Дуудлага худалдаагаар орон сууцны зориулалттай газрыг 84 саяд заржээ

Дуудлага худалдаагаар орон сууцны зориулалттай газрыг 84 саяд заржээ

“Хангарьд” ордонд нийслэлийн зарим дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр боллоо.

Энэ удаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур  дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нийт 25 байршилд газрын дуудлага худалдаа зарлажээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн X дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт “Домогт угсаа”, “Говь хангай мебель” компаниуд хүсэлт ирүүлсэн аж.

Дуудлага худалдаанд оролцогсод анхны үнийн саналыг өсгөөгүй тул уг байршлын дуудлага худалдаа хүчингүй болсон юм. Харин Баянзүрх дүүргийн XI дүгээр хороо орон сууцны зориулалттай газрыг анх 79.073.271 төгрөгөөс дуудаж иргэн н.Энхцаг 84.073.271 төгрөгөөр худалдан авсан байна.

Дуудлага худалдааны үеэр Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Нямдаваа “Дуудлага худалдааг он гарснаас хойш хоёр дахь удаагаа явуулж байна. Энэ удаагийн дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн оролцогч хүсэлт ирүүлсэн. Гэвч нэг байршилд оролцогчид үнийн санал тавиагүй учир амжилтгүй боллоо. Баянзүрх дүүргийн орон сууцны зориулалттай газарт ялагч тодроод байна” гэв. Цаашид үлдсэн газруудад дуудлага худалдааг иргэд аж ахуйн нэгжүүдэд нээлттэйгээр зарлан явуулах юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.