Д.Эрдэнэбатын ахласан ажлыг хэсэг өнөөдөр хуралдана

Д.Эрдэнэбатын ахласан ажлыг хэсэг өнөөдөр хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах, Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулсан.  Ардчилсан намын их хуралд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулж, бүрэлдэхүүнд нь 20 гаруй гишүүнийг багтаан баталсан юм.

Тэгвэл уг ажлын хэсэг өнөөдөр хуралдах тов гарчээ. Ажлын хэсэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн, орон нутгийн сонгуулийн дүн, нам юунаас болж сонгуульд ялагдал хүлээв, цаашдаа Ардчилсан нам алдаагаа залруулан улс төрийн шинэ хүчтэй хүчин болоход ямар зарчмаар ажиллах гээд олон асуудлыг Их хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.