• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төр хувийн өмчийг дээрэмдлээ

"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэр гараад хэдхэн хонож байгаа билээ. Тэгвэл өчигдөр төрийн төлөөлөл болж томилогдсон ТУЗ-ийн гишүүд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн гэрчилгээг төрийн нэр дээр гаргуулсан аж. Энэ асуудлыг эсэргүүцэн 49 хувийг эзэмшигч тал буюу "Монголын зэс" корпорациас мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл болох М.Мөнхбаатар, Да.Ганболд нар өгсөн юм. Мөн төрөөс томилогдсон гэх ТУЗ-ийн гишүүд ч хуралдахаар ирээд байсан бөгөөд сэтгүүлчдэд хоёр тал хоёулаа зэрэгцэж суугаад мэдээлэл өгөв.

Ц.Пүрэвтүвшин: Өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдэл гаргалаа

 /"Монгол зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал/

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Эрдэнэт үйлдвэр" болон “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх чиглэлийг Төрийн өмчийн хороонд өгсөн. Энэ чиглэлийн хүрээнд Төрийн өмчийн хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаад ТУЗ-ийг томилоод зогсохгүй, манай компанийн өмчид байгаа 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авч, улмаар өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдэл гаргалаа. Энэ талаар манай компани Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл өгсөн. Илт хууль бус өмчлөлийг бүртгэхгүй байхыг хүссэн. Бид арай ч ингээд дээрэм хийж авчих юм гэж бодоогүй. Гэтэл яг энэ өрөөнд  "Эрдэнэт” үйлдвэрийн төрөөс 100 хувь томилогдсон гэх долоон гишүүн хуралдах гээд ирчихсэн байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны төлөөлөгч бас ТУЗ-ийн удирдамжийг аваад ирсэн байна. Дөнгөж сая нөгөө өрөөнд "Эрдэнэт” 100 хувь төрийн мэдэлд орсон гэрчилгээ нь гарсан гэдгийг харуулж, албан бусаар бидэнд мэдэгдлээ. Уг нь бид албан ёсны байр суурийг Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ гээд бусад эрх бүхий байгууллагаас авахыг хүссэн юм. Гэвч өнөөдрийн байдлаар бидэнд ирсэн бичиг баримт, мэдээлэл алга байна. Ийм асуудал болно гэж ойлгоогүй. Арай ч бас үгүй байлгүй дээ. Эрх зүйт тогтолцоотой ардчилсан улсад хүний өмчийг зүгээр хэлэхгүй байж байгаад, аваад, бүртгээд явчихдаг асуудал байдаг гэж үнэхээр төсөөлөөгүй. Гэтэл үнэхээр ийм юм болчихлоо. Бид холбогдох шүүх байгууллагад нь хандаж, хуулийн дагуу хараат бус шүүхээр шийдвэрлүүлж, эрх ашгаа хамгаалуулна.

М.Мөнхбаатар: Энэ бол төрийн дээрэм

/“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга/

-Өнөөдөр болж байгаа үйл явдал бол товчхондоо дээрэм. Дээрэм, дээрэмдээ төрийн дээрэм болж байна. Хувьцаа эзэмшигч хууль ёсны өмчлөгчид нь хэлэхгүйгээр хулгайч шиг хуралдаж, хувийн өмчийг нь булааж авлаа. Бүр төрийн механизмаа ашиглаж Улсын бүртгэл хийлгэлээ. Та бүхэн энэ бүгдийн гэрч болж байна. Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Монгол Улсад гарч байгаа анхны төрийн дээрэм. Энэ дээрмийн хохирогч нь бид боллоо. Магадгүй энэ дээрэм манайхаар эхлээд цаашдаа бусад компанийн, хувь хүний өмчид төр халдах бүрэн боломжийг нээж өгч байна гэхэд хилсдэхгүй. Засгийн газарт манай асуудлаар ажиллах ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг хүртэл хэвлэлээс уншсан. Өөрөөр хэлбэл, бидэнд албан ёсны нэг ч бичиг баримт ирээгүй. Хүний хууль ёсны өмчийг ингэж булааж болдог юм уу. Бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ. Уг нь эрх зүйт тогтолцоотой, хууль цаазтай улсад амьдарч байгаа биз дээ. Гэтэл хуулиа хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагууд нь өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Дөнгөж сая Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөл нь ТУЗ-д "Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмч болсон гэсэн Улсын гэрчилгээ авч ирж өглөө. Энэ бол хүнийг яаж дээрэлхэж, буруутгаж болдгийг, хувийн өмчийг төр нь хэрхэн булааж авдаг вэ гэдгийг олон улсад тунхаглалаа.

БИД “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АВСАН

...Тэдний мэдээллийн дараа төрийн төлөөлөл болсон албаны хүмүүс дараах тайлбарыг өглөө.

У.Бямбасүрэн: Засгийн газар, УИХ-ын  шийдвэрийг л биелүүлж байна

/ Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга/

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас “Монгол зэс” корпораци өнгөрсөн оны зургадугаар сард худалдаж авсан. Худалдаж авсан үйл явц нь Монгол Улсын холбогдох хууль тогтоол зөрчсөн байна гэсэн УИХ-ын тогтоол гарчихсан. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг ч байгуулагдсан. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өнгөрсөн долоо хоногт хийж, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлсөн байгаа. Ингээд ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөлөл болгосон. Хувьцаа эзэмшигчдийн хурал бол хуулийн дагуу явагдсан. Энэ үйлдвэрийн хувьцаа эзэмшигч этгээд бол Төрийн өмчийн хороо юм. Тус хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн гэрчилгээг 100 хувь төрийн өмч болгох шийдвэр гаргасан байгаа. Өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, шинээр гэрчилгээг нь авлаа. Үйлдвэрийг төр өөрийн өмчид авснаар найман даргатай болно гэж “Монгол зэс” корпорацийн төлөөллүүд ярьж байна. Тийм зүйл байхгүй. Цаашид “Эрдэнэт” үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Ажлын байрандаа тэнцэхгүй байгаа, компанийн үйл ажиллагаанд саад болж байгаа хүмүүст бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ үйл ажиллагааг л төрийн дээрэм гээд байгаа бололтой. Бид бол Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гаргасан шийдвэрийг л биелүүлж байна. Гэхдээ хуулийн хүрээнд.

Д.Дэмбэрэл: Монголчууд хоорондоо учраа олчих байлгүй дээ

/Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн/

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг дээрэмдүүлээд өмчөө алдчихсан юм уу. Би тэгж бодохгүй байна. Үүнийг чинь ярилцаж тооцоо хийнэ гэсэн биз дээ. Дээрэм, тонуул хийлээ гэж ярих нь илүүц юм. Хувьцаа эзэмшигчийн хурал хуулийн дагуу явсан эсэхийг Төрийн өмчийн хороо мэдэх ёстой. “Эрдэнэт”-ийн ажилчдыг халах солих вий гэх болгоомжлол гарах шиг боллоо. Бид тэр ажилчдыг өөрчлөх, цалинг нь хасах зүйл хийхгүй. Харин “Эрдэнэт”-д бүтцийн өөрчлөлт удирдлагын төвшинд хийгдэх бол байж болох асуудал. Одоо ТУЗ шинээр бүрдээд дараа дараагийн асуудлыг шийднэ. Гэхдээ тийм олон дарга томилохгүй. Цаашдаа хууль зөрчсөн элдэв үйлдэл байвал тэр гажуудлыг засах зөндөө боломж бий. 49 хувийн талтай хэлэлцээ хийчихээд гэрчилгээгээ гаргуулах ёстой байсан гэлээ. Байр нь солигдсон асуудлын тухайд хоорондоо учраа олчих байлгүй дээ. Ямар гадаад улс орнуудтай ярьж байгаа биш.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Орон сууцны үнэ өмнөх жилээс 12.6 хувиар өссөн байна
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
Иргэдийн ногдол ашгийг ирэх сарын 30-нд багтаан олгоно
Барьцаа хөрөнгийн бүртгэлийг цахимжуулахад хамтран ажиллана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Япон хэлээ хамгаалаад эхэллээ,...
NBA-ын өнгөрсөн сарын шилдэг 10...

Төр хувийн өмчийг дээрэмдлээ

Отгонмягмар 2017-04-04

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Орон сууцны үнэ өмнөх жилээс 12.6 хувиар өссөн байна
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
Иргэдийн ногдол ашгийг ирэх сарын 30-нд багтаан олгоно
Барьцаа хөрөнгийн бүртгэлийг цахимжуулахад хамтран ажиллана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

6 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

8 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

8 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

9 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

10 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

11 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

13 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

13 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

13 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах