“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум найм дахь жилдээ энэ бямба гарагт “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвийн хүрээнд “Бидэнд шийдэл байна” уриатайгаар болох гэж байна. УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намууд хүн амаа өсгөх бодлогод анхаарахаа илэрхийлж, төрөлтийг урамшуулах зорилгоор гэр бүл, хүүхдэд бэлэн мөнгө тараах амлалт өгдөг уламжлалтай. Улмаар сонгуульд ялсан нам Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө энэхүү амлалт, бодлогоо тусгасаар ирсэн билээ.
Тэгвэл форумд оролцогч залуу эмэгтэйчүүд Монгол Улсад хэрэгжиж буй “Хүн амаа өсгөх бодлого” нь амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буй талаар тодорхой тохиолдол, бодлого, хууль тогтоомжийн хүрээнд дүн шинжилгээ хийж, бодлого гаргагчдад санал, зөвлөмж бүхий байр суурийн баримт бичиг хүргүүлэх гэнэ.
Энэ удаагийн форумын нэг онцлог нь 11 аймаг, гурван дүүргийн Залуучууд хөгжлийн төвүүдэд урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, орон нутгийн залуу эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа аймаг, дүүрэг, суманд залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлтийг нэгдсэн форум дээр танилцуулан, бодлого гаргагчдад уламжлах зорилготой юм байна. “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум энэ сарын 08-ны 09:00-17:00 цагийн хооронд Blue Sky Hotel-ийн Tower зочид буудлын Даймонд танхимд болох юм ажээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.