• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үлгэрт итгэдэг нас чинь өнгөрчихсөн байлтай, улстөрчид өө

Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Бүр тодруулбал, Үндэсний статистикийн байгууллагын өчигдрийн мэдээгээр 3.137.329 мянган иргэд байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Эндээс сонгуульт үйл ажиллагаанд оролцдоггүй, ямар нэг байдлаар санал өгдөггүй нэг сая гаруй иргэн байна гэж үзвэл үлдсэн хоёр сая орчим нь төрийн бодлого үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлэх боломжтой, эрүүл саруул ухаантай, хөдөлмөрийн насны иргэд.
 
Гэтэл сүүлийн үед Монгол Улсын хоёр сая гаруй иргэдийн өмнөөс 2000 хүн шийдвэр гаргадаг болчихлоо. Чин үнэнээр шийдвэр гаргадаг эсэх нь ч тодорхой бус. Энэ бол элдэв дээдийн судалгаанууд. Тэр тусмаа улс төрийн зорилготой судалгаа авдаг байгууллага манайд борооны дараах мөөг шиг олширчээ. Нэг төрлийн бизнес болчихсон юм уу даа. Худалч хүнд нам болгон л дэргэдээ судалгааны байгууллагатай. Тэр гишүүний, энэ улстөрчийн дор байдаг тийм нэртэй судалгааны байгууллага хэмээн нэр цохсон ч болохгүй зүйл алга. Гэвч энэ удаад нийтэд хамруулаад орхиё.
 
Зарим судалгааны байгууллагын дарга нар намдаа рейтинг өсгөх судалгаа хийж өгснийхөө шагналд УИХ-ын гишүүнээс эхлээд албан байгууллага, сургууль цэцэрлэгийн даргаар хүртэл томилогдсон. Намын захиалгаар ажилладаг энэ мэт судалгааны дүнд манай улстөрчид тун ч итгэл үнэмшил өгнө өө. 2000 хүний өгсөн саналыг бараг л хоёр сая иргэний өгсөн итгэл мэтээр хүлээж авчихаад хөөрцөглөж гарна. 
 
Харамсалтай нь, бодит амьдрал тоон судалгаа хоёр алд дэлэм зөрүүтэйг сонгуульд нэр дэвшч бүдэрсэн хойноо ойлгодог нь гачлантай. Хэд хэдэн жишээ онцлоё. Өнгөрсөн сонгуулийн үеэр улс төрийн зорилготой хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Нэг биш нэлээд хэдэн удаагийн давталттай явагдсан судалгаанд улстөрчдөөс Н.Энхбаяр, С.Ганбаатар, Ж.Батзандан тэр­гүү­тэй улстөрчид дандаа л тэр­гүүл­дэг байв. Улс төрийн на­мууд харин ээлжилнэ. Хэний на­мын угшилтай судалгааны бай­гуул­лага вэ гэдгээс хамаарч аль нэг нам нь өндөр рейтингтэй гарч ирдэг. Заримдаа МАХН тэргүүлчихсэн давхиж явна.
 
Заримдаа Ардчилсан намын рейтинг байж боломгүй өндөрт мандана. Эсвэл Ардын намд л иргэд итгэл үнэмшил өгсөн тухай судалгаа гарчихна. Нөгөөхийг нь улс төрийн нам, улстөрчид шүүрч аваад л маргааш сонгууль болвол манай нам тэдэн хувийн саналаар ялна гэж зарлах нь эмгэнэлтэй. 2016 оны сонгуулийн өмнөхөн маргааш сонгууль болвол манай нам ялах нь тодорхой байна. Судалгаа ингэж гарлаа гэж давхисаар шороо үмхсэн бодит жишээ бий шүү. Жил жилийн судалгааг тэргүүлдэг “нэрт” улстөрчид маань ч амаараа шороо үмхэж, гудамжинд “лааз” өшиглөж яваа. Нэг суудал ч авч чадалгүй улс төрийн тавцангаас арчигдаж байсан удаатай.
 
