухимдав. Хэдхэн хоногийн өмнө оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүстэй хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан Ц.Даваасүрэн гишүүн хүртэл энэ хууль хэтэрхий өргөн хүрээг хамарч байгааг шүүмжилсэн бол Ө.Энхтүвшин гишүүн хуулийн ачаар ах дүүгээ мэдэлцэж, 250 хамаатан садан руугаа утас цохихоос өөр аргагүйд хүрлээ хэмээн бухимдаж байсан юм. Твиттер хуудсанд өс санасан хүнийхээ овог, нэр регистрийн дугаарыг олж авсан л бол Панамын арлуудын аль нэг улсад данс нээж хорлох тухай ч хэлэлцүүлэг өрнөөд амжлаа.

42 улс орноос нэг ч төгрөгийн худалдан авалт хийх эрхгүй болох вий

Энэ хууль батлагдсанаар ирэх жилээс эхлэн төрд ажилладаг иргэн Дорж та хамаатныхаа бүх хүн рүү утас цохиж гадаадад ямар нэгэн данс эзэмшдэг эсэхийг нь судлана гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийг нь ч хураалгаж, эс бөгөөс устгалд оруулна. Цаашлаад Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуудсыг шинэчлэх бөгөөд төрийн албанд ажилд орохын тулд өөрийн үр хүүхэд, аав ээжээс гадна, эхнэр нөхөр хоёр бүх ах дүү, амраг садантайгаа холбоо барьж, бизнесийг нь боож хаагдуулах нь.

Монгол тун жижигхэн. Хуульд хамаарал бүхий этгээд гэсэн үг орсноор төрийн албанд ажилладаг 37942 иргэний ард байгаа бүх хүн татварын хөнгөлөлттэй орчинд бизнес хийж олсон мөнгөө хадгалуулах, ямар нэг компани байгуулах, бүр тэдгээр улс орнуудаас машин худалдаж авах боломжгүй болж байгаа юм. Таны үнэтэй гар утас, цаг, үнэт эдлэл чинь хүртэл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад багтах учиртай.

Нарийн тоо гаргах боломжгүй ч татварын хөнгөлөлттэй бүсэд нийт 42 улс хамардаг аж. Тухайлбал, оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал, АНУ, Малайз, Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд байгаа юм. Дэлхийн улс орнууд эдгээрийг бизнесийн салбарт тун өргөн хэрэглэдэг. Манай компаниуд ч ялгаагүй эрүүлээр ашиглаж болох л байсан. Татварын хөнгөлөлттэй бүс нутагт бизнес явуулах нь дэлхий дахинд байдаг л эрүүл үзэгдэл. Гэвч манайх үүнийг улс төрийн зорилгоор, тэр тусмаа нэг хүний нэр хүндэд халдах улс төрийн явцуу эрх ашигт нийцүүлснээс үүдэж ард түмэн оффшор бүсийг “хадны мангаа” гэж ойлгожээ.

Оффшор бүсэд данстай хэн бүхнийг “ад зэтгэр” мэт үзэж, жагсаал цуглаан хийхдээ хүрч байгаа юм. Эдийн засгийн талаасаа эерэг зүйл байдгийг ойлгуулж чадаагүйн хар гай ийнхүү гарлаа. Улс төрийн зорилгоор, авлигад авсан мөнгөө нуухын тулд буруу ашиглаж болохгүй гэдгийг л хуульчлах атал хэтэрхий өргөн хүрээг хамруулж, төрийн гэмгүй албан хаагчдын ар гэрийг хүртэл хамаатуулж орхисон учраас АТГ-ынхан ажлаа дийлэхгүйд хүрэх вий дээ.

Оффшорын хууль Цэцэд бүдрэх үү

Монгол Улсын гадаад худалдаанд ч энэ хууль тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Эдийн засгийн хувьд ч хор хөнөөл их бий. Харамсалтай нь хэн ч үүнийг тооцож үзээгүй.

