Улсын дээд сургууль, эс бөгөөс нас барсан хүндэт иргэдийг хүндэтгэн дурсах үүднээс тэрний нэрэмжит хэмээн зарлаж, албан ёсоор тунхагладаг. Гэтэл цэл залуухан 30 гаруй настай эрхэм гишүүн Х.Нямбаатар өөрийнхөө суу алдрыг дуурсгахыг хүссэн бололтой.
Хамгийн инээдэмтэй нь эрхэм гишүүн аль нэг сургуулийг өөрийн нэрэмжит хэмээн зарласангүй. Эсвэл гудамж талбайд нэрээ өгөөгүй. Зөвхөн СХД-ийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдын дунд зохион байгуулагдсан АХА тэмцээнийг өөрийнхөө нэрэмжит хэмээн зарласан нь нийгмийн сүлжээнд онигооны сэдэв болон яригдаж буй юм.
Угтаа эрхэм гишүүн энэхүү тэмцээнийг хэдэн төгрөгөөр ивээн тэтгэсэн бололтой. Гэтэл өнөөдүүл нь эрхэм гишүүндээ тал засахыг хүссэн үү, яасан нэрэмжит тэмцээн болгон хувиргах нь тэр.
Спорт, урлаг, танин мэдэхүйн тэмцээнүүд нэрэмжит хэмээн болдог ч тухайн хүн нь урлагт, эсвэл спортод нэр алдраа дуурсгасан тамирчин, дуучин, жүжигчин байдаг. Энэ өнцгөөс харвал эрхэм гишүүн Х.Нямбаатар маань АХА тэмцээний салбарт их л алдраа дуурсгаж явсан бололтой дог. Төрийн ажлаа хийж эхлээгүй атлаа түмэн олонд алдраа дуурсгахыг хүссэн энэ мэт поп гишүүд 65-ын бүдүүн бүлэг дунд тун цөөнгүй харагдах аж. Малчдын талаар нэг ч бодлого, хууль батлаагүй атлаа малчдаа дэмжих тухай яриад яваа залуу гишүүн ч энэ мэт хийрхэлд хамаатайг сануулахад илүүдэх юун.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.