Энэ мэт судалгаанд итгэж яана вэ, улс төрийн намууд, улстөрчид минь ээ. Үлгэрт итгэдэг нас чинь уг нь аль хэдийнэ л өнгөрчихсөн баймаар. Эсвэл ард түмнийг тэнэг гэж бодоогүй л байлтай. Нэг улстөрчийг мундаг гэж зарлахаар, эсвэл маргааш сонгууль болвол манай нам ялна гэж пиардчихаар л “Нээрээ тийм байна. Ийм мундаг намд санал өгье” гэдэг тэнэг хүн одоо тийм ч олон олдохгүй болов уу. Магад түүврийн аргаар олсон 2000 иргэд дунд л тийм бодолтой хүн ганц нэг байсан биз. Саяхнаас, ийм төрлийн судалгаа дахиад л эрчээ авч эхлэв. Арга ч үгүй. Тун удахгүй бид Ерөнхийлөгчөө сонгоно.
...Зарим нь ч эхнээсээ энэ мэтээр сэ­рүүн зүүдлэн Ерөнхийлөгч бол­но хэмээн давхиж яваа су­раг­тай. Энэ мэт “хуурамч” су­дал­гааг больчихвол яадаг юм бэ, намууд аа. Одоо бүр байт­лаа Үндсэн хууль өөрчлөх асууд­лыг хүртэл шилж сонгож, түү­вэр­лээд хийх юм гэнэ. Улс төрийн на­муу­дын хэдэн жилийн хэрүү­лийн сэдэв болсон “Эцэг” хуу­лиа өөрчлөх асуудлыг түүв­рийн аргаар сонгож авсан ир­гэ­дээр шийдүүлэх тухай өчиг­дөр мэдээлэв...
Шалгарсан аргаараа “Маргааш сонгууль болвол манай тэр Ерөнхийлөгч болох нь тодорхой байна” гэсэн пиар хийж байгаа бололтой. Үлгэртээ өөрсдөө итгэж хэсэгтээ л догдолж давхина. Дараа нь далаараа цэвэр тавиулчихаад, шударга бус сонгууль болсон. Би ард түмний дунд өндөр рейтингтэй улстөрч хэмээн мэдэгдэл хийж сүржигнэхээ ч тэд мартахгүй. Ер нь дэгсдүүлж хэлэхэд манай улстөрчид тун ч сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс юм.
 
Танхимд цугласан 500 хүн хэлсэн үгийг нь дэмжиж алга ташчихаар өөрийгөө төрд хэрэгтэй “зайран” гэж ойлгочихно. Намын хэсэг бүлэг нөхөд нь өөрийг нь дэмждэг тухай ярьчихаар албан тушаал болгонд өрсөлдөж гүйнэ. Саяхан болсон АН-ын даргын сонгуулиар ч сэтгэлийн хөөрлөөр давхиж орсон, тан­хи­мын алга ташилтыг дэмж­лэг гэж ойлгосон хүмүүс мэр сэр харагдсан нь худлаа биш. 1000 хүнээс 200 нь мундаг улстөрч гэсэн үнэлгээ өгчихвөл өөрийгөө бараг л Ерөнхийлөгчийн дайтай үнэл­дэг нөхөд ч мэр сэр бий.
 
Зарим нь ч эхнээсээ энэ мэтээр сэ­рүүн зүүдлэн Ерөнхийлөгч бол­но хэмээн давхиж яваа су­раг­тай. Энэ мэт “хуурамч” су­дал­гааг больчихвол яадаг юм бэ, намууд аа. Одоо бүр байт­лаа Үндсэн хууль өөрчлөх асууд­лыг хүртэл шилж сонгож, түү­вэр­лээд хийх юм гэнэ. Улс төрийн на­муу­дын хэдэн жилийн хэрүү­лийн сэдэв болсон “Эцэг” хуу­лиа өөрчлөх асуудлыг түүв­рийн аргаар сонгож авсан ир­гэ­дээр шийдүүлэх тухай өчиг­дөр мэдээлэв. Тодруулбал, Үн­дэс­ний статистикийн хороо 21 аймаг, есөн дүүргээс санам­сар­­гүй түүврийн аргаар на­санд хүрсэн 1570 хүнийг сон­гож Үндсэн хуулиа өөрчлөх үү хэмээн санал асуух аж. Цааш­лаад 50 хувийг нь түүврийн ар­гаар сонгож Төрийн ордонд хэлэл­цүү­лэгт уриад л хуулиа өөрч­лөх эсэхээ шийднэ гэсэн үг.
 
Гэвч, энд улс төрийн нөлөө орох­гүй гэсэн баталгааг хэн өгөх юм бэ. МАН-ын угшилтай хэд­хэн хүнийг сонгож, санал авах­гүй гэсэн баталгаа алга. Нам ялах судалгааг захиалж хийл­гэж чадаж байгаа юм чинь хуу­лиа өөрчлөх санал асуулгыг ч хүс­сэн үр дүнгээрээ хийлгэж чадах л хүмүүс. Тэгээд ч судал­гаанд оролцсон хүмүүстэй нэг­бүрч­лэн уулзаж, гэрт нь очиж авдаггүй. Утсаар авсан су­дал­гаа үнэн гэдэгт итгэх бо­ломж ч байхгүй. Утасны цаана эзэн нь өөрөө байгааг хэн мэ­дээд байгаа юм. Улстөрчид өө, улс төрийн намууд минь. Хэ­дэн төгрөг төлж ард түмний тар­хийг угаахаа хэзээ болих вэ.
 
Хоёр сая гаруй санал өгөх эрх­тэй иргэний өмнөөс 2000 хүн шийд­вэр гаргана гэж юу байхав. Миний үнэмлэмжийг сонсоогүй атлаа маргааш сонгууль болвол манай нам ялна, Н.Энхбаяр Ерөн­хий­лөгч болж С.Жавхлан шил­дэг улстөрч болох нь гэсэн үлгэр ярихаа одоо больчихвол яасан юм бэ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
С.Эрдэнэ: Ардын намд “би”-ээр...
Нийгмийн ажилтнуудаа ажиллах...

Үлгэрт итгэдэг нас чинь өнгөрчихсөн байлтай, улстөрчид өө

Өнөртогтох 2017-04-13

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах