• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Эрдэнэ: АН олигархи хөрөнгөтнүүдээс салж, хараат байдлаас гарч чадлаа

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 10:00 цагаас орон даяар эхэлсэн юм. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах юм. Санал хураалт оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн.

Ардчилсан намын 160 мянга гаруй гишүүн саналаа өгөх учиртай. Улмаар  Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг энэхүү санал хураалтаар тодруулна. Хамгийн олон санал авсан нь ирэх дөрвөн жилд аймгийнхаа Ардчилсан намыг удирдана. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс эхлээд олон боломж олдох учиртай.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд өчигдөр 13:00 цагт Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүдээс санал авах байранд очиж, саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр “Дотоод сонгууль бол Ардчилсан намын шинэчлэлийн чухал алхам. Анх удаа Ардчилсан намын бүх гишүүд анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Ардчилсан намын 152800 саналын эрхтэй гишүүний саналаар 17800 орчим анхан, дунд шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэлт гэж харж байгаа. Мөн Ардчилсан нам бодлогын нам, институци болж өөрчлөгдөж байна. 

Үүгээрээ бусад улс төрийн намуудад өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна. Өмнө нь дэнчин хураамж, хандив татвар бүгд нууц байсан.  Хэн нь хэндээ хэдийг өгөөд байгаа ч мэдэгдэхгүй. Тийм л байсан.  Өнөөдөр намын бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн дэнчин, хураамж, гишүүдийн татвар намын дансанд төвлөрч байгаа.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам бодлогын төвшинд шинчлэгдэж, санхүүгийн хувьд шилэн болж байна. Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олигархи хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа. Энэ бол маш том ололт гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа гэсэн үг. Одоо бид үзэл баримтлал, онолоо эцэслэн боловсруулж дуусахын зэрэгцээ, санхүү, материаллаг баазаа бэхжүүлэхийг зорих болно. Мөн бодлогын шинэчлэлүүдээ ч үргэлжлүүлнэ.

Үүнээс нэг алхам ч ухрахгүй” гэлээ. Мөн тэрбээр АН-ын дотоод сонгуульд гишүүд идэвхтэй оролцож байгааг онцлоод “Гишүүдийн оролцоотой нам байна” гэдэг томъёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь. Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүй цөөн тооны бүлэг фракцууд хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг байсан бол өнөөдрийн энэ сонгуулиар Ардчилсан нам амьд нам  болж байна” хэмээсэн юм.

Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөж буй. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж өрсөлдөж байгаа. Нийслэлийн АН-ын ирэх дөрвөн жилд хэн удирдах нь нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр тодорхой болох юм. Харин Үндэсний бодлогын хороонд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, Х.Баттулга, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг 511 хүн өрсөлдөж байгаа юм.
Дугаар шилжих мөчид тус намаас өгч буй мэдээллээр санал хураалт товлосон цагтаа орон даяар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд ямар нэг будилаан маргаангүй сонгууль хэвийн үргэлжилж байв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
1072 хувьцаа “амилах уу”
“Хүргэн” Г.Дэнзэнгийн дуулиант...

С.Эрдэнэ: АН олигархи хөрөнгөтнүүдээс салж, хараат байдлаас гарч чадлаа

Отгонмягмар 2017-04-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
С.Эрдэнэ: АН олигархи хөрөнгөтнүүдээс салж, хараат байдлаас гарч чадлаа

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 10:00 цагаас орон даяар эхэлсэн юм. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах юм. Санал хураалт оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн.

Ардчилсан намын 160 мянга гаруй гишүүн саналаа өгөх учиртай. Улмаар  Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг энэхүү санал хураалтаар тодруулна. Хамгийн олон санал авсан нь ирэх дөрвөн жилд аймгийнхаа Ардчилсан намыг удирдана. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс эхлээд олон боломж олдох учиртай.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд өчигдөр 13:00 цагт Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүдээс санал авах байранд очиж, саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр “Дотоод сонгууль бол Ардчилсан намын шинэчлэлийн чухал алхам. Анх удаа Ардчилсан намын бүх гишүүд анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Ардчилсан намын 152800 саналын эрхтэй гишүүний саналаар 17800 орчим анхан, дунд шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэлт гэж харж байгаа. Мөн Ардчилсан нам бодлогын нам, институци болж өөрчлөгдөж байна. 

Үүгээрээ бусад улс төрийн намуудад өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна. Өмнө нь дэнчин хураамж, хандив татвар бүгд нууц байсан.  Хэн нь хэндээ хэдийг өгөөд байгаа ч мэдэгдэхгүй. Тийм л байсан.  Өнөөдөр намын бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн дэнчин, хураамж, гишүүдийн татвар намын дансанд төвлөрч байгаа.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам бодлогын төвшинд шинчлэгдэж, санхүүгийн хувьд шилэн болж байна. Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олигархи хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа. Энэ бол маш том ололт гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа гэсэн үг. Одоо бид үзэл баримтлал, онолоо эцэслэн боловсруулж дуусахын зэрэгцээ, санхүү, материаллаг баазаа бэхжүүлэхийг зорих болно. Мөн бодлогын шинэчлэлүүдээ ч үргэлжлүүлнэ.

Үүнээс нэг алхам ч ухрахгүй” гэлээ. Мөн тэрбээр АН-ын дотоод сонгуульд гишүүд идэвхтэй оролцож байгааг онцлоод “Гишүүдийн оролцоотой нам байна” гэдэг томъёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь. Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүй цөөн тооны бүлэг фракцууд хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг байсан бол өнөөдрийн энэ сонгуулиар Ардчилсан нам амьд нам  болж байна” хэмээсэн юм.

Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөж буй. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж өрсөлдөж байгаа. Нийслэлийн АН-ын ирэх дөрвөн жилд хэн удирдах нь нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр тодорхой болох юм. Харин Үндэсний бодлогын хороонд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, Х.Баттулга, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг 511 хүн өрсөлдөж байгаа юм.
Дугаар шилжих мөчид тус намаас өгч буй мэдээллээр санал хураалт товлосон цагтаа орон даяар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд ямар нэг будилаан маргаангүй сонгууль хэвийн үргэлжилж байв.

Сэдвүүд : #Сонгууль   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах