Н.Алтанхуяг: Намайг Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа айдастай бүлэг хүмүүс байна

Н.Алтанхуяг: Намайг Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа айдастай бүлэг хүмүүс байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирэхэд нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-АТГ-аас таныг дуудаж мэдүүлэг авч байгаа шалтгаанаа хэлсэн үү. Ямар хэргээр ийм олон удаа дуудаж байгаа юм бол?

-АН-ын даргын сунгааны үеэр хоёр, түүний өмнө нэг удаа гээд нийтдээ дөрвөн удаа мэдүүлэг авч байна. Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх. Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа айдастай бүлэг хүмүүс байдаг. Тэд иймэрхүү ажил хийгээд олон жил болж байна. Намайг Ерөнхий сайд байхаас л ийм зүйл эхэлсэн. Энэ асуудал их олон жил сунжирч байна. Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой ажлууд яваад байгаа юм.

-Таныг “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдаад байгаа?

-Би төр засагт ажиллаж байх хугацаандаа Монголынхоо ард түмний төлөө, улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудыгаа сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Та нар бүгдээрээ мэдэж байгаа. Ганцхан би зүтгэсэн биш бид бүгд л зүтгэж байсан. Энд ажиллаж байхдаа улсын мөнгөнөөс идэж уух бодол төрөх нь байтугай тийм зүйл хийж байгаагүй. Н.Алтанхуягийг мөнгө идэж уусан хэрэгтэй холбох юмсан гэсэн бодлого, төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байна.

Угаасаа хийсэн хэрэг байхгүй болохоор хамаатан садан, ойр хавийн хүмүүсийг шоронд хийгээд шалгаадаг болсон. Та нарт хариуцлагатайгаар хэлэхэд надад улсын мөнгөнөөс идэж уусан зүйл байхгүй. Эрдэнэт үйлдвэрийг луйвардаад авчихлаа. Бид 1990 оны хувьсгалыг хийхдээ цөөхөн хүн баяжаад олонхи нь ядуурдаг тийм нийгмийн төлөө яваагүй. Их сургуулийн багшийн ажлыг орхиод улс төрд орж байхдаа монголчууд бүгдээрээ сайхан амьдрах тэр нийгмийн төлөө зүтгэнэ гэж боддог байсан. Гэвч одоо Эрдэнэтийг хулгай дээрмээр авсан. АТГ-ынханд Монголыг дээрэмдэж байгаа бүлэглэл, хулгай луйвар их байна. Тэд нарыг та нар шалгаач хэмээн олон баримт өгч байсан гэвч тэд нарыг шалгадаггүй юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.