Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийн хамт саналаа өглөө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийн хамт саналаа өглөө

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өнөөдөр 07:00 цагт эхэлж 22:00 цагт өндөрлөнө. Энэ өдөр Монгол Улсын иргэн бүр төрийн эрх барих 3 минутын эрхээ эдлэх учиртай. Төрийн өндөрлөгүүд ч мөн харьяа хороондоо очиж саналаа өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаагийн хамтаар дөнгөж сая Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Тэрбээр “УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өнөөдөр маш амжилттай үргэлжилж байна. Ийм сонгуультай болох гэж Монголын ард түмэн маань их хичээсэн. Өнөөдрийн сонгуульд иргэд маш идэвхтэй оролцож байна. Сонгуульд идэвхтэй оролцож, хэнд саналаа өгөх нь тухайн иргэний асуудал. Хамгийн гол нь иргэн бүхэн үүргээ биелүүлэхийг хүсч байна. Тоног төхөөрөмж маш сайжирсан тул сонгуулийн дүн хурдан гарна. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Ингээд нийт ард түмнээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” хэмээсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