УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи нь дэмжиж батлав.
Хэлэлцүүлгийн шатанд:
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуульд засч залруулах асуудал олон байна. Үнэхээр редакцийн засвар хийгээд оруулаад ирчихсэн юм бол нэгмөсөн засаад оруулж ирж яагаад болдоггүй юм бэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Таны хэлсэн саналуудыг тусгаад оруулах юм бол анхнаас нь хэлэлцүүлэх шаардлага гарна. Тиймээс та өөрийнхөө саналыг тусгасан хуулийн төсөл санаачлах бүрэн эрхтэй. Энэ хуулийн эцсийн хэлэлцүүлэг болохоос хэлэлцэх эсэх асуудал биш.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Арбитрын тухай хууль хэлэлцэх гэж байгаа. Энэ хуультай Олон улсын гэрээний тухай хуулийг давхцуулаад хамт оруулж ирж байна. Энэ нь гадны лобби явж байж магадгүй гэсэн хардлага надад төрөөд байна. Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль, шүүхээр явдаггүй. Тиймээс Олон улсын гэрээний хуульд болгоомжтой хандмаар байгаа юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Арбитрын шүүхийн тухай хууль бол Олон улсын гэрээний тухай хуулиас тусдаа асуудал. Арбитрын шүүх бол улс хоорондын маргааныг зохицуулдаг юм. Олон улсын гэрээний тухай хуулийн яг ямар заалт нь болохгүй байгааг тодорхой хэлж өгөөч. Хэрэв үнэхээр гадны гар хөл болохоор хууль оруулаад ирсэн бол хууль санаачлаад оруулж ирэх нь таны эрх.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: О.Баасанхүү гишүүн микрофоноо зөв ашигламаар байна.
Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.