Сурагчдын амралтын сунгах эсэх асуудлаар мэдээлэл хийнэ

Сурагчдын амралтын сунгах эсэх асуудлаар мэдээлэл хийнэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учраас сурагчдын амралтыг хойшлуулж өгөх хүсэлтийг энэ сарын 11-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьд хандан гаргасан.

Тэгвэл сурагчдын амралтын сунгах асуудлаар яг одоо Ж.Батсуурь сайд нийслэл болон нийслэлийн Эрүүл мэндийн газрынхантай уулзалт хийж байгаа аж. Уг асуудлаар 11:00 цагт яаман дээр мэдээлэл хийх юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгана" гэсэн мэдээлэл байгаа юм.

Дашрамд дуулгахад, хуваарь ёсоор сурагчдын амралт энэ сарын 18-наар дуусч, пүрэв гарагт хичээл эхлэх ёстой билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.