Зөвхөн сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандчихаж. Монголбанк, Сангийн яам оффшор бүсээ зөв тодорхойлохгүй, 42 улсыг бүгдийг нь хамаатуулвал олон, олон боломж хаагдана. Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэлтэй байдаг гэсэн тоон мэдээ гарчээ. Эндээс Оюутолгой, ММС зэрэг толгой компаниуд оффшор бүсэд бүртгэлтэй байдаг аж. Мөн манай улсад үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компаниудын толгой компаниуд оффшор бүсэд бүртгэлтэй юм билээ. Тиймээс эдгээр компаниудтай ямар нэг байдлаар хамааралтай, хувьцаа эзэмшдэг бол мөн л гэмт хэрэгтэн болно.

Дэгсдүүлж хэлбэл, Тавантолгойгоос 1072 хувьцаа эзэмшдэг Монгол Улсын иргэн ч оффшор бүсэд данс эзэмшигч болж мэдэх нь. Коксжих нүүрсний хувьцаат компани “Энержи ресурс” (ММС) оффшор бүсэд бүртгэлтэй гэж үзвэл, Тавантолгойн хувьцаа эзэмшигч хэн бүхэн оффшор бүстэй ямар нэг байдлаар хамаатах учиртай. Хэтэрхий өрөөсгөл, зөвхөн нэг талыг харсан, тооцоо судалгаагүй хуулийг МАН-ын бүлэг яагаад батлах болов гэдэг нь анхаарал татаж байна. Нэг талаар тэд нэр хүндээ бодсон байж мэднэ.

Ардын нам авлигачдаа хамгаалж, оффшор бүсэд данс эзэмшихийг нь хорьсонгүй гэсэн нийгмийн эсэргүүцлээс айсан байх магадлал өндөр. Тиймээс энэ хуулийг тэр чигт нь баталж гаргахыг илүүд үзсэн биз. Харин дараагийн шатанд буюу хууль Үндсэн хуулийн цэцэд бүдрэнэ гэсэн тооцоолол байж болох юм. Хэрвээ хуулийн зүйл заалт Үндсэн хуультай харшилдвал Цэц унагаж таарна. Дараа нь УИХ-аар хэлэлцээд Цэцийн шийдвэрийг дагахаас өөр аргагүйд хүрснээ зарлачихна гэсэн бодол байж мэдэх. Гэхдээ буруу ойлголтын хар гайгаар нийгмийн эсэргүүцэл тэр хэрээр нэмэгдэнэ.

Тиймээс ямар нэг байдлаар төрийн албан хаагчдад энэ хуульд хамаатаж, заавал мэдүүлэгтээ бичиж л таараа. Батлагдсан хуулийн ачаар холын хамаатнууд уулзаж, данс тооцоогоо хүртэл нэгтгэж авах нь. Төрийн албанд ажилладаг ах дүүтэй бизнес эрхлэгч таны хохь болж байна. Аав чинь, ах чинь, аль эсвэл нөхөр чинь эсвэл таныг, эс бөгөөс төрийн албаа л сонгох нь. Дэгсдүүлж хэлбэл, бизнесээ орхиж, эсвэл гэр бүлээ цуцлуулсны дараа л төрд ажиллах боломж бүрдэх нь. Тиймээс бизнесээ юу эсвэл эр нөхөр, эхнэрээ сонгохоо шийдэж, ах дүү олонтой зарим нь ургийн бичгээ ухаж суухад гэмгүй биз ээ. Үгүй яах вэ, далимд нь ургийн баяраа хийж, төрлөө мэдэлцэхэд буруудах юун.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 5 (17.04.16)
МАН хүүхдүүдээс харамлаж, сайд...

“Овт шаар”-ын хууль улстөрчдийн хүзүүнд олс углав уу

Өнөртогтох 2017-04-17

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах