Монгол Ардын намын дарга М.Энхболд УИХ-ын сонгуулийн 63 дугаар тойрогт ирж, саналаа өглөө.
Тэрбээр энэ үеэр “Монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хур бороо орсон сайхан өдөр УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж байна. Өнөөдөр монголчуудад дөрвөн жилд ганцхан тохиодог чухал өдөр. Төрийн сонгуулийг элдэв будлиангүй, амжилттай зохион байгуулж байгааг энд онцолъё. Сая 23 дугаар сургуулийн зааланд саналаа өгч байхад хэсгийн хорооны даргаар 1992 онд ажиллаж байснаа саналаа.
Тэр үед УИХ-ын сонгуулийг зохион байгуулах ажилд оролцож байсан юм. Эрхэм сонгогчид та бүхэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ заавал биелүүлээрэй гэж уриалъя” гэсэн юм.