АН-ын бүлэг хуралдахгүй гэв

АН-ын бүлэг хуралдахгүй гэв

УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагт хуралдах ёстой байсан. Хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэвч тус бүлгийн хурал өнөөдөр цуцлагдлаа.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаад томилолттой, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар орон нутагт ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт ажил явдал гарсан тул чөлөө авчээ. Ийнхүү бүлгийн зургаан гишүүн чөлөө авсан тул АН-ын бүлгийн хурал цуцлагдсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.