Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг тодруулдаг Пулитцерийн шагналын энэ жилийн “Шилдэг гэрэл зураг” номнацид Австралийн гэрэл зурагчин Данель Берехулакийн авсан “Тэд биднийг мал шиг л нядалж байна” гэх сэдэв бүхий Филиппинийн хар тамхины эсрэг дайны зураг ялалт байгуулсан байна.
“Тэд биднийг мал шиг нядалж байна” гэх энэхүү бүтээл өмнө нь дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “World press photo-2017” наадмын “Ерөнхий мэдээ” төрөлд тэргүүлж байсан билээ. Зураг дээрх уйлж буй охиныг Жимжи Боласа гэдэг бөгөөд тэрбээр зургаан настай. Харин түүний өмнө байгаа авс дотор үл таних хүмүүст хулгайлагдсныхаа дараа амиа алдсан байдалтайгаар олдсон эцэг Жимбойгийнх нь цогцос байх ажээ. Хар тамхины дайнаар эцгээ алдсан балчир хүүхдүүд салах ёс гүйцэтгэж буй байдал ийн дүрслэгджээ.
Филиппинийн Ерөнхийлөгчөөр Родриго Дутерте сонгогдсон даруй нийслэл Манила хотноо хар тамхичдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Уг цэргийн ажиллагааны үеэр 8000 орчим хүн амиа алджээ. Хар тамхины дайны үеэр хайртай эцгээ алдсан хүүхдүүдийн харууслыг Данель Берехулак өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд фото хальснаа буулгасан байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.