С.Баяр: Оюутолгойн гэрээг байгуулж чадсанаараа бахархдаг

С.Баяр: Оюутолгойн гэрээг байгуулж чадсанаараа бахархдаг

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаар томилогдох гэж буйд тийм ч таатай хандахгүй байна. Хэд хэдэн гишүүн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд буй С.Баяр “Бүгдэд нь баяр хүргэе. Та бүгдтэй уулзах болсонд баяртай байна. Энэ танхимд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын үг хэлэх боломж олдож байсан.  Миний хувьд Элчин сайдаар томилогдоод юу хийхээ бодож байна. Одоо энд шууд хэлэх юм алга, бүрэн боловсруулагдаагүй байна.

УИХ-ын гишүүдийн надад хандаж хэлсэн үгэнд хариу хэлэх хэрэгтэй. Би УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан хүний хувьд улсаа төлөөлөх ёстой гэдгээ мэдэж байна.

Оюутолгойн гэрээг би байгуулсан юм биш. Ерөнхий садын хувьд байгуулах ёстой гээд байгуулуулсан. Үүгээрээ ч би бахархдаг. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт,  найман жилийн өмнө байгуулсан Оюутолгой хоёр л өнөөдөр Монголыг авч явж байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин гэдэг асуудлыг хэлж байгаа байх. Үйл ажиллагаа эрхэлсэн цагаасаа хойш найман их наяд төгрөг хуримтлуулсан. Би тийм л хариу өгмөөр байна” хэмээн УИХ-ын гишүүдэд хариу барьсан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.