“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т зориулсан адууны сэдэвт уран бүтээлүүд олон улсад дэлгэгдэж байна

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т зориулсан  адууны сэдэвт уран бүтээлүүд олон улсад дэлгэгдэж байна

Монголчуудын төрт ёс, нүүдэлчдийн соёл иргэншил, эрх чөлөөний мөнхийн бэлгэдэл болсон адууг алдаршуулан тэмдэглэдэг “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Монголын уран бүтээлч Адьяабазарын Чадраабал адууны сэдэвт бүтээлүүдээ олон улсын үзэсгэлэнгүүдэд толилуулж байна.

2026 оны 5–8 дугаар сард ОХУ-ын Эрхүү хотын Le-Art Gallery-д “Улаан морьд-ялалт” бие даасан үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Нээлтэд Иркутск мужийн Дүрслэх урлагийн музей-н захирал Наталья Сергеевна Сысоева, Орос–Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг-ийн гүйцэтгэх захирлын орлогч Надежда Николаевна Глызина, Le-Art Gallery-н захирал Лина Ермонтович нар оролцож, Монголын дүрслэх урлаг, нүүдэлчдийн адууны соёлын өвийг сурталчлахын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монголын Урчуудын Эвлэлийн уран бүтээлчдийн багийг ахлан Хятадын уламжлалт керамик урлал дээр бүтээсэн адууны сэдэвт бүтээлүүдээс бүрдсэн "Дэлхийгээр цуурайтах хийморь" үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын China World Hotel-ын их танхимд 2026 оны 7 дугаар сарын 3–20-ны өдрүүдэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Хуа Чуньин, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Энхболд, Бээжин хотод суугаа 40 гаруй улсын Элчин сайд болон 100 гаруй дипломат төлөөлөгч оролцлоо.

Түүнчлэн А.Чадраабал 2026 оны 7 дугаар сарын 12–25-ны өдрүүдэд Малайз Улсын Мири хотод болох Зүүн Өмнөд Азийн 9 улсын уран бүтээлчдийн “Зүрх сэтгэл нэгтэй хөршүүд ба уран бүтээлийн нөхөрлөл” олон улсын үзэсгэлэнд “Тэнгэрийн элч” бүтээлээрээ оролцож байна.

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Нямын Адьяабазарын “The Steppe Riders”, мөн А.Чадраабалын “Тэнгэрийн хүлэг-Бадартугай” виртуал үзэсгэлэнг Metasteps Gallery-д 2026 оны 7 дугаар сарын 7-ноос олон улсын үзэгчдийн хүртээл болгож байна. Монголын урчуудын эвлэлээс жил бүрийн үндэсний их баяр наадмаар зохион байгуулдаг “Монголын сайхан орон” дүрслэх урлагийн үзэсгэлэнд Н.Адьяабазар “Хоржийлоо” 2014 зотон тос 150х500 см, А.Чадраабал “Нарлаг эх дэлхий-Хайр” 2024 зотон тос 250х400 см монументаль уран зургуудаа дэлгэн үзүүлж байна Адуу бол монголчуудын түүх, төрт ёс, соёлын салшгүй хэсэг. Эдгээр үзэсгэлэнгээр дамжуулан Монголын адууны соёл, нүүдэлчдийн өв уламжлалыг дэлхийн үзэгчдэд хүргэж, үндэсний дүрслэх урлагийг олон улсын тавцанд сурталчилж байна.

Н.Адьяабазар”Хоржийлоо” 2014. Зотон тос. 150x500 cm

Н.Адьяабазар”Хоржийлоо” 2014. Зотон тос. 150x500 cm

 

А.Чадраабал “Галын хуй”2026 бэх, холимог техник.60*80 см

А.Чадраабал “Галын хуй”2026 бэх, холимог техник.60*80 см

 

А.Чадраабал “Хийморь” 2026 керамик арт. 50*50 см

А.Чадраабал “Хийморь” 2026 керамик арт. 50*50 см

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