“Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг болов

“Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг болов

“Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын тэнхмийн эрхлэгч Ю.Бадамханд, Хошууч генерал Б.Пүрэв нар оролцон, илтгэл тавилаа.

Энэ үеэр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг  “Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тухайлсан хууль буюу Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг.

Гэвч дээрх хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй учраас цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин тодорхойгүй болчихоод байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад цагдаагийн байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгуулагын соёл, үнэт зүйл түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.