НҮБ-ын тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд айлчилж байна
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр болох нэгэн томоохон үйл явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа юм.
Ноён Роберт Глассер Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын гүйцэтгэх захирлаар тус тус ажиллажээ. Харин 2016 оны нэгдүгээр сараас Р.Глассер НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд хийх айлчлалынхаа үеэр Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзах гэнэ. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д гарын үсэг зурах юм байна.
Мөн тэрбээр энэ сарын сарын 06-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон НҮБ-ын Монгол дах төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах аж. Түүний Монголд хийх айлчлал баасан гарагт өндөрлөх юм байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.