АН-ынхан 2016 оны сонгуульд том ялагдал хүлээснийхээ дараа шинэчлэл хийхээр эрс шийдсэн. Улмаар намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулсан. Даргын сунгаанд таван хүн өрсөлдсөнөөс С.Эрдэнэ ялалт байгуулж, удахгүй албан ёсоор албан тушаалаа авах юм.
Түүнээс гадна энэ сарын 12-нд VII Их хурлаа хийж, даргаа батламжил, цоо шинээр ажиллаж эхлэх гэж байна. Мөн намаа илүү бэхжүүлэх аян ч өрнөөд байгаа. Тэгвэл цагтаа Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа намдаа мөнгө хандивлажээ. Уг нь намд мөнгө хандивлах ямар нэг албан ёсны аян, үйл ажиллагаа өрнөөгүй байхад тэрбээр сайн дураараа 888888 төгрөг өгч буй аж.
Улмаар мөнгө хандивласнаа фэйсбүүк хуудсаараа зарлаж, “Намын сан хөмрөг арважихыг бэлгэдлээ. Гишүүд, дэмжигчиддээ хандив өргөхийг уриалж байна” хэмээн бичжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.