Ерөнхийлөгч гамшгаас хамгаалах сургалтын төвтэй танилцав

Ерөнхийлөгч гамшгаас хамгаалах сургалтын төвтэй танилцав
Нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол гарсан тохиолдолд хийх алхамуудын талаар мэдлэг, дадлага олгох сургалтуудыг зохион байгуулж байх Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орсон билээ.
 
Тэгвэл тус  төвийн үйл ажиллагаатай өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм. Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа.
 
Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа. Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн нэгдүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг. Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна. Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог.
...Газар хөдлөлтийн танхимд 6-8 баллын чичирхийллийг биеэр мэдрэх боломжтой бөгөөд БНХАУ-ын Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан гэдгийг албаныхан онцолсон. Ерөнхийлөгчийг тус төвд айлчлах үеэр “Элит” олон улсын сургуулийн сурагчид хичээлийнхээ дадлагыг хийж таарсан юм...
Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя. Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй. Яавал бага хохиролтой гарах вэ. Бэлтгэлтэй л байвал бага хохиролтой гардаг. Хүмүүс нь мэдээлэлтэй байвал бага хохиролтой гардаг. Япон улсад гэхэд газар хөдлөлт болоход бие биеэ аварсан хэмжээ нь гэвэл хажуу хөршөө аварсан нь 80 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө амьд гараад, хажуудах хүмүүсээ аварч чадах юм бол 80 хувийг аварч чаддаг. Хамгаалагч, төр, бусад газрыг хүлээх ямар ч боломжгүй үед ийм байгаа.
 
Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа. Иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн энд ирээд нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа турш өөрийгөө аваад явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлье” гэв. Түүнийг Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн хурандаа Н.Уламбаяр болон ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал угтан авсан бөгөөд Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй танилцсан юм. Тус төвд болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад олгож, сургалт, дадлагад хамруулдаг байна.
Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн объектыг орхиж аюулгүй орчинд хүрэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай мэдлэг, дадлыг тус сургалтын төвд олгох ажээ. Мөн газар хөдлөлтийн танхимд 6-8 баллын чичирхийллийг биеэр мэдрэх боломжтой бөгөөд БНХАУ-ын Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан гэдгийг албаныхан онцолсон. Ерөнхийлөгчийг тус төвд айлчлах үеэр “Элит” олон улсын сургуулийн сурагчид хичээлийнхээ дадлагыг хийж таарсан юм.
 
Тус сургуулийн хичээлийн агуулгад байгалийн гамшгийн эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар орсон байдаг байна. Энэхүү төвтэй танилцсанаар хичээл илүү сонирхолтой, ойлгомжтой болж байгаа талаар “Элит” сургуулийн сурагчид хэлж байлаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.