Бусад нэр дэвшигчдийн штабаас С.Эрдэнийг эргүүлэн татах хүсэлт гаргалаа

Бусад нэр дэвшигчдийн штабаас С.Эрдэнийг эргүүлэн татах хүсэлт гаргалаа

Ардчилсан намын даргыг тодруулах сонгуулийн ажил 40 хоногийн турш үргэлжилж, өчигдөр санал хураалтын явуулсан. Санал хураалтаар С.Эрдэнэ ялалт байгуулсан билээ.

Мөн санал хураалтын үеэр АН-ын даргад нэр дэвшигчдийн дунд мөнгө тараасан гэх асуудал үүссэн юм. Тодруубал, санал хураалтын өдөр нэр дэвшигч С.Эрдэнэ гишүүдэд мөнгө тараасан гэх асуудал дэгдэж, мөнгө тарааж буй бичлэг ч цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн.

Үүнтэй холбоотойгоор бусад нэр дэвшигчдийн штабаас С.Эрдэнийг мөнгө тараасан, хүмүүсийг зөөвөрлөсөн зэрэг сонгуулийн дүрмийг зөрчсөн тул  холбогдох арга хэмжээ авч өгнө үү гэж Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарийн сонгуулийн штабаас сонгууль зохион байгуулагчдад албан бичиг хүргүүлсэн байгаа ажээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.