Цагаан сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Цагаан сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Манай улс Олон улсын валютын сангийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган цагаан сарын баярын дараа хуралдахаар болсон байна.

Чуулганы хуралдаанаар 2017 оны төсөвт ОУВС-гаас тавьсан шаардлагуудын дагуу тодотгол хийх юм байна. Тодруулбал, төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.