Умард Солонгос дахин пуужин харвалаа

Умард Солонгос дахин пуужин харвалаа
Умард Солонгос улс орон нутгийн цагаар өнөөдөр 06:00 цагийн үед тус улсын зүүн эргээс пуужин харвасан байна. Гэхдээ туршилт нь бүтэлгүйтсэн байж болзошгүй талаар Өмнөд Солонгос улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Одоогоор ямар загвар, төрлийн пуужин харвасан нь тодорхойгүй байгаа юм. 
 
Япон, Солонгосын зарим албаны хүмүүсийн хэлж буйгаар өмнө нь Умард Солонгос дунд зайн тусгалт Мусудан гэх пуужинг харвахаар бэлтгэж байжээ. Мусудан пуужин нь 2500-4000 км-ын зайд тусах хүчин чадалтай байна. Пхеньяны зүгээс энэ он гарснаас хойш дөрвөн ч удаа Мусудан пуужингийн туршилтыг хийсэн ч, бүтэлгүйтсэн удаатай.  
 
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсыг  баллистик пуужингийн технологи ашиглахыг хориглосон ч, Япон тэнгисийн зүг богино зайн тусгалт баллистик пуужин удаа дараа харвасаар байв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.