З.Энхболд МАН-ынханд “хадгалж” байсан үгээ хэлэв

З.Энхболд МАН-ынханд “хадгалж” байсан үгээ хэлэв

Ардчилсан намын зургаадугаар Их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Их хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нийт 1210 төлөөлөгч оролцож байгаа.

 Их хурлаар Ардчилсан нам үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж, намын даргын сунгааны товыг тогтооно гэж буй.

Тэгвэл яг одоо Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавьж байна. Тэрбээр “МАН мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллаж байна. Давхар дээлээ тайл гээд талбай дээр жагсаал хийж байсан хүн өөрөө давхар дээл өмчихсөн байж байна. Түүнчлэн ах дүүс, хамаатан садангууд төрийн албаар дүүрлээ. Мөн өр ширийн асуудалд маш худал мэдээлэл тарааж байна. Гэтэл Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх ор үндэсгүй гэтгэлэг тарааж байна.

Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш ам.долларын ханш өдөрт 100 төгрөгөөр нэмэгдэж байна. Эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан сайн гэх хөтөлбөр болгоныг зогсоосон. Далай лам Монголд ирж л байдаг, явж л байдаг. Гэтэл МАН төрийн эрхийг барьж эхэлснээр хойш энэ асуудлыг зохицуулж чадахгүй байна.

Монгол төр энэ асуудлыг урд хөрштэйгээ дипломат харилцаагаар ойлголцож, зохицуулж чаддаг байсан. Гэтэл одоо энэ асуудлаа зохицуулж чадахгүй хилийн хураамжийг нэмүүлчихээд сууж байна. Ийм дорой байж болохгүй ээ. Ардын намынхаан ажлаа хийцгээ” гэв.

Энэ мэтчилэн тэрбээр сонгуулиас хойш МАН-ынханд хадгалж, хурааж, хуримтлуулж байсан үгээ Их хурлаараа дамжуулан хүргэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.