• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй Үйлдэл

Амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тэрбээр “Орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааы ажил үргэлжилж байгаа. Судалгаанд 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 10 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байна. Энэхүү аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны төвшинг тогтоож, халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оршиж байгаа. Харин судалгаанд хамрагдалгүй үлдсэн айл өрхүүд ирэх сарын 01-нээс хойш хүсэлт гарган хамрагдах боломжтой” гэлээ.

Энэхүү судалгааг явуулахад зарим айл амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахаас татгалзаж байгаа гэнэ. Энэ нь ихэвчлэн амьдрал ахуй нь харьцангуй боломжтой айл байж болох гэнэ. Учир нь амьжиргааны төвшин нь сайн өрхүүд халамж авч байгаатай холбоотой аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Танил талаа ашиглаад халамж авч байгаа эдгээр айл өрхүүд судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Мөн иргэд судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгч байна. Туршилт судалгаа хийж үзэхэд 298 айл өрх тус бүр гурав буюу түүнээс дээш өрөө байртай байж орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдардаг гэж хэлэх жишээтэй. Ингэж худал мэдээлэл өгснөөр төрийн халамжийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй. Цаашлаад ядуурлыг бууруулахад саад учруулж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамт­ран ажиллаж байгаа. Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж бай­гаагаас ялгаагүй үйлдэл” гэв.

Мэдээлэл  хийснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Энэ удаагийн амьжир­гаа­ны төвшин тогтоох судалгаанд хэдэн төгрөг зарцуулж байгаа юм бэ?

-Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр судалгаа хийж байгаа. Энэ зээлийг 2019 онд эргэн төлөх юм. 2010 онд энэ судалгааг хийхэд нэг айлаас судалгаа авах зардал нь 8600, 2013 онд 8200 төгрөг байсан. Харин одоо энэ зардлыг бууруулж нэг айлаас судалгаа авахад 7500 төгрөг зарцуулж байгаа. Зардлаа бууруулж, илүү олон айлыг судалгаанд хамруулах зорилт тавьсан. 2010 онд 451 айлыг хамруулж байсан бол одоо 600 мянган айлыг хамруулж байгаа. Ер нь жил бүр 260 орчим тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулдаг. Халамжийн 69 үйлчилгээнд нийтдээ 840 мянган хүн ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа. Гурван хүн тутмын нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг гэж ойлгож болно.

-Уг судалгаагаар амьжир­гааны төвшин доогуур болох нь тогтоогдсон айл өрхүүдэд арилжааны банкууд зээл олгохгүй гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ үнэн юм уу?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол зээлтэй огт хамааралгүй. Мөн тодорхой хэмжээний мөнгө өг­вөл амьжиргааны төвшинг чинь доо­гуур тогтоож, халамжийн үйл­чил­гээнд хамрагдахад дэмжлэг үзүүл­нэ гэсэн залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа. Тиймээс ийм зүйлээс болгоомжлохыг анхааруулж байна.

-Угаалгын машин, тоос сорогчтой эсэх гээд наад захын хүний хэрэглээний зүйлсээр амьжиргааны төвшинг нь тогтоодог гэсэн шүүмжлэл яваад байгаа.  Энэ удаад ямар шалгуураар тогтоож байгаа юм бэ?

-Угаалгын машин, тоос сорогч, хөргөгчтэй байгаа эсэхээр нь дүгнэнэ гэдэг орлогыг нь тооцож байгаа аргачлал биш. Харин сарын цахилгааны зардлыг нь тооцоход л ашиглагдаж байгаа. Тиймээс зөвхөн үүгээр дүгнэж байна гэдэг бол буруу ойлголт. Айлд ороод зөвхөн дээрх нэр төрлийн цахилгаан бараатай эсэхийг нь асуухгүй. Нийтдээ 53 асуулт байдаг юм. Мөн амьжиргааны төвшинг тогтооход ашигладаг тусгай программ бий. Энэ программын шинэчлэлийг хийж олон улсын төвшинд нийцүүлсэн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн анх...
Өнөөдөр оффшорт данстай...

Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй Үйлдэл

Отгонмягмар 2017-04-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй Үйлдэл

Амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тэрбээр “Орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааы ажил үргэлжилж байгаа. Судалгаанд 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 10 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байна. Энэхүү аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны төвшинг тогтоож, халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оршиж байгаа. Харин судалгаанд хамрагдалгүй үлдсэн айл өрхүүд ирэх сарын 01-нээс хойш хүсэлт гарган хамрагдах боломжтой” гэлээ.

Энэхүү судалгааг явуулахад зарим айл амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахаас татгалзаж байгаа гэнэ. Энэ нь ихэвчлэн амьдрал ахуй нь харьцангуй боломжтой айл байж болох гэнэ. Учир нь амьжиргааны төвшин нь сайн өрхүүд халамж авч байгаатай холбоотой аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Танил талаа ашиглаад халамж авч байгаа эдгээр айл өрхүүд судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Мөн иргэд судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгч байна. Туршилт судалгаа хийж үзэхэд 298 айл өрх тус бүр гурав буюу түүнээс дээш өрөө байртай байж орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдардаг гэж хэлэх жишээтэй. Ингэж худал мэдээлэл өгснөөр төрийн халамжийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй. Цаашлаад ядуурлыг бууруулахад саад учруулж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамт­ран ажиллаж байгаа. Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж бай­гаагаас ялгаагүй үйлдэл” гэв.

Мэдээлэл  хийснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Энэ удаагийн амьжир­гаа­ны төвшин тогтоох судалгаанд хэдэн төгрөг зарцуулж байгаа юм бэ?

-Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр судалгаа хийж байгаа. Энэ зээлийг 2019 онд эргэн төлөх юм. 2010 онд энэ судалгааг хийхэд нэг айлаас судалгаа авах зардал нь 8600, 2013 онд 8200 төгрөг байсан. Харин одоо энэ зардлыг бууруулж нэг айлаас судалгаа авахад 7500 төгрөг зарцуулж байгаа. Зардлаа бууруулж, илүү олон айлыг судалгаанд хамруулах зорилт тавьсан. 2010 онд 451 айлыг хамруулж байсан бол одоо 600 мянган айлыг хамруулж байгаа. Ер нь жил бүр 260 орчим тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулдаг. Халамжийн 69 үйлчилгээнд нийтдээ 840 мянган хүн ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа. Гурван хүн тутмын нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг гэж ойлгож болно.

-Уг судалгаагаар амьжир­гааны төвшин доогуур болох нь тогтоогдсон айл өрхүүдэд арилжааны банкууд зээл олгохгүй гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ үнэн юм уу?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол зээлтэй огт хамааралгүй. Мөн тодорхой хэмжээний мөнгө өг­вөл амьжиргааны төвшинг чинь доо­гуур тогтоож, халамжийн үйл­чил­гээнд хамрагдахад дэмжлэг үзүүл­нэ гэсэн залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа. Тиймээс ийм зүйлээс болгоомжлохыг анхааруулж байна.

-Угаалгын машин, тоос сорогчтой эсэх гээд наад захын хүний хэрэглээний зүйлсээр амьжиргааны төвшинг нь тогтоодог гэсэн шүүмжлэл яваад байгаа.  Энэ удаад ямар шалгуураар тогтоож байгаа юм бэ?

-Угаалгын машин, тоос сорогч, хөргөгчтэй байгаа эсэхээр нь дүгнэнэ гэдэг орлогыг нь тооцож байгаа аргачлал биш. Харин сарын цахилгааны зардлыг нь тооцоход л ашиглагдаж байгаа. Тиймээс зөвхөн үүгээр дүгнэж байна гэдэг бол буруу ойлголт. Айлд ороод зөвхөн дээрх нэр төрлийн цахилгаан бараатай эсэхийг нь асуухгүй. Нийтдээ 53 асуулт байдаг юм. Мөн амьжиргааны төвшинг тогтооход ашигладаг тусгай программ бий. Энэ программын шинэчлэлийг хийж олон улсын төвшинд нийцүүлсэн.

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

20 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

20 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

20 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

20 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

20 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

20 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

20 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

20 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

20 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

20 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

20 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах